Трамп Японы ерөнхий сайдтай уулзахдаа Сувдан эргийн цохилтыг Ираны дайнтай харьцуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Такаичи Санаэг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр АНУ-д тусламж хэрэггүй гэж мэдэгдсэн Трамп Япон болон НАТО-гийн холбоотнуудад дахин уриалга гаргажээ. Тэр холбоотон орнуудыгаа Ормузын хоолой руу далайн тэсрэх бөмбөг цэвэрлэх хөлөг илгээж, газрын тос тээвэрлэгч онгоцнуудын аюулгүй байдлыг хангахыг уриалсан байна. Уриалгынхаа хажуугаар Трамп АНУ-д тусламж хэрэггүй гэдгээ дахин дурджээ.
Иран руу довтлох төлөвлөгөөгөө яагаад холбоотнуудаасаа нуусан талаар асуухад Трамп 1941 оны есдүгээр сарын 7-нд Япон АНУ-ын Хавай мужийн Сувдан эрэгт цохилт өгсөн явдлыг дурдсан байна. Тэр “Бид гэнэтийн цохилт өгөхийг хүсэж байсан юм. Японоос өөр хэн гэнэтийн зүйлийн талаар сайн мэдэх вэ? Яагаад Сувдан эрэг руу дайрна гэдгээ хэлээгүй юм” гэж хариулжээ. Трамп ингэж хэлсний дараа Санаэгийн нүд нь томорч, инээмсэглэл нь алга болсон байна.
Санаэ дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах стратеги хэлэлцэх зорилготой Цагаан ордонд ирсэн гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтаас өмнө Япон Европын хэд хэдэн оронтой нэгдэн мэдэгдэл гаргахдаа, эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авна гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвчтэй хог шүү!!! Путька энэ 2 таарсан таар шуудайнууд!!! 2 галзуу!!
Хохь нь. Япон Америкийн талд их л далдганасан доо. Одоогийн япон залуус нь цөмийн бөмбөгийг Японы хотуудад оросууд хаясан гэж ойлгодог гэж байгаа шүү дээ.