Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ирантай хэлэлцсэний дараа цахилгаан станцуудад цохилт өгөхөө хойшлууллаа гэснийг Техран үгүйсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.03.23/ мэдэгдэл хийхдээ Ираны цахилгаан станцуудад өгөх цохилтоо таван хоногоор хойшлууллаа хэмээсэн юм. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Ирантай явуулсан хэлэлцээний өнгө аяс дээр үндэслэн тус улсын цахилгаан станцуудын эсрэг өгөх гэж буй бүх цохилтыг таван өдрөөр хойшлуулахыг зааварчиллаа” гэжээ. Энэхүү мэдэгдлээс өмнө Брент маркийн газрын тос баррель нь 113 ам.доллар орчим арилжиж байсан бол 97 ам.доллар хүртэл унаж, одоогийн байдлаар 103 ам.доллароор арилжиж байна.

Тэгвэл Иран Трампын хийсэн мэдэгдлийг үгүйсгэж, АНУ-тай огт хэлэлцээгүй гэжээ. Трамп нэмэлт мэдэгдэл өгөхдөө Ойрх Дорнодын тусгай элч Стив Виткофф, түүний хүргэн Жаред Кушнер нар Ираны дээд албан тушаалтнуудтай ням гарагт хэлэлцсэн гэсэн юм. Виткофф бол олон улсын харилцаанд огт туршлагагүй үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчээр ажиллаж ирсэн хүн. Тэд Ираны ямар албан тушаалтантай хэлэлцэж байгаа талаар мэдээлэл Трамп өгөөгүй байна. Гэхдээ тэр “Хамгийн хүндтэй, удирдагч гэгддэг хүнтэй харьцаж байгаа” гэж хэлжээ.

Европын холбооны нэгэн албан тушаалтан мэдэгдсэнээр бол АНУ, Иран хоёр шууд холбоо тогтоон хэлэлцээгүй байна. Харин Египет, Пакистан, Персийн булангийн орнууд мессеж дамжуулж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхий энэ өвгөн АНУ-г сүйрүүлэх алхамаа эргэлт буцалтгүй хийсэн дээ зайлуул.Одоо АНУ бутарч олон жижиг улс болохыг хүлээх л үлдлээ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button