Л.Оюун-Эрдэнэ: "Тавантолгой төмөр зам"-аас "Бодь" руу 110 сая ам.доллар шилжүүлж, оройд нь бэлнээр авч тараасан
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бодь” групп Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт 1.3 сая ам.доллар өгсөн гэх асуудлаар АТГ-т хандаж байна.
Тэрбээр,
Нүүрсний сонсгол 2022 оны 10-р сард валютын нөөц багасч 2.7 тэрбум ам.доллар болсон. Тухайн үед Ч.Хүрэлбаатар ЭЗХС-аар томилогдоод удаагүй байсан юм. Засгийн газрын хуралдаан дээр ЭТТ ХХК-иас ачигдаж байгаа нүүрс нь "Бодь" группийнх л түрүүлж зарагдаад байгаа асуудлыг ухаж үзсэн. Нүүрс зарагдаад байгаа мөртлөө валютын нөөц нэмэгдэхгүй байгаа асуудлыг намын бүлгийн хуралдаанууд дээр ярьсан. Өөрөөр хэлбэл "ЭТТ ХХК" дээрээс ачигдсан нүрүсний дийлэнх нь Бодь группийн оффтейк гэрээтэй холбоотой нүүрс бөгөөд урьдчилаад зарчихсан нүүрс нь л хилээр гараад байсан гэсэн үг. Ингээд ҮАБЗ-өөр нууц гэрээ хийж, тендер байхгүйгээр шууд оффтейк гэрээ хийсэн асуудлаар түр хороо байгуулах асуудлыг ярьсан. Ингээд УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг байгуулсан. Ингээд Б.Энхбаяр өөрөө сонсголыг ахалмаар байна. Сэлэмний чинь ир болъё гэж өөрөө илэрхийлсэн учраас энэ бүгдийн цаана авлигын асуудал байна уу гэдгийг ухаж гаргаж ирж чадах уу гэхэд чадна гэж хэлсэн.
Видео:
Ингээд сонсгол дээр Бодь групптэй холбоотой асуудлыг огт дурдахгүйгээр нүүрсний сонсгол явсан. Эхэлсэн цэг нь дундаасаа өөрчлөгдөөд явчихсан учраас улс төрийн шахалт байна уу гэхэд үгүй “Төрөө бодож байна” гэх ухааны зүйл хэлээд өрөөнөөс гараад явж байсан удаатай. Ингээд өнөөдөр улс төрийн тухайн үеийн нөхцөл байдал тайлагдаж байна. Надад гэрчүүд холбогдох баримттайгаар 500 мянга, 800 мянган ам.доллар гээд нийт 1.3 сая ам.доллар авсан гэдгийг хэлсэн.
Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлыг би энд ярьж байна шүү. Тэр бол Б.Энхбаярын хамгийн дотны найз. Би ЗГХЭГ-ын дарга хийж байсан. Д.Мөнх-Эрдэнэ очмогцоо ЭТТ ХХК-ийн цахим мэдээллийг устгах, өөрийнх нь Сити сургуулийн 104 тоотод байдаг “Солонго энд Мөнх Партнерс” компанийнхаа эзэмшдэг хувьцаанаасаа тэргүүн дэд дарга татгалзсан байдаг. Мөн холбогдолтой камерын бичлэгийг устгах гэж байсан гэдэг мэдээллийг би олж авсан.
