ЭРҮҮЛ МЭНД

КОРОНАВИРУС: Хонгконгод зорчоод ирсэн 46 настай иргэнийг Архангай аймгийн эмнэлэгт тусгаарлажээ

Өнөөдөр /2020.01.27/ Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Саяхан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан гэдгийг сурвалж мэдээллээ.

НЭМЭЛТ 13:43 ЦАГТ

Архангай аймгийн онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдсэн мэдээллийг тодруулан хүргэвэл:

ХОНГ-КОНГОД АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭХЭЭС ӨМНӨ ЗОРЧООД ИРСЭН Ч ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭН ТУСГААРЛАСАН

Иргэдийг айлгах чухал биш. Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед иргэд айдастай байх нь дархлаа сулрах гол шалтгаан болдог. Тийм учраас иргэдэд мэдээллийг үнэн зөв өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хэт тайван байж болохгүй. Учир нь манай улс өндөр эрсдэлтэй орон гэх түвшинд орсон. Сэжигтэй тохиолдлууд, хил залгаа байгаа Манжуур, Эрээн хот, ОХУ-д бүртгэгдэж байгаатай холбоотойгоор эрсдэлийн зэрэг өндөр гарч байгаа. Тиймээс өвчлөл гарсан улс орнуудад зорчсон хүмүүст ямар нэгэн халууралт, ханиалгалт, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн эсэхэд хяналт тавих зэрэг ДЭМБ-аас гаргаж буй тодорхойлолтоор тодорхой шалгуурыг хангасан хүмүүсийг бид сэжиглэж, тусгаарлаж авч үзэх ёстой. Ийм байж байж халдварыг цааш түгээхгүй байх журмыг баримталж ажиллана.

Хонг-Конг улсад нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчоод, нэгдүгээр сарын 03-ны өдөр МИАТ-ийн шууд нислэгээр ирсэн 46 настай иргэн эмнэлэгт халуурсан шалтгаанаар ирсэн. Тиймээс бид тухайн хүнийг сэжиглэж, зөвлөмжийн дагуу ажилласан. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.

Уг иргэн нь Хонг-Конг улсад зорчсон, далайн гаралтай хүнс идсэн бөгөөд Хонг-Конг улсад уг вирусийн халдвар бүртгэгдсэн учир бид сэжиглэхээс өөр аргагүй. Гэхдээ Хонк-Конгод анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Харин энэ хүн нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчсон. Одоогоор ДЭМБ нууц үеийг 7-14 хоног гэж үзэж байгаа. Энэ нууц үеэс өмнө уг иргэн Хонгконгод зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц үе нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжилж, удирдамжийн дагуу ажиллав. Онош баталгаажсанаас хойш халдвар гарсан, бүртгэгдсэн гэж тооцох учиртай. Тиймээс энэ хугацаанд иргэд сонор сэрэмжтэй байх нь ч зөв ч айж сандрах шаардлагагүй болохыг анхааруулав.


ЭХЛЭЛ 13:35 ЦАГТ

Өнөөдөр /2020.01.27/ Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Саяхан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан гэдгийг сурвалж мэдээллээ.

Энэ талаар үнэн бодит эсэхийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Сая аймгийн онцгой комисс хуралдсан. Нарийн мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.

Харин өөр албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 2020/01/01-2020/01/03 хүртэл УБ-Хонконг-УБ чиглэлд МИАТ онгоцоор ниссэн иргэн халдвар авсан байж болзошгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосон байна гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас уг асуудлыг тодруулахад “Тийм асуудал гараагүй. ХӨСҮТ-д бүх нэгдсэн мэдээлэл ирж байгаа” гэлээ. Мөн ХӨСҮТ-өөс бодит мэдээлэл авахаар утасдсан ч холбогдож чадсангүй.

САНАМЖ: Сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулж байж өвчилсөн эсэх нь бүрэн тогтоогдохыг анхааруулж байна.

Бид мэдээллийг эргэн хүргэх болно.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hha
hha
2020-01-27 13:47

BULGANiinhaan ...

Зочин
Зочин
2020-01-27 14:03

Мэдэгдвэл УБ хотоос ийш тийшээ явцгаана гээд мэдэгдэхгүй бгаа юм уу хаашаа юм яацан орон бэ эмчилж чадахгүй юм чинь гээд гараагүй гээд иргэдээ Цочроохгүй бгаа юм биш үү чимээгүй үхэл

Зочин
Зочин
2020-01-27 21:27
Reply to  Зочин

Тэгээд байгаан биш үү. Аймаар түгшүүртэй байнаа

Зочин
Зочин
2020-01-29 18:08
Reply to  Зочин

hilee haa uls dotroo bol ywj l baig

aimshig
aimshig
2020-01-27 14:18

aimar wm be nuuts uedee baij bgaal ilersen wm bhdaa. medeelelee zov ogoldoo zasdiin gazar , yam yagad nuugaad bgaa wm be

corona?!
corona?!
2020-01-27 14:57

hervee ene hun haldvar avsn ni togdoogdvol ergen toirond bsn humuusdee haldvar taaraasn ter humuus ni medeeguu yvj bval yhu? ter ger bul oir toirnii humuusiig bs shalgah heregtei

Saruul
Saruul
2020-01-27 16:39

Үхсэн үлийгээ хийж тэнэж явсын,

Зочин
Зочин
2020-01-28 04:53
Reply to  Saruul

hevtej baigaa emnelegt ni ochood helchih hugshu hahah

HUDLAA YUM BISH UU
HUDLAA YUM BISH UU
2020-01-27 19:45

HUDLAA YARIVAL ZORCHLIIN HUULIAR SHIITGEHEER BOLSON SHUU HUDLAA MEDEELEL TAVISAN HUNEE TSAGDAAD UG.

Une?
Une?
2020-01-28 00:54

Ygd 100 gdg mask 1000 bolcihwo tgd bs emiin sanguudar mask salbitk sanitos spirt edr baihgu tsoon toonii bgm be
?

БУСАД ХҮМҮҮСЭЭ БОДООЧ ГӨЛӨГНҮҮДЭЭ
БУСАД ХҮМҮҮСЭЭ БОДООЧ ГӨЛӨГНҮҮДЭЭ
2020-01-28 06:11

Маскнийхаа үнийг нэмж байгаа гарууд үхвэл таарна.
Олон зуу, мянган хүний амь эрсдэлд байхад маскаа хүртэл үнэ ийн нэмж та нар арай хэтэрнээ. Та нар гол нь хүнд тус болохдоо биш мөнгөндөө л байна �######�цийн үр хүүхдүүдээсээ ичэдгүй юм уу 2020 онд амьдарч байж арайчдээ

Зочин
Зочин
2020-01-29 17:58

Hudlaa shuu

Холбоотой мэдээ

Back to top button