Улс төрийн мэдээ

АН-ыг давсан Н.Номтойбаярын улс төр

УИХ-ын сонгуулиар парламентад дөрвөн суудал авсан “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр томилогддог болон сонгогддог улс төрийн 50 гаруй өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг хөндөх, тэдний албан үүргийн эрх, хязгаарыг зохицуулсан хуулийн төсөл санаачлан боловсруулан талаараа мэдээлэл хийсэн.

Энэ нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай ерөнхийлөгчийн хуулиас өөр бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг ч мөн авч үзэх шаардлагатай гэж үзэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, шүүгч, Цэцийн гишүүд, АТГ, ЦЕГ-ын дарга тэргүүтэй улс төрийн өндөр албан тушаалтнуудын ажил үүргийн хариуцлагыг нарийвчлан зохицуулахаар уг хуулийн төсөлдөө тусгажээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд л дан ганц ёс зүйн асуудлаа хэлэлцүүлдэг биш эргээд төрийн өндөр албан тушаалтнуудаас ч мөн сахилга, хариуцлага нэхэх хууль гэдэг утгаараа ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас илүү өргөн хүрээтэй аж.

Ардчилсан нам уг нь ерөнхийлөгчийн санаачилсан хуульд өөрсдийн эрүүл шүүмжийг хэлээд сууж байх ёстой сөрөг хүчин боловч намын бүлэг дээрээ уг хуулийн төслийн агуулгыг огт хэлэлцэж, санал солилцоогүй гэв.

Харин Үндэсний эвсэл ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хариуцлага ярьж буй нь зөв боловч хэрэгжих процессийн хувьд учир дутагдалтай хэмээн шүүмжилсэн бөгөөд ойрын өдрүүдэд уг хуулийн төслийг өргөн барих гэж буйгаа мэдэгдсэн. Ингэхээр ерөнхийлөгчийн өргөн барих хуультай зэрэгцүүлэн төрийн өндөр албан тушаалтнууд руу чиглүүлэн хаврын чуулганы эхэнд сөрөг хүчнээс давсан улс төрийг хаврын чуулганаар Н.Номтойбаяр хийхээр харагдаж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Данх бясаа 2 хорлоогүй бол улс төрд хол явах залуу байсан юм даанч ар нуруу руу нь хутга шаасан 2 тоо одоо хүртэл дагздуулаад л яваа бололтой хөөрхий

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энэ нөхрийн царай энэ тэр бол зүгээр л самосвалтай цэмээнт бишүү

kkkk
kkkk

ennii vgiig odoo sonsoh hun bhgui bh uu

Зоч
Зоч

ene odoo oortoo gantsaaraa yridag ovchtei bolson bhaa tooh hun ch alga

Холбоотой мэдээ

Back to top button