
Ойрх Дорнодод үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэж олон улсын газрын тосны үнэ өсөж буй. Харин манай улсын хувьд ОХУ болон БНХАУ-аас шатахуун импортолдог.
Тэгвэл, Орос улсад шатахууны үнэ тогтвортой өсч байна. 2026 оны 3-р сар гэхэд долоо хоногт АИ-92 болон АИ-95 бензиний биржийн үнэ 6 хувиас дээш өссөн байна. Шатахуун түгээх станцуудын бензиний дундаж үнэ литр тутамд 66 рубль, дизель түлш литр тутамд 77 рубль давжээ.Биржийн үнэ, 2026 оны 3-р сар гэхэд АИ-92 бензиний биржийн үнэ тонн тутамд 64,000 рубль давсан бөгөөд дизель түлш ч мөн өсч эхэлсэн.
Монгол, салбарын сайд Г.Дамдинням ч мөн цаашид шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэдэг тодорхойгүй асуудал хэд хэдэн удаа хэлээд авав. Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл хийх үеэрээ "Энгийн АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Магадгүй Евро-5, Дизель түлш, Евро-92 шатахууны үнэ хэлбэлзэхийг үгүйсгэх аргагүй" гэсэн нь үнэ нэмэгдэнэ гэдэг мессежээ эртнээс өгч буй ч гэж харагдлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ-аас 60 мянга орчим тонн АИ-92 тогтвортой байдлын гэрээгээр нийлүүлдэг. Гэтэл дээр дурдсан Оросын дотоодын зах зээлд шатахууны үнэ нэмэгдлээ, өслөө гэдгээр манайд үнэ нэмэгдэх хандлага сүүлийн жилүүдэд байсаар ирсэн. Хэрвээ дотоодын зах зээлийг нь дагаж Монголд нийлүүлдэг үнэ өсөөд байвал Засгийн газар хоорондоо тогтвортой гэрээ хийх ямар шаардлагатай билээ.
Оны өмнөхөн Евро стандартын 92 бензиний үнэ литр тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүнийг яамнаас ОХУ-д үнэ нэмэгдсэн учраас гэж тайлбарласан. Мөн 2025 оны 5-р сард АИ-92 бензиний үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд Үнийн тогтвортой байдлын зөвлөл ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрөөж, улмаар үүнийг дагаад инфляцид тодорхой нөлөө үзүүлсэн юм.
ОХУ-ын Ангарскийн үйлдвэр жил бүр л засварт орж, тэр хэрээр манайд шатахууны хомсдол үүсэх, үнэ өсөх зэрэг хүндрэлүүд үүсдэг нь бүр уламжлал болсон. Ерөнхий сайд Г.Занданшатар Москва руу утас цохиод асуудлыг шийдвэрлэлээ л гэдэг.
Жилийн хугацаанд шатахууны үнэ ингэж өсөж байгаа нь дотоодын шатахуун импортлогч компаниудын лобби гэж харагдахаас аргагүй.
Учир нь үнэд өөрчлөлт оруулах асуудлыг Үнийн зөвлөл, салбар яамдтай зөвлөж, тооцоо судалгаан дээр суурилж байж ямар түвшинд нэмэгдэх зэрэг өргөн хүрээтэй явагддаг асуудал дээр нэг өглөө сэрэхэд л ШТС-ууд борлуулалтын үнийг нэмчихдэг жижиг тогтоод удлаа. Холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцдөггүй үнийг нэмэгдүүлбэл арга хэмжээ авах, хууль тогтоомжийн дагуу процессыг явуулах эрх уг нь салбар яаманд нь бий.
Зарим эх сурвалжуудаас ирсэн мэдээллээр ойрын хугацаанд олон улсын нөхцөл байдал, ОХУ-ын дотоодын үнэ өссөн зэрэг шалтгаанаар дотоодын шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахууныг литр тутамд нь 400, дизель түлшийг литр тутамд нь 800 төгрөгөөр нэмэгдүүлэх гэж байна гэж яригдах болов.
