Шатахууны гаалийн албан татварыг тэглэх тогтоолыг өргөн барьж, хувийг нь тогтоох эрх Засгийн газарт ирнэ
Ойрын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэх асуудал иргэдийн санааг зовоож буй. Шатахууны үнэ инфляцид шууд нөлөөлөл үзүүлдэг. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас энгийн АИ-92 шатахуунаас бусдынх нь үнэ тодорхой хэмжээнд өснө гэдэг мэдээлэл өгсөөр буй.
Өчигдөр буюу пүрэв гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Ингэснээр шатахууны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өгч буй гэсэн үг. 2018 оноос АИ 92, АИ 80 бензинийг онцгой албан татваргүй болгосон бөгөөд 2022 онд мөн УИХ-ын өргөн барьсан Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ, цогц төлөвлөгөөний хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын тав хүртэлх хувьд зохицуулалт хийх шийдвэр гаргаж байсан юм.
Мөн л ялгаагүй гаалийн татварын зохицуулалт хийх эрхийг Засгийн газар өөр дээрээ авч байв. Энэ нь дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар өөрөө зохицуулахаар болж байсан гэсэн үг.
2021 онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 290 тэрбумын зээл олгож байсан бөгөөд тухайн үед шатахууны үнэ нэмэгдэж, нөөц бүрдүүлэхэд дутагдсан хөрөнгийг нь ийн төрөөс гаргаж байсан. Түүнчлэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нь Монголбанк шийдэх хүрээнд 400 гаруй тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байсан. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогч ААН-үүдийн борлуулалтын үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр Засгийн газар олон арга хэмжээ авдаг ч эцэст нь иргэдийн гар дээр ирэх үнэ нэмэгдээд л таардаг.
Энэ удаад ч гэсэн гаалийн татварыг нь тэглэх тогтоолыг батлуулсан ч урьдын адил араас нь шатахууны үнэ литр тутамдаа өсөх юм биш биз.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татвар тэглэсэн ч үнэ буудаггүй нь үнэн шүү
Эцэст нь иргэд л илүү төлдөг хэвээрээ
Засгийн газарт эрх өглөө гээд үр дүн гарах уу
Өмнөх жишээнүүдээс харахад үнэ буураагүй
Шатахууны үнэ бол шууд бүх юманд нөлөөлдөг
Импортлогчдоо дэмжээд байхаар үр дүн нь хаана байна
Үнэ өсөх нь тодорхой болчихсон юм биш үү
Татвар тэглэсэн ч компаниуд үнээ буулгахгүй
Иргэдэд бодит хяналт хэрэгтэй байна
Зохицуулалт хийх нэрээр л эрх төвлөрүүлээд байна
Shatahuuni une nemegdeh ni todorhoi bolchloo doo
Tatvar tegleh ni zuv ch heregjuulelt ni chuhal
Zasgiin gazar une deer nuluulj chadahgui bgaa yum bish uu