Трамп Ирантай хийж буй хэлэлцээнд ахиц гарсан хэмээн дайныг дуусгах төлөвлөгөө танилцуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.03.24/ мэдээлэл хийхдээ Ирантай хийж буй хэлэлцээнд ахиц гарсан гэжээ. Дайныг дуусгахын тулд зөв хүмүүстэйгээ ярилцаж байгаа, иранчууд тохиролцоонд хүрэх сонирхол өндөртэй гэдгээ илэрхийлсэн гэж Трамп хэлсэн байна. Харин Вашингтон Иран руу 15 зүйл бүхий тохиролцоонд хүрэх санал илгээсэн талаар нэгэн эх сурвалж мэдэгдсэн юм.
Техраны хувьд АНУ-тай шууд хэлэлцэж байгаа гэдгийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргасан. Ираны парламентын спикер Мохаммад Бакер Калибаф даваа гарагт /2026.03.23/ хэлэхдээ, АНУ-тай хэлэлцэж байгаа гэдэг нь худал мэдээлэл гэжээ.
Израилын хэвлэлүүд мэдээлснээр Иран руу илгээсэн тохиролцооны саналд цөмийн хөтөлбөрөө татан буулгах, холбоотой террорист бүлгүүдээ дэмжихээ зогсоох, Ормузын хоолойг нээх гэх мэт зүйл багтсан байна. Трамп хэлэлцээний талаар мэдэгдэл хийхдээ цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойгоос өөр асуудал дээр Иран томоохон буулт хийсэн гэжээ. Хэдийгээр Трамп Ирантай хэлэлцээ хийж байгаа гэж мэдэгдсэн ч Пентагон Ойрх Дорнод руу нэмж цэрэг илгээсээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.