Л.Мөнхбаясгалан: Онгоцонд зорчиж явсан эмэгтэйн зүрхний цохилт тасалдах үед УИХ-н гишүүн Б.Бейсен аварлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа "Өнөө өглөө Стамбулаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан Turkish Airlines онгоцны нислэгийн үеэр нэгэн зорчигчийн бие муудсан юм.
Онгоцны чанга яригчаар “Зорчигчдын дунд эмч мэргэжилтэй хүн байвал яаралтай нисэх багийнхантай уулзана уу” гэж Англи ,Турк , Монгол хэлээр зарласан нь зорчигчдийг багагүй түгшүүрт автуулав. Гэтэл УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен зүрх нь тасалдаж, даралт нь 220 хүрч байсан зорчигч эмэгтэйг цаг алдалгүй эмчилж аварч чадлаа. Хэрэв хүний бие муудаад эмч байхгүй бол дээгүүр нь нисэн өнгөрч буй аль нэг оронд зөвшөөрөл аван буух байжээ. Онгоцны багийн түргэн тусламжийн хэрэгсэл дээр өөрийнхөө хувьдаа авч явсан эм эмнэлгийн хэрэгслийг ашиглан бүсгүйг эмнэж Улаанбаатарт эсэн мэнд авчирлаа.УИХ-ын гишүүн Б.Бейсен бол Монгол улсын хүний гавьяат эмч гэдгийг бүгд мэднэ. Монгол улсын УИХ- ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, хүний гавьяат эмч танд талархал илэрхийлье" хэмээжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн юм болж азтайл хүн юм аврагдах авсан хүндэн маш их баярлалааа гэж танихгүй мэдэхгүйч хэлиии буянтайл хүн юмдаа
Бейсен гишүүнд баяр хүргэе. Тэр эмэгтэй гишүүний ачаар ус уух тавилантай байжээ.
ард түмний гавьяат өгөх хэрэгтэй