“KPop Demon Hunters” Оскарын шилдэг анимейшний шагналыг авлаа
98 дахь Академийн шагнал гардуулах ёслолоос “KPop Demon Hunters” шилдэг анимейшний төрөлд ялалт байгууллаа. “Netflix”-ийн түүхэн дэх хамгийн их үзэлт авсан тэрхүү кино “Arco”, “Elio”, “Little Amélie or the Character of Rain”, “Zootopia 2” анимейшнүүдтэй тус төрөлд өрөлдсөн юм.
“KPop Demon Hunters” киног Мэгги Кан, Крис Аппелханс нар найруулж, Мишель Л.М. Вонг продюсерлосон. Энэхүү ялалтаараа Мэгги, Мишель хоёр шилдэг анимейшний төрөлд шагнал авсан анхны Ази гаралтай эмэгтэйчүүд болж байгаа юм. Шагнал хүлээн авах үедээ Мэгги “Академи болон биднийг энэ хүртэл авчирсан фэнүүд, над шиг харагддаг хүмүүст баярлалаа. Ийм төрлийн кинонд солонгосчуудын төлөөлөл оруулахад хэтэрхий удаан хугацаа шаардагдсанд үнэхээр их харамсаж байна. Гэхдээ одоо энэ кино байгаа тул ирэх үеийн солонгосчууд өөрсдийгөө томоохон анимейшн дээр харахыг хүсэх шаардлагагүй болсон. Энэ шагнал бол Солонгос болон дэлхийн хаа сайгүй байгаа солонгосчуудын төлөө” гэж хэлжээ.
Тус анимейшн Оскараас гадна хэд хэдэн томоохон шагнал хүртсэн. Жишээлбэл Алтан бөмбөрцөг, Шүүмжлэгчдийн сонголтын шагнал, Америкийн продюсеруудын холбооны шагнал гардуулах ёслол (PGA Awards) дээр шилдэг анимейшнээр тодорсон юм.
Эх сурвалж: Variety








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.