Нийгмийн

Салхитын ордоос ЯМАР шүүгчид ХЭДЭН төгрөгийг авлига авсан бэ

Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигын дуулиан одоо хүртэл намжаагүй үргэлжилж буй. Нэг нь хорих ангид амиа хорлож, нэг нь хил даван оргон зайлж, заримынх нь бүрэн эрхийг буцаан сэргээж, нөгөө хэсгийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Салхитын мөнгөний ордыг тойрсон асуудлаар ямар шүүгч, хэдэн төгрөгийн авлига авсан асуудлаар сэтгүүлч Б.Отгон “Эрэн сурвалжлах” нэвтрүүлэг бэлтгэн дэлгэрэнгүйгээр хүргэсэн байна.

-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ БУЛААЛЦАЛДСАН ХЯТАДУУДЫН ШҮҮХЭД ХАНДАХ БОЛСОН ШАЛТГААН-

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын ордын гурван лицензийг “Их Монгол Майнинг” компаниас худалдаж авсан уяач Ш.Мөнгөншагай “Жи Пи Эф” компанийг 2010 онд байгуулжээ. Улмаар компаныхаа 60 хувийг өөрөө, 40 хувийг хүргэн Г.Жаргаландаа эзэмшүүлсэн байна. Лицензээ зарах хүн хайж явсаар хоёр жилийн дараа 2012 онд гурван лиценз бүхий компаниа БНХАУ-ын иргэдийн Монголд байгуулсан “Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр зарсан аж. Н.Өнөрцэцэг хэмээх хятад хэлтэй эмэгтэйгээр зуучлуулан заржээ. Салхитын ордыг Хятад иргэд олборлож эхэлсэн ч 2015 онд хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх захирал хоёр хятад иргэн муудалцжээ. Ажлаасаа халагдсан Гүйцэтгэх захирал Чэн Вангфа нь Ш.Мөнгөншагайгаар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргуулсан байна.

Нэхэмжлэлийн гол агуулга нь “Жи Пи Эф” компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагай би 2012 онд компаниа зарагдсаныг мэдээгүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж зарсан тул компанийн 60 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ. Шүүхийн маргаан ийн эхэлсэн байдаг.  

-ХЭН, ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ХАХУУЛЬ АВСАН БЭ-

Улмаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Ш.Мөнгөншагайн талд гараагүй байна. Иймд Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Ингээд шүүхэд ялахын тулд танил өмгөөлөгч, танил шүүгчдээр нь дамжуулан шүүгчдэд 10-160 сая төгрөгийн авлигал өгч шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөө талд гаргуулсан байна.

Ингээд авлигын сүлжээ эхэлнэ.

  1. Хэрэг БЗД-ийн шүүхэд хуваарилагдангуут Шүүгч Б.Цолмонбаатар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлөн, Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргуулна гэж амлаж 2016 оны аравдугаар сард 10 сая төгрөгийг хахууль болгон авчээ.
  2. Хэрэг Давж заалдах шатны шүүхэд шилжингүүт шүүгч Б.Цолмонбаатар хэргийг өөрийн танил шүүгчид хуваарилуулахаар амлаж, 2017 нэгдүгээр 03-ны өдөр 50 сая төгрөг авчээ. Тэр өдрийнхөө орой Б.Цолмонбаатар 5 сая төгрөгийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэнд өгч, хэргийг танил шүүгч дээр хуваарилуулахаар хөөцөлдүүлжээ.
  3. Шүүгч асан Л.Бямбаа давж заалдах шатны шүүх хурлын өмнө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарт хахууль болгож өгнө гэж 50 сая төгрөг авчээ.
  4. “Жи Пи Эф” компанийн авлигал дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчдийг ониллоо. Тэд 2017.02.25-д Дээд шүүхийн шүүгчдэд хахуул болгож өгөхөөр 360,000 юань буюу 129 сая төгрөг, 2017.04.10-д 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг шүүгч асан талийгаач Л.Бямбаад өгчээ. “Жи Пи Эф” компанийнхан шүүгч асан Л. Бямбаагаас гадна дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчдийг танил өмгөөлөгч, танил шүүгчээр нь дамжуулан давхар давхар хахуульджээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Б.Пүрэвням болон өөр дүүргийн шүүгч нар ч хахууль зуучлах ажилд оролцжээ.
  5. Дээд шүүхийн хурал зарлагдахаас сар орчмын өмнө буюу 2017.04.01-д Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайханд хахууль өгөхөөр тохирч эхлээд 13 сая төгрөг дараа нь 150,000,000 төгрөгийг өмгөөлөгч Б.Пүрэвнямд өгчээ.
  6. 2017.05.16-д Улсын дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” компаний 60 хувийн эзэмшигч мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Дээд шүүхийн хурал болсны маргааш нь бүрэлдэхүүнд орсон шүүгч Г.Цагаанцоож нь авлигын мөнгөний гол зуучлагч Л.Бямбаагаас өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10,000,000 төгрөг авсан гэж үзээд яллагдагчаар татжээ.
  7. Дээд шүүхийн хурал болохын өмнө Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цолмонд хахууль өгнө хэмээн амлаж, “Цогц эрх партнерс” товчооны өмгөөлөгч Ч.Амгаланбаяр 45,000,000 төгрөгийг хэргийн оролцогчдоос авсан байна.