Анх “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, Тавантолгой төмөр замаас Бодь интернэшнлийн данс руу валют арилжаа гэдэг гүйлгээ хийгдэж, оройд нь бэлнээр гаргаж аваад зарим мөнгийг хүүхдийн парк, заримыг нь саун, зочид буудал болон төрийн тусгай хамгаалалттай объектод төрийн албан хаагчдад 110 сая ам.долларыг хувааж тараасан байдаг. Уг компанийн ТУЗ-ийн гишүүн нь болох н.Мэргэн уг асуудлаар дарамтад орж байсан бөгөөд надад тухайн үед хэлж байсан. Одоо гарч ирээд үнэнийг хэлэх хэрэгтэй. Энэ мөнгөнөөс 1 сая ам.долларыг нь Т.Аюурсайхан авсан. Мөн мэдээлэлтэй Н.Удаанжаргалыг гадагш нь гаргачихсан. Ингэхээр нүүрсний гарсан тонн тутмаас схемээр үргэлжлүүлж, багадаа 80-100 сая ам.доллар гарсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл зөвхөн Бодь группийн нүүрсийг гарга, бусдыг нь хоёрт тавь гэдэг шахалт ирсэн гэж хардаж байгаа. Б.Энхбаяр энэ асуудал нь үр дүнтэй болоод ирмэгц Д.Мөнх-Эрдэнэтэй хамт томоохон компаниуд дээр хуулийг хуулиар дарж, сенсацийг сенсациар дарж хахууль авдаг найз нөхдийн хуульчдын бүлэглэл маягийн зүйл байгуулсан. Д.Мөнх-Эрдэнэ, н.Отгонбаяр нар үүнд нь бий. Мөн Орано майнингтай хийсэн гэрээний үеэр ийм нөхцөл явсан байж болзошгүй. 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн гэдэг асуудал бий. Дэмжихгүй юм бол акц хийнэ гэж ярьсан асуудлыг нэр бүхий улс төрчид хэлсэн. Б.Энхбаяр Тусгай хяналтын хорооны даргыг давхар хийгээд байгаа. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд бүх хууль хяналтын дотоод нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хороог давхар хариуцаж явах нь хуулиар хориотой.
Б.Энхбаярын хувьд хууль сахина гэж байхгүй. Зүгээр түүнд ар тал л гэж бий. Р.Болд гэж нөхөртэй холбоотой хуучин нисдэг тэргийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалтай хамтарч дундаас нь мөнгө унагааж оруулж ирсэн. Мөн цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэж нөхөр рүү шилжүүлсэн асуудал бий. Алдарт уяач. Дээрх нүүрсний мөнгө хаачсан гээд хайхаар Арцатын аман дахь орон сууц болсон. Энэ орон сууцуудын эзэмшигчдийг олох хэрэгтэй. Мөн Б.Энхбаяр Ланд-300 машиныг ХОМ-дээ хамааруулахгүй унаад явж байгаа. Эдгээрийн хамаарлыг ухвал Ланд-300 автомашины мөнгө ч гарч ирнэ гэж бодож байна.
Энэ бүгдийг шалгуулахаар холбогдох баримтуудын хамт АТГ-т өгч байна.
Б.Энхбаярыг авлига авсныг нотлох хөдлөшгүй баримт бий юу?
-Бий. Надад гэрчүүдийн мэдээлэл болон 2 цагийн бичлэг бий.
-Энэ баримтуудыг өмнө нь яагаад гаргаагүй юм бэ?
-Би өмнө нь байнга Бодь групптэй холбоотой энэ асуудлыг нууцаас гарга гэж акцалж ирсэн. ҮАБЗ-ийн 0505 зөвлөмжийг ил болгоогүй. Энэ дансуудаар мөнгө орж гарч, Б.Энхбаярыг 1.6 сая ам.доллар авсан гэдгийг мэдээгүй. Д.Мөнх-Эрдэнэ гэж залууг би бас огт таньдаггүй байсан. Гэтэл Б.Энхбаярын хамгийн дотны найз, гол хүн нь байсныг харлаа. Улс төрийн үйл явдлууд бүгдийг нь илчлээд харуулж байна.
Т.БАТСҮРЭН
Шууд дамжуулалтыг: О.ОНОН
О.УЛСБОЛД, Б.ЭРДЭНЭБАЯР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Khurelsukh avsaan
Хамгийн ихийг нь авсан нь тодорхой. Одоо хэргийг гацаах байх даа
Яанаа яана сайд маань нэг худагт чаахнээ баларлаа шүү МАН гарууд гэдсэндээ хөлөө хийлцэж булайгаа дэлгэж эхэллээ сонирхолтой болоод явчлаа шүү
Дурын сайд даргын тагнуулын шахуу зэрэглийн мэдээлэл сэфнээсээ гаргаж ирдэг төрөөсөө том болцон байна уу. Жирийн иргэнийг нухах нь асуудалгуй юм байна энэ хүнд. Өөрөө томилсон хүчний байгуулгууд ОЭ д үйлчлээд байна уу? Энэ олон сар нотлох баримтуудаа яагаад нуун дарагдуулж хадгалж байсан?