Шатахуун нөөцлөх савгүй гэдгээр Г.Дамдинням сайд төв банкнаас 500 тэрбумын репо санхүүжилт гаргуулж шатахуун импортлогч компаниудад өгсөн. Төр татаас олгодог. Ийм байтал дахин үнэ нэмнэ гэдэг асуудал яригдаж байгаад Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаанаа нэмэгдэхээр нь нэмдэг юм байж. Харин буцаад буухаар яадаг билээ. Өлөн Хулгайчууд шүү яаг Төр засгийн Хулгайчууд шигээ адилхан ЛАЛАРУУД
Манай нефт дагаад өсдөггүй ээ яачихсан новшийн юм бэ. Энэ улс оронд хулгай, дээрэм, хүчирхийлэл авилгал цэцэглэхээс өөр болж бүтэх өөр юм байна уу новш гэж. Оросын клонкуудыг энэ зах зээл дээр 100 хувь оруулж ирэх ажлыг яаралтай зохион байгуул Дамдиннямаа!!!!
Оросын нефть дэлхийн адилаар нэмэгдэж зарагдахгүй 60доллараас үнэтэй авч болохгүй гээд барууны хоригт заасан байгаа
Хуцаарай, юун Оросын колонк вэ
Дагаад хүнс барааны үнэ өснө дөө тэр л хэцүү байна даа
Зандангийн засгийг зайлуул хэзээё юуч хийхгүй урьд засгийн хийсэн ажлыг өөрийн засаг хийсэн юм шиг ичихгүй яриад л сууж байна
Сая Дамдинням яваад бензиний үнэн дээр нэмээд агуулахын үнэ нэмж төлөхөөр Оросуудтай тохиролцоод ирсэн шдээ..тэхээр бeнзий үнэ автоматаар өснө дөө..
Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр болсон энэ үед бензин шатахууны үнийг нэмбэл бүх юмны үнэ нэмж хөдөлдөг.
Одоо ийм цаг үед улс шатахууныг стратегийн бүтээгдэхүүн учир төрийн мэдэлд авах хэрэгтэй . Заавал нэг хэдэн гарууд дамлаж зараад ашиг олоод байж болохгүй . Ашгаа хангалттай хийчихсэн бгаа ш дээ
Засаг төр үүнд анхаарал тавиачээ. Ард түмнээ сөхрүүлэх тийм сайхан байна уу. Их мөнгөтэй байлаа гээд авсандаа аваад орох биш дээ. Шатахууны эзэдийн шунал арай л байна шүү.
Оросын колонкийг оруулж ирсэн нь хамгийн зөв шийдэл Манайхан бол бүтэхгүй гарууд эх орноо бодохгүй
Наад үнээ олигтойхон нэмчих,Онцын шаардлагүй нь явган таваргаг
Ямар тэнэг новш вэ явган явах явахгүй нь сонин биш дагаад бүх юмны үнэ нэмэгддэг монгол төгрөг цаас болчихоод бна
Унээ нэмээ…прустей сэлгууцсэн оркууд зайлана биз
Хулих хуурамч нарикаа АИ- 92- л үнэ нэмэхгүй байх боломжтой!!! Бусад нь технилогийн дагуу үйлдвэрлэгдсэн шатхуун учираас биржийн үнээр зарагдах нь тодорхой!!! Харин МАН мафиууд хулих 92- гоо евро 92- үнээр зархад иргэд мэдэхгүй!! Кк
ZANDAN UTAS ZALGAAD OROSD TOOJ YRIH HUN BHGUI. SAY TIMON IIG SN DEERELHEED YWULSAND BYARLLAA. ULSA SN BOLGOCHIH TEGWEL OROS OORLOGDOJ TAARAA
Delhin zz deer 40% nemegdchlee
Binzenee nem nem duguigaa unatsgaa
Шатахууны үнэ дэлхийн зах зээл өссөн шүү дээ
Ийм дураараа заваан юмыг хэзээ таслан зогсоох вэ?
Dainii baidlaas bolj 30 xonog baruunii noxod Orosoos shataxuun tataxdaa tulsan uchraas Oros ted nart niilyylex shataxuunaa ynetei ogch baigaa. Xarin manaid togtvortoi gereenii daguu niilyylj baixad yne nemex yndeslel xaragdaxgyi baina. Xarin songuuliin beltgel eldev xulgaidaa zoriulj namiin ATM bolson nefti importlogchdoo sanxyyjyylj ard tymnii karmaag daxin daxin suilax yavuurgyi bodlogoo zogsooxgyi bol nepalduulax baix shyy.
Дамдинням гэж нэг дарваганасан хоосон толгойтой новшийг энэ төр засгаас зайлуулаач.
Солиороод байгаарай новшнуудаа нэмэх үндэслэл одоогоор байхгүй шүү !!!
Үнээ нэмвэл улсаас олгосон мөнгөө буцааж ав
Ene dampuuymaalg zailuul