-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДООС АВЛИГАЛ АВСАН ХЭРЭГТ ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААД БАЙНА-

  • Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,
  • УДШ-ийн шүүгч Д.Цолмон,
  • УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож,
  • СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

ЭХ СУРВАЛЖ: Сэтгүүлч Б.Отгон

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад настан
Ахмад настан
2020-01-27 13:58

Зээлгүй ахмадуудаа з�##�илсан ерөнхийлөгч, УИХ-н гишүүд С�##�хитын ордоос хахууль авсан шүүгчдээс мөнгийг нь авч өндөр настнуудад ядахдаа өгөөч

Би
Би
2020-02-07 15:54

горьд!

Чулуун
Чулуун
2020-02-04 10:30

Яагаад ийм тэнэг байдаг юм бэ

Зочин
Зочин
2020-01-30 08:22

Эргүүтээд бай

Zo
Zo
2020-01-27 14:44

Tsagaantsooj gedeg shhugch hahuuli avsaar baigaad buur tsagaandaa garchijee

Зочин
Зочин
2020-01-28 09:51

Бзд эрүү иргэниихэн гэж өлөн шинээ шүүгчээс эхлээд дүү нь ууганбаяр гэдэг одоо прокурор болсон зуучл�##�ыг хиидэг баагииш дээ хамаатан садангууд иим байхад шүүгч прокурорууд цагдаагиин бузрууд

Зочин
Зочин
2020-01-28 10:51

tsolmon shuugch avaagui gesenshdee avilgachid hoorondoo yarisan yariag notolgoo bolgobol ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЖИНХНЭЭСЭЭ ЭХЭЛСЭН ЮМ БНДААА

ард түмэн
ард түмэн
2020-01-28 18:28

ганц нэгийг инь буудаачээ

Зочин
Зочин
2020-02-06 10:27

Тийм шүү буудах ,эсвэл олны нүдэн дээр цаазаар ав тэгж байж эд нар шударга ажиллана

Уншигч
Уншигч
2020-01-29 10:32

Шударга үнэний төлөө нөр их хөдөлмөр гаргаж, мэдээллүүдийг ил болгосон Б.Отгон сэтгүүлчид баяр хүргэе.

Зочин
Зочин
2020-03-06 09:10
Reply to  Уншигч

Тиймээ отгонд баярл�##�аа мундаг

болилдоо
болилдоо
2020-01-30 10:54

АВЛИГА авагч шүүгч нараа ТА нар хүүдүүдээ бодооч. МОНГОЛ төр ТА нарт боломжоороо хамгийн их ц�##�ин өгсөөр байхад яасан задарсан хүмүүс вэ?

Irgen
Irgen
2020-01-30 17:23

Ene avilgachid chin bugd Elbegdorjiin deglemiig. monh gej. enduureed Elbegdorjid uilchilj baisan
etgeeduud baina.Muugiin noloo olond,mogoin tsus tengert gej. ug bii.Elbegdorj gedeg hort mogoin horlol ihee.

Баярсайхан
Баярсайхан
2020-02-03 21:04

Дээд шүүхийн бүх шүүгчдийг солих хэрэгтэй. Зөвхөн дээд шүүх ч биш. Шүүгч прокурор бүгдийг солих хэрэгтэй

монгол хүн
монгол хүн
2020-02-03 22:41

бүгдэд нь ял хүлээлгэж дахин төрд ажиллах эрхийг бүрмөсөн хасах.мөн хууль бусаар хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хураах хэрэгтэй.хятадын жишээг хэрэгжүүлмээр байна.хууль шүүх прокурор гээд...идээ буглааг нь бүрмөсөн шахаагүй цагт монголд шударга ёс тогтоно гэдэгт итгэхэд бэрх.үнэхээр оо гутаж байна.

Zochin
Zochin
2020-02-04 09:43

Yag zuv bvh hurungiin huraaj bvgdiig ni tsaazal esvel buudval taarna....herev shorond hiivel bas l ulsiin tusviin munguur zvgeer l tejeeh bolno...tegvel tolgoig ni ilsentei yalgaagui ....

