НИЙГЭМНийгэм мэдээ

1077 угсармал орон сууцыг дулаалснаар эрчим хүчнийг 31 хувиар хэмнэнэ

Улаанбаатар хотод нийт 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцыг 2023 оноос эхлэн үе шаттай дулаалж байна. Угсармал орон сууцуудыг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэж, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх, барилгын ашиглалтын хугацаа уртсах зэрэг олон давуу талтай аж.

Тухайлбал, “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023–2027 онд хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 45 барилгын дулаалгын ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 1077 угсармал орон сууцыг дулаалснаар Дулааны 2 дугаар цахилгаан станцын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэхүйц хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн санхүүжилтийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн хөрөнгө оруулалт, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Үндсэн хэрэгжүүлэгчээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажиллаж байгаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button