Зссс
өчигдөр хөдөөнөөс орж ирсэн, юу ч мэдэхгүй, ямар ч хамаагүй галч шиг ярьсан байнашдээ, өөрөө дээдэх дарга нь байсан биздээ, инээдтай юм бэ
Энэ нөхөр тэр үед юу хийж байсан болж таарах вэ ерөнхий сайд байсан биздээ тэр үед бүхнийг мэдэж байсан байна даа тэр үед яагаад арга хэмжээ аваагүй юм болдоо адилхан хамжигч байсан болж таарах нь
Бүтэн сонс
Хүрэлсүх Энхбаяр нар гэнэт л учиргүй сүжирсэн шалтгаан тодорхой боллоо. Нэг мөнгөний сүлжээнд байж
хаврын улс төр маш сонирхолтой өрнөж эхэлж бна даа... МАН задарч 38:30 -аар хуваагдаж шинэ нам үүсэж, олонх биш болох нөхцөл үүслээ........... АН нам 42 сууддалтайгаар ЗГ-аа бүрдүүлэхээр болж бна , гэхдээ Номттой хамирана гсн
ХҮҮК ЭЭ ХҮҮРИЙН ХУЛГАЙЧ АА? ЧИНИЙ ЭЛБЭГДОРЖ, САНЖИЙН БАЯР, МИЕЭ, БАЯРЦОГТ, СҮ БАТБОЛД, САЙХАНБИЛЭГ, Т.БАДАМЖУНАЙ АЖНАЙ ГЭХ ХОЧИТ БАТ-ЭРДЭНЭ НАРЫН ИХ ГАРЫН ДЭЭРЭМЧДИЙГ, ДАРААГААР НЬ ОЮУН ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН, Х.БАТТУЛГА, Т.АЮУРСАЙХАН, Б.ЭНХБАЯР, Х.НЯМБААТАР НАРЫГ БАРИВЧИЛЖ ШОРОНД ХАТАА
Энхбаяр Мөнх-Эрдэнэ нар л учиргүй сүжрээ найзууд болчихсоныг гайхаад байсан юмаа
Хэлэх үгч алга Энэ намчингуудл монголд гай болдгиииг утгаар нь харуулж байнадааа дэндүүү өлөнгүүүд юмдаа баянч бай ядууч бай бүгд үхдэг нь шудрага юмдааа бурхандаа мөрөгье
Хавар болсоныг сая л мэдэрлээ
Мэдээллийн үнэн эсэхийг мэдэхгүй юм, шалгах ёстой. Харин 110 сая доллар бэлнээр Монголд байна гэж байхгүй шүү, ийм худал зүйл байж болохгүй. Бүх банк шавхаад ч тийм их бэлэн доллар байхгүй.
estoi hudalaa. 110 SAYA DOLLAR BELNEER ENE BOLOMJGUI. KKK YAMAR 110 SAYA TUGRUG BISH DEE KKK
Gol n niigemd shuum degdeej, hun harluuldag OEni olon jil heregjuulj irsen shalgarsan teknologi. Jonku tembuugees salahgui bol niigmiig iim mayagaar horolsoor bain.
Тэр Ганболдыг ОЭ ЗГ-т сайд байхдаа найз нар болох Амарбаясгалан, Аюурсайхан нараа, бас намаа хамгаалахын тулд нүүрсний сонсгол хийлгэхгүй айлгаад нөгөөдөх нь аргаа барж би больё гэсэн шүү монголчууд мэднэ. Тийм шударга сайн байсан юм бол өөрт нь бүрэн эрх нь байхад учрыг олохгүй яасийм?! Одоо гоншигноод яах вэ? Энхбаяр ямарч байсан нүүрсний уул уурхайн хулгайг дуусгах хэрэгтэй
Отгонбаяр гэж нэг хар царайтай гар мөн болов уу. Мөнх-Эрдэнэтэй нэг курсынх, МЭ нь гэхдээ улирч төгссөн. Отгонбаярын ах нь АН-х, ахынх нь эхнэр нь хүний эрхийн комиссын гишүүн байсан авгай, дараа нь Амарсайханы зөвлөх болсон байсан даа