Зочин
Зочин
2020-02-03 23:10

Үнэхээр ой гутмаар, арчаагүй, ѳлѳн юмнууд тѳрд ажиллах юм даа. Эд ард түмний тѳлсѳн татвараар ц�##�инжиж байж, эрхтэн дархтан, гадаадынханы тѳлѳѳ үхэн хатан ажиллах юмдаа...

Зочин
Зочин
2020-02-03 23:11

Пүрэвням гэдэг чинь цэциин гишүүн сарантуяагиин нөхөр билүү тэгэхээр цэц .......

Зочин
Зочин
2020-02-04 11:19

Хууль байдаг бол үйлчлээчээ,ц�##�ин нэмэхээ болоочээ,харуулах аваад л бгаа биз дээ,жинхэнэ ялзарсан с�##�бар ,тэрний оронд эмч багш цагдаа нарын ц�##�ин нэмсэн бол ,хайран мөнгө

Монгол хүн
Монгол хүн
2020-02-04 11:24

Насаар нь шоронд хий

Irgen
Irgen
2020-02-04 12:54

Uneheer archasgui hulgsichyyd yma bugfiig ni horibol tazrba

Зочин
Зочин
2020-02-04 14:19

МАН-ЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛ САНДАГ-ОЧИР , ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ХУРАНДАА ХҮРЭЛБААТАР НАРЫН ЦАГДААГИЙН ДАРГА ХУРАНДАА НАР ТАЛЦАН ЭНЭ АВИЛГЫН СҮЛЖЭЭНД ХУТГАЛДСАНЫГ НАМ ДАРАХ ГЭЖ ИХ ҮЗЭЖ БАЙГАА !!!

Зочин
Зочин
2020-03-06 09:08
Reply to  Зочин

Монгол цагдаа нар мөрдөөд шүүхд өгхөд шүүх
Авсан мөнгөнийхээ хэмжээнд л шийдхээс
Үнэн зөв гэж байхаа больсон шүүгчдийг
Хорь

Шударга Монгол
Шударга Монгол
2020-02-04 15:21

Одоо тэгээд шүүх нь өөрөө авилгад идэгдсэн, тэгэхээр энэ хэргийг хэн шүүхүү?
Шударга шүүх тогтнох цаг хэзээ ирэхийг хэн ч таашгүй. Тийм боломж одоогоор �##�га. За тэгээд харж л байна.

Зочин
Зочин
2020-02-04 16:32

Ул сын дээд шүүхийн иргэний танхимын Сонинбаяр ,Цолмон , Цагаанцоож гэсэн энэ гурван авгай нар гар нийлж олон хүнийг хохироосон доо. Сүүлдээ ичихээ байж цагаандаа гарсан.

Оюунтуяа
Оюунтуяа
2020-03-06 09:01
Reply to  Зочин

Үнэхээр үнэн зөв мэдээ шүү

Zochin
Zochin
2020-03-04 07:44
Reply to  Зочин

Zuv haan banktai holbootoi hergiig hurtel ulaan tsain haani tald gargasan hangalttai notloh barimt bsaar btal tsolmon tsagaan tooj nart hatuu hariutslaga tootsvol taarna

Зочин
Зочин
2020-03-06 09:05
Reply to  Zochin

Хаан банк монголчуудын м�##� гэр амжиргааг энэ
Хэдэн авгай нартаы хуйв�##�даж дээрэмдсээр
Монголууд ядуурч хаан банк тэнгэрт тулсан
Байртай болж авгай нар сүүлдээ гэрчээ
Алж өөрсдийгээ хамга�##�ж байна нүгэл нүдээрээ
Гарч авгай нар шоронд ор

Зочин
Зочин
2020-02-04 17:44

Амарсаыхан авилгач гадагшаа зугатсан. Цолмонбаатар гэж худлаа шудрага цараылсан авилгач новш

Зочин
Зочин
2020-02-04 17:47

Булхайтай бузартай авилгатайгаараа Зимбабве хүртэл жигшигдэж �##�даршиж байгаа Монголын хууль шүүхийнхэн гавъяа цол ихтэй, �##�бан туша�##� өндөр тусмаа булхайд хутг�##�дах чадвар өндөр болдог.

