НийгмийнХУУЛЬ

УИХ-ын гишүүн Б.Бейсенд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүллээ

УИХ-ын гишүүн Б.Бейсенийг АТГ-аас шалгаж буй гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсаар ирсэн ч эрхэм гишүүн өдий хүртэл үгүйсгэсээр байсан юм.

Тэгвэл АТГ-аас түүнийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа хээл хахууль авч, албан тушаалаа урвуулсан хэргээр яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал НПГ-т хүргүүлжээ.

Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан байна.

Түүний холбогдсон хэргийг эргэн сануулбал,

Баян-Өлгий аймгийн эрүүл саруул иргэд үгсэн хуйвалдаж, эмч нарт авлига өгч группт ордог тухай баримтыг АТГ-аас өнгөрсөн 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ.

Тодруулбал тус аймгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга, мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байсан нь илэрсэн юм. Улмаар 420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, үндэслэлгүйгээр улсаас группын мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x