Чухал эрх баригчийг нь Израил хөнөөсөн тул Иран хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ
Израилын зэвсэгт хүчин Ираны Үндэсний аюулгүй байдлын дарга Али Ларижаниг шөнө өгсөн цохилтоор хөнөөсөн гэж мягмар гарагт мэдээлсэн юм. Мөн Ираны төрийн хэвлэл Али цохилтод амь үрэгдсэн гэдгийг батлан мэдээлжээ. Уг явдал Ираны дайныг илүү хурцатгах төлөвтэй байна.
Тодруулбал Ираны зэвсэгт хүчний командлагч Амир Хатами Израилыг үйлдсэн хэрэгтээ харамстал нь шийдэмгий цохилт өгөх болно гэжээ. Харин Ираны Хувьсгалт гвардын алба өнөөдөр /2026.03.18/ мэдэгдэл хийхдээ Али Ларижани болон бусад хүмүүсийн цусан өшөөг авахын тулд Израилын төв бүс рүү пуужин харвасан хэмээсэн юм.
Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй хоёрдугаар сард Израилын цохилтод амь үрэгдсэний дараа Али тус улс дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон. Тэрээр Ираны эрх баригчид дундаа зөөлөн, прагматик дуу хоолой байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Али барууны орнуудтай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг явуулж байсан ч Ираны дээд удирдагч амь үрэгдсэний дараа байр суурь нь хатуурч “Бид тэдний зүрхийг шатаах болно. Зионист гэмт этгээдүүд болон ичгүүргүй америкчуудыг хийсэн үйлдэлд нь харамсуулна” гэсэн байна. Али амь үрэгдсэнээр Ираны засаглалд үүсээд буй хямрал илүү гүнзгийрлээ.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн 3-р дайн болоод байх шиг?
Муусайн нусан таглаа иранууд бууж өгөх ч чадалгүй новшнууд. Эрх мэдлээ хамгаалахын тулд Ард Түмнээ гарзанд нь гаргах лаларууд.