Цаазал
Цаазал
2020-02-04 18:47

Монголчуудын төр болон хууль итгэх итгэлийг үгүй хийж, з�##�уучууд иргэдээ хойч үе ирээдүйдээ итгэх итгэлгүй болж боломж л олдвол гадны улс рүү дүрвэх, дүрвэгсэдийн тоо нэмэгдсэн нь хаа сайгүй байгаа авилг�##� хээль хахууль ялангуяа хуулийнханы итгэлгүй найдваргүй авилгад идэгдсэн байдлаас болсон. Эдгээр новшнууд Монгол улсыг мөхлийн зам руу, сүйрэл рүү чирсэн тиймээс авилгачдад өршөөл үгүй бүгдийг нь цаазаар аваачв�##� таарна.

зочин
зочин
2020-02-04 23:14

Darsan l mongon dun baij taaraa tuunees bish ih l awsan baigaadaa

Зочин
Зочин
2020-02-05 06:11

Энэ луйварчин шүүгчидийн авсан авиг�##�ын мөнгийг хураан авч улсын орлого болго үe удмаар нь төрийн �##�банд авч ажиллуулж болохгүй танил т�##�аа ах дүүгээ хүүхдүүдээ хуулийн байгууллагт шургуулчихсан байгаа үүнийг ш�##�гаж ажлаас нь чөлөөл өөрсдөө ийм байж яаж энгийн иргэнд хууль сахиулж арга хэмжээ тооцож чадаж байна аа ёстой ичих нүүргүй болсон дарамтлагчид ,ардын нэг үг байдГИЙГ ХЭЛЬe/ ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ,ИДҮҮЛСЭН БУТ УРГАДАГ ГЭЖ / ТЭД НАРТ ЭНЭ ҮГ багдана уу гэхээс зохисгүй үг хэллэг гэж бодохгүй байна авилга авч баяжсан шүүгчид бас бусад хүмүүсийг тэнгэр ниргэг

Ба
Ба
2020-02-05 16:32

Хүзүүгүй хүний гай лай Монголд монголчуудад хэдэн жил үргэлжлэх юм болоо. Гар хөлүүд нь байсаар л байхиймдаа

Монгол
Монгол
2020-02-06 19:24

Нөгөө олон цагдаагийн хурандаа нар нь юу болов. Шүүх , цагдаагаас маш олон хүн холбогдсон до

Зочин
Зочин
2020-02-11 13:04

Энэ шүүгч нар чинь төрийн �##�банд ахиж ажиллахгүй цаад явах газарлуугаа явах байгаадаа харж л байя хуулийнхан мөнгөтэй хүнийг толгойгий илдэг шүү

Зочин
Зочин
2020-03-03 16:06

Shuugch umguulugch ni negden niileed hahuuli avaad hari ornii irgentei evsen negdeed baihaar chini bid hendee itgej amidrah bolj bnaa elbegdorjiig ene hongiliin hedtei ni alavch bagdana nasaar ni tam#l

Зочин
Зочин
2020-03-04 08:28

Арай дэндүү юмаа, Хуульч хүн үнэнч шударгаар ажиллана гэж тангараг өргөдөггүй юм уу?

Зочин
Зочин
2020-03-04 08:48

Энэ хүмүүст ямар ял зэм хүлээлгэдэг юм бол харж л байя арай ахиж шүүгчээр ажиллахгүй байлгүйдээ ах дүү төрөл садангаа хуулийн байгууллагт шургуулсан байж таарна тэд нар нь энэ шүүгчидийн өрөөсөн дугуй байгаа төрийн �##�банд орсон хүмүүсийг ша

Зочин
Зочин
2020-03-04 12:20

Сүржигнэж сүржигнэж авсан мөнгөнийх нь 10 хувиар торгоод өнгөрнө биз хуулийн дагуу

Иргэн
Иргэн
2020-03-04 13:08

Ийм л ялзарсан шvvхтэй бнадаа МОНГОЛ УЛС! Цаазын ялыг сэргээж Эх орон, Ард тvмний эсрэг, �##�бвн туа�##�ын гэмт хэргийг хуульчлан чанг�##�ж, хуулийн дээд хэмжээ хvртэл арга хэмжээ авах хэрэгтэй!

Шударга
Шударга
2020-03-06 08:59

Шүүгчид мөнгөтэй хүнд л үйлчилдэг тухайлб�##� ХААН банкны т�##�д шүүгчид шийдвэр гаргаж монголчуудын гэр орон бизнемийг луйварддаг луйвардсан мөнгөө хуваадаг сүлжээ байна ер нь энэ шүүх прокурор авилгачидийг бариад авсан мөнгөнүүдийг нь хураа

Шудрага
Шудрага
2020-03-06 09:17

Сайтад баярл�##�аа зөв мэдээ тавьсан
Авилга хахуулд монголчууд үнэхээр з�##�хаж үзэн ядах цаашаа бариач хороогооч болиулаач

Холбоотой мэдээ

Back to top button