Гадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тосны үнэ баррель нь 105 ам.доллар даваад бага зэрэг буурав

Ойрх Дорнодын дайны улмаас газрын тосны үнэ өсөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2026.03.09/ Брент маркийн газрын тос баррель нь 119.05 ам.доллар хүрснээс хойш үнэ нь буурч 90 орчим ам.доллароор арилжсан. Тэгвэл нөхцөл байдал хурцдаж өнөөдөр /2026.03.16/ Брент маркийн газрын тос 105 ам.доллар давсан байна. Тодруулбал 106.12 ам.доллар хүрээд одоо бага зэрэг унан 104 ам.доллар орчим арилжиж байгаа аж.

АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайн одоо гурав дахь долоо хоногтоо ороод байна. Дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Иран хаасан. Трамп дайнд ялалт байгуулсан гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч одоо Ормузын хоолойг нээхэд бусад орнууд тусал хэмээн шаардах болсон байгаа. Учир нь энэ жил Конгрессын завсрын сонгууль явагдана. Ормузын хоолой удаан хугацаагаар ажиллагаагүй байснаар АНУ-д инфляц, түлшний үнэ нэмэгдэх тул Трампын хувьд улс төрийн эрсдэлтэй. АНУ-ын албан тушаалтнууд дайн дууссаны дараа газрын тосны үнэ буурна гэж мэдэгдэж байгаа ч мөргөлдөөн хэзээ өндөрлөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button