УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар Оюутолгойн $20 саяыг завшсан гэх асуудалд мэдүүлэг, баримтуудаа өгсөн ч хэрэг АТГ дээр царцжээ

Оюу толгой төслийн Монголын талд ногддог 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит "Эрдэнэс Оюу-Толгой" компанийн санхүүгийн нөхцөл байдалтай танилцах үеэр 20 сая ам.долларыг албаны нууцын тамга дарж, зарцуулсан асуудал өнгөрсөн 10 сард дэгдсэн.


"Энэ мөнгийг 2021-2025 онд ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд асан Ч.Номин нар "ашигласан" байж болзошгүй. Ингэхдээ төрийн өмчит "Эрдэнэс Оюу-Толгой" компани 2021 онд Оюутолгой төслийн зээлийн хүүг тэглэх ажлыг зохион байгуулахдаа зөвлөх үйлчилгээ авах нэрийдлээр 20 сая ам.долларыг гаргуулсан. 20 сая ам.долларын 1.9 саяыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарын "Монгол хаан" жүжигт өгсөн" Б.Энхбаяр ярьж гарч ирсэн.

Тодруулбал, "2021 оны арваннэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио тинто компаниас 20 сая ам.доллар авах гэрээ хийсэн. Үүнийг юунд зарцуулах вэ гэсэн чинь "гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардал" гэх маш ерөнхий байдлаар шийдвэрлэж байсан. Энэ гэрээнд "Эрдэнэс-Оюу-Толгой" компани албаны нууцын тамга дарсан. Өөрөөр хэлбэл хууль бусаар нууц биш асуудалд албан нууцын тамга дарсан асуудлыг Тагнуулын байгууллага тогтоосон. 20 сая ам.доллароос 18 саяыг нь зарцуулсан байна.

Үүний 1.9 сая ам.долларыг Англи улсад бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан хоёр гишүүнтэй Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.

Рио тинто компани 20 сая ам.долларыг Монголын Засгийн газарт өгье гэдэг шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө Монголын Засгийн газар үрэх шийдвэр гаргачихсан байна. Тэгэхээр хэн нэгэн хүн ам тохиролцоо хийж, 3-4 жил зарцуулсан. Юунд зарцуулсан гэдэг гэрээний тайландаа нууцын тамга дарсан байна" гэж Б.Энхбаяр мэдэгдсэн.

Хэрэв дээрх мэдэгдэл үнэн бол асар ноцтой асуудал мөн үү, мөн. Гэхдээ...

1.  “Atticus Partners” гэж компанитай хамтран ажилласан ЭОТ ХК-ийн гэрээг нууцаас гаргаагүй.

2.“Atticus Partners”-ийн олон хуудас тайлангийн нэгэнд нь, Монгол-Их Британи хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Монгол хан” жүжгийг толилуулахад дэмжлэг үзүүлсэн талаар хэсэг байгаа аж.

Ерөнхийдөө “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх лобби ажиллагааны гэрээ байсан гэсэн үг. Чингэхлээр, "Монгол хан"-тай холбоотой хэсгийг улстөржүүлэхдээ Б.Энхбаяр "Рио Тинто"-той хийсэн хэлэлцээний нууц стратегийг задалчихсан, арван сард.

Харин хуулийнхан энэ их мөнгө хааш урсав, юунд зарцуулагдсан болохыг нэхэн шалгах ёстой. Тэр ч утгаараа аль |2025.10 сар|-аас эхлэн Б.Баатар АТГ-т Эрүүгийн хуулийн 22.1, 22.8, 22.9, 22.10-р зүйл ангиар шалгаж эхэлсэн. Түүний дүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч АТГ-т тайлбар мэдүүлэг өгч, холбоотой баримтууд, "Монгол хан" жүжгийн санхүүгийн тайлан зэргийг хуулийнханд өгсөн байна. Гэвч хэрэг боогдож, прокурорт очоогүй. АТГ дээр царцсан байдалтай байгаа юм.

Эргэн сануулахад, Оюутолгойн 20 сая ам.долларыг ашигласан гэх ХЗДХ-ийн сайдын мэдэгдлийн дараа нэр холбогдсон хүмүүс тайлбар өгсөн.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэнтэй холбоотой зөвлөх үйлчилгээний хэд хэдэн компани авсан, зарим нь нууцад бий. Atticus Partners Ltd компанийн тайланг би авч үзсэн. Монгол хаан жүжиг тоглогдож байх үед постерийг нь аваад хэвлэчихсэн юм байна, өөр юу ч байхгүй.

"Эрдэнэс Оюу-Толгой" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат: Оюутолгой төсөлтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг тэглэхтэй холбоотой гадаад, дотоодын зөвлөх компанитай гэрээ байгуулсан.

"Эрдэнэс Оюу-Толгой" компанийн ТУЗ-ийн тогтоол нь ил, зарцуулалтын тайлан нь нууцад байгаа. Гадаадын зөвлөх үйлчилгээ авсан Засгийн газрын тэмдэглэлтэй гэрээ маань одоогийн байдлаар нууцын зэрэглэлтэй хэвээрээ байгаа. Гэрээ албан ёсоор нууцаас гарсан бичиг ирээгүй учраас би тодорхой ярьж болохгүй байна.

УИХ-ын гишүүн Ч.Номин: Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edelman, мөн түүний сувгаар National Geographic, Time Magazine, CNBC, БНХАУ-ын 400 сая хэрэглэгчтэй аяллын платформ Trip.com зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.

