Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хэргийн мөрөөр: 5 хүртэлх жилийн хорих ялтай хэргээр жил гаруй шалгагдаж, хилийн хориг тавиулсан Э.Болормаа

Eguurnews мэдээллийн агентлаг олны анхаарлыг татаж буй хэргүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэдэг "Хэргийн мөрөөр" агуулгаар УИХ-ын гишүүн Э.Болормаагийн холбогдон шалгагдаж буй хэргүүдийн мэдээллийг хүргэж байна.

Өмнөх агуулгаар бид "Херо энтертайнмент" ХХК-ийн захирал Б.Баатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн шалгагдаж буй хэргүүдийг багцлан хүргэсэн билээ.

Агуулгын хураангуй

Э.Болормаа сонгуульд нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр гаднын хөрөнгө оруулалттай компаниас авсан хандиваа буцааж шилжүүлээгүйд буруутгагдаж, хилийн хоригтойгоор мөрдөн шалгагдаж байна.

Хуанли

  • |2025.02 сар| Сонгуулийн хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл нь илэрч, Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж эхлэв
  • |2025.08 сар| Хэргийг Мөрдөн байцаах албанд шилжүүлэв
  • |2025.11 сар| НПГ-т албадан ирүүлэх шийдвэр гаргаж, яллах дүгнэлтийг нь гардуулав
  • |2026.03.03| хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хориг тавив.

Агуулгын дэлгэрэнгүй

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын хараат бус байдлыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, гаднын иргэнээс хандив авахыг Монгол Улсын сонгуулийн тухай хууль бол Авлигын эсрэг хуулиар хатуу хориглодог. Гэтэл Ховд аймгийн дарга асан, 2024 онд сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүйгээр хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа нийт 789 орчим сая төгрөгийг зарцуулсан. Үүний 60 сая төгрөгийг нь 17-н компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани байгааг Үндэсний аудитын газрын тайланд бий. Үүнээс гадна Э.Болормаагийн ХААН банкны дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани |2024.06.06|-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар хандив өгсөн байдаг. Уг компаниас 30 сая төгрөгийн хандивт авсан гэдэг.

Угтаа эрх бүхий байгууллага Э.Болормааг хууль бус хандиваа буцаан шилжүүлээгүйг нь “явцын тайлан”-нд үндэслэн сонгуулийн дүн гарахаас өмнө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх боломжтой байсан. Гэхдээ тэгээгүй...

Холбогдсон хэргийн хуулийн заалт:

  • Сонгуулийн тухай хуулийн, 56.1.1"гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” 56.2-т “Гадаадын хөрөнгө оруулалттай компани хандив өгсөн бол буцаан шилжүүлнэ” гэж заажээ.
  • Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” зүйл ангид холбогдуулан шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "Сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Түүнийг хуулийнхан овоо хараандаа оруулж шалгаж эхэлсэн хугацаа бол өнгөрсөн оны хоёр сар. Эхэндээ Ховд аймгийн цагдаагийн газарт шалгаж байсан бол найман сараас эхлэн Мөрдөэн байцаах албанд шилжин ирж шалгагдах болсон.

Тэрбээр хэрэг нь шалгагдаж эхэлж байх үед "Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан тухайгаа мэдээгүй. Хуулийнхан надтай албан ёсоор хандаагүй, уулзаагүй. Мэдсэн даруйдаа мөнгийг нь буцаан шилжүүлсэн. Энэ нь зохион байгуулалттай ажиллагаа байж магадгүй гэх" тайлбарыг хэвлэлд өгч байсан.

Гэвч оны өмнөхөн Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Ийн яллагдагчаар татах тогтоолоо өөрийн биеэр гардан авч, сая намрын чуулганы завсарлагаанаар хилийн хориг тавиулсан юм.

Хилийн хориг тавьсан шалтгаан: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...” яллагдагч Э.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч Э.Б-д 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Чуулганы эхэнд тэрбээр “Олон нийтийн дунд өрнөж байгаа асуудлыг анзаарвал хилийн хориг тавих хэмжээний асуудал огт биш. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт. Сая тойргоороо явж байхад ч иргэд, сонгогчид ч үүнийг маш сайн ойлгосон байна. Яг одоо шалгаж байгаа асуудалд би нэмж тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Буруугүй гэдгээ нотлох материалаа холбогдох байгууллагад өгсөн. Яах эсэхээ мэдэхгүй хилийн хориг тавьсан байх. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг үг хэлдэг, шударга гишүүдийг нухчин дарах хэрэгсэл болгох вий гэж олон нийт санаа зовниж байна" хэмээсэн юм.

