Ноолуурын үнэ өнгөрсөн оноос өснө гэсэн хүлээлттэй байна
Малчдын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг түүхийн эд бол ноолуур. Урин дулаан хавар, төлийн дуутай малчид маань золгохын сацуу ямааныхаа ноолуурын самнаж авдаг. Өнгөрсөн жил ноолуурын үнэ ₮160-165 мянга байсан бол энэ жил ханш өсөлттэй байх хүлээлттэй байгаа юм.
Зүүн аймаг ямаагаа түрүүлж самнадаг бөгөөд ноолуурын гарц, чанар зэргээс хамаарч тэдний ноолуурыг өндөр үнээр худалдан авдаг. Харин баруун аймгийн ноолуурын үнэ бага зэргийн уналтад ордог. Учир нь газар зүйн онцлогоос хамаарч баруун аймгийн ямааны ноолуур хялгас их байдаг нь үнэ буурах гол шалтгаан болдог аж.
Өнгөрсөн оны сүүлээр дэлхийн зах зээлд самнасан ноолуурын үнэ өссөн. Тиймээс энэ жилийн ноолуурын ханш өмнөх жилээс өсөх прогноз гарчээ. Зах зээлд ноолуурын эрэлт хэр их байхаас шалтгаалж үнэ тогтох юм. Түүнчлэн зүүн аймгуудад ноолуурын гарц эхэлж буйтай холбогдуулан энэ сарын 29-нд Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ.


Зургийг О.Улсболд
Дашрамд дурдахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хоёр хоногийн өмнө ноос ноолуурын холбооны үйл ажиллагаа, ноолуурын компаниудын удирдлагуудтай уулзаж энэ оны түүхий эд бэлтгэлийн талаарх компаниудын үйл ажиллагааны эхлэл, явц, зах зээлийн үнэ, ханш Засгийн Газраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тогтоолын талаар дэлгэрэнгүй танилцаж харилцан санал солилцсон.
Улмаар Засгийн газраас самнасан ноолуурын техникийн зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэн дэмжин хэрэгжүүлэх, ноолуурын салбарт олгож байгаа зээлийн хэмжээг 100 тэрбум төгрөгөөр нэмж хүртээмжийг дээшлүүлэх шийдвэр гаргасан. Мөн энэ жил нийт ноолуурын 60 хувийг дотооддоо бэлтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд ноолуурын үнэ нь дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаж тогтох юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жил ноолуурын үнэ өсвөл малчдад л хэрэгтэй мэдээ байна
une usuh ni sain ch irgeded une nuluuluh bh daa
Малчдын орлого нэмэгдвэл сайн л байна
noos nooluuriin zah zeel ymar bh n chuhal shuu
chanar n unees hamaarna gedeg unen
Малчдад бодит дэмжлэг хэрэгтэй байна
zah zeeliin erelt l hamgiin chухал
baruun aimagt une бага baidag ni haramsaltai
Ноолуурын чанар дээр илүү анхаарах хэрэгтэй
Малчиддаа ашигтай байгаасай л гэж хүсэж байна
noолуuriin une delhiin zah zeeltei shuud holbootoi
Малчидч бөөн зээл тусламж тэтгэвэрээ хөнгөлүүлэн бүх малынхаа мах сүү ааруул айргаа зарааад цөөхөн мал зардаг болсоншдэээ