Үр дүн нь ч тодорхой гарсан. BBC 177 сая, CNN 270 саяд хүрсэн бол хөл бөмбөгийн баг Fulham 215 сая хүнд манай улсыг  сурталчилсан. Ингээд харахаар олон улсын байгууллагуудтай хамтарч Монголоо сурталчлах ажил маань  670 сая гаруй хүнд хүрсэн.

2023–2026 оныг дамнасан гэрээний хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг  хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан. Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн гэсэн үг.

ОХУ-ын Эрмитаж музейд байх Ноён уулын  олдвор Монголд буцаж ирэх ёстой гээд уулзалтууд өрнүүлж явсан үедээ дэмжлэг авсан юм. Хойд хөршийн Соёлын сайдтай уулзахдаа буцааж авах хүсэлт тавьчихсан байсан цаг.  Английн Засгийн газраас яг энэ асуудлаар дэмжлэг хүсэх зорилгоор Англид очсон юм. Тэгж очих үедээ  холбогдох хэд хэдэн сайдтай уулзсан. Бас тус улсын хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсын өвийг ОХУ-аас татан төвлөрүүлэхэд туслалцаа үзүүлээч гэсэн агуулгаар ярилцлага, мэдээлэл өгсөн. Ийм л хүрээнд дэмжлэг авсан тал бий. Түүнээс биш Монгол улсын Соёлын яам “Atticus partner”-ын хамтын ажиллагаа  “The Mongol Khan” жүжигтэй ямар ч хамаагүй хэмээсэн юм.

Eguurnews мэдээллийн агентлаг олны анхаарлыг татаж буй хэргүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэдэг "Хэргийн мөрөөр" агуулгаар Б.Баатарт холбогдуулан шалгаж байгаа хэргүүдийг хүргэсэн билээ. Уг мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ийм их мөнгөний асуудал байхад яагаад шалгалт нь удаашраад байна аа

Зочин
Зочин

20 сая доллар гэдэг жижиг мөнгө биш шүү дээ

Зочин
Зочин

ард түмэнд ил тод тайлбар хийх хэрэгтэй байна

Зочин
Зочин

хэрвээ үнэн бол маш ноцтой хэрэг байна

Зочин
Зочин

yagaad iim tom hereg shiidegdehgui udaj bgaa yum bol

Зочин
Зочин

ard irged medeh erhtei shuu ene asuudliig

Зочин
Зочин

онигоо онигоо фульхем бол хэзээ ч үзэгчдийнхээ тоогоор 200 сая хүрэхгүй зүгээр л дунд зэргиЙН КОМАНД. И АНГЛИЙН ПРЕМЕР ЛИГИЙН ТОЛОЛТЫГ БАЙНГА ҮЗДЭГ ЕР НЬ ҮХЭЛ БҮТЭН УЛС НЭГ ДУНДАЖ ТОГЛОЛТТОЙ БАГААР ӨӨРИЙГЭЭ ТЭР ТУСМАА ХАА ХАМААГҮЙ АНГЛИД СУРТАЛЧЛАХ ЧИНЬ ӨӨРИЙГӨӨ ДООШ ХИЙСЭН ХЭРЭГ. ЯДАЖ МАНЧЕСТР СИТИ БАЙСАН БОЛ ЯАХАВ. ТЭГСЭНД ОРВОЛ СУМОГ ЯПОНД СУРТАЛЧИЛХЫН БОЛ ЯПОНУУД 1990-ЭЭД ОНЫ ҮЕД ИРДЭ ШИГ ДАВАЛГААГАА ДАВТАХ БАЙХ

Зочин
Зочин

АТГ дээр царцсан гэдэг нь өөрөө эргэлзээ төрүүлж байна

Зочин
Зочин

ингэж удаашруулж байгаад дарагдах вий дээ

Зочин
Зочин

ингэж удаашруулж байгаад дарагдах вий дээ

Зочин
Зочин

нууцын тамга дарсан гэдэг нь бүр ойлгомжгүй санагдлаа

Зочин
Зочин

barimt ni bga bol hurdan shiidver gargah heregtei

Зочин
Зочин

mongo haan jujigtei holboj yarij bga ni sonin sanagdlaa

Зочин
Зочин

ATG deer ingej udaah ni bur l itgel aldagдуулж bn

Зочин
Зочин

ene bol zugeer unguruh asuudal bish bh

Зочин
Зочин

үнэхээр шударга шалгалт явагдаж байгаа эсэх эргэлзээтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Энхбаяр шаана шүү дээ. Их дүвчигнэж байж нууц задалсан хэрэгт нэг орноо. Тэр 2 шүгэл үлээгчийг ил зарлаж байж одоо арбитр дээр Монгол дахиад тактикаа өөрчлөх шаардлага гараад л хойшлуулж байна

Зочин
Зочин

Гэмт хэрэг биш болохоор прокурор өгөх үндэслэлгүй, бүр хаачих гэхээр Хүүк байлгаж бай гээд дарамтлаад байгаа биз

Huk in gutaliig unseed urshuugdij dee...buzar amit
Huk in gutaliig unseed urshuugdij dee...buzar amit

Luivarchid.baatar 2000.000.000 usdt crypto walutee yasan be....singapore t bgaa house uudaaa yanadaa

Huk in gutaliig unseed urshuugdij dee...buzar amit
Huk in gutaliig unseed urshuugdij dee...buzar amit

Luivarchid

Huk in gutaliig unseed urshuugdij dee...buzar amit
Huk in gutaliig unseed urshuugdij dee...buzar amit

Huk gutal doloogcj

Зочин
Зочин

UMHUU UNERTEI HUMUUS HARAHAAR DOTOR MUUHAI ORGIOD HARH HULGANA SHIG HARAGDAAD

Холбоотой мэдээ

Back to top button