126 гишүүнтэй парламентад дан ганц Э.Болормаа гишүүн хилийн хориг тавиулаагүй. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, дэд дарга асан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар мөн эрүүгийн хэрэг үйлдсэн байж болзошгүйгээр мөрдөн шалгагдаж, шүүхээс хилийн хориг тавиулаад буй билээ.

Нэгтгэсэн мэдээллийг дараах линкээс унших боломжтой

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яагаад анхнаасаа буцаагаагүй юм бол сонин л байна

Зочин
Зочин

Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой

Зочин
Зочин

Ийм хууль зөрчсөн бол хариуцлагаа л үүрэх ёстой доо

Зочин
Зочин

gadaad company aas handiv avna gedeg chin denduu nohtstoi yum bish uu

Зочин
Зочин

Сонгуулийн хууль ингэж зөрчигдөөд байхад яаж шударга байх вэ

Зочин
Зочин

ene bol zugeer neg aldaa bish shuud huuli zurchsun hereg bn

Зочин
Зочин

Хилийн хориг тавьсан нь зөв л шийдвэр байна

Зочин
Зочин

uursduu huuli gargadag humuus ingej boloh uu

Зочин
Зочин

ulsturjilt uu esvel uneheer buruutaigaa togtooh heregtei

Зочин
Зочин

ulsturjilt uu esvel uneheer buruutaigaa togtooh heregtei

Зочин
Зочин

Сонгуулийн мөнгөний асуудал дандаа будлиантай

Зочин
Зочин

mongold iim yum dandaa l bolдог boljee

Зочин
Зочин

Үнэхээр буруугүй бол нотлоод гараад ирэх байлгүй

Зочин
Зочин

Болороогоо хүлээгээл байгаа шүү би галдаа авнаа манай Луусанд тавтай морил Бого чи минийх ганцхан минийх шүү.Дотоож олныг бэлдээрэй сарьчаад эрхтнээ 00 цаасаар арчаад байхаар загатнаад гэцүү хайр нь чамайгаа ирэхээр гого халамжилнаа.

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ

Э.Болормаа гэгчийн хэрэг яригдсаар 2 жил гаруй болж эрхэм гишүүн дархан эрхээр хамгаалагдаал өндөн цалин хангамжтай явах нь зөв үү?

Тэтгэвэр
Тэтгэвэр

Ямбыг нь зөндөөн эдэллээ. Одоо ял шийтгэлээ эдэлнэ дээ. Тухайн 2024 онд эрх бүхий байгууллага Э.Болормааг хууль бус хандиваа буцаан шилжүүлээгүйг нь “явцын тайлан”-нд үндэслэн сонгуулийн дүн гарахаас өмнө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх боломжтой байсан. Гэхдээ тэгээгүй... үүнд Оюун эрдэнэ шууд нөлөөлсөн хамтран оролцогчоор татах шаардлагатай. Мөн тухайн үед СЕХ- ны дарга байсан Дэлгэр наранг "албан үүргээ зохих ёсөөр гүйцэтгээгүй " үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татах ёстой

Зочин
Зочин

Анхнаасаа дэвшүүлэхгүй байх боломж байж шүү дээ

Зочин
Зочин

30 say bol baga mongo bish shuu

Зочин
Зочин

Иймэрхүү юманд улс төр ярихаа болиоч ээ

Зочин 7
Зочин 7

Энэ хүүхэд хулгай луйвар хийгээгүй, хэвлнл мэдээллээр хүн амьтныг хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийж Нара гэгч шиг аймаар дүр зураг гаргаагүй, наймаа худалдаа хийх, түүнийгээ сурталчлах элдэв ажил хийгээгүй, айл амьтэы гэр бүл үймүүлээгүй, харин өндөр боловсролтой, олон улсын байгууллага, банк, дотоодын төрийн томоохон алба хашиж байсан хэл ус сайн маш залуу өсөх ирээдүйтэй гишүүн. Сонгуулиар бүх оролцогчид хандив авсан. Ингэж ялавартай хандахаа болиоч ээ. Наад хүн чинь өсөж дэвжих, ирээдүйгээ өнгөтэй, гэрэлтэй гэгээтэйгээр харж яваа ёсзүй хүмүүжил сайтай хүн байна шүү дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин 7

Айлын нөхөр хулгайлсан гэж бичээд байсан

Холбоотой мэдээ

Back to top button