Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгар ОХУ-д нууц мэдээлэл өгдөг гэх асуудалд Европын холбоо тайлбар хүсэв

Унгар улсын Гадаад хэргийн сайд Петер Сийярто ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа Европын холбооны нууц мэдээллийг тогтмол өгдөг байсан гэж “Washington Post” сонин мэдээлсэн нь дуулиан тариад байна. Үүнтэй холбогдуулан Европын холбоо Унгараас тайлбар хүсжээ.

Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт /2026.03.23/ мэдэгдэл хийхдээ “Унгарын гадаад хэргийн сайд Европын зөвлөлийн сайд нарын хаалттай хэлэлцүүлгийн талаар ОХУ-ын гадаад хэргийн сайдад мэдээлэл өгсөн гэх нийтлэл маш их санаа зовоож байна. Гишүүн орнууд болон байгууллага хоорондын итгэлцэл нь Европын холбооны үндэс суурь. Унгарыг засгийн газар энэ талаар тодруулга өгөхийг бид хүлээж байна” гэсэн юм. Унгарын засгийн газар уг мэдээллийг үгүйсгэсэн байгаа. Тус улсын засгийн газар нь Москватай тогтмол харилцаатай байдаг Европын цөөн хэдэн засгийн газрын нэг. Унгарын Гадаад хэргийн сайд Петер 2022 онд Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д 16 удаа айлчилсан байна.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Сонгууль

Холбоотой мэдээ

Back to top button