Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп тавдугаар сард БНХАУ-д айлчилж Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сард БНХАУ-д айлчилж Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ нь Трамп сүүлийн найман жилд анх удаа Хятадад айлчилсан тохиолдол болох тул ач холбогдол өндөр юм. Тэр ирэх долоо хоногт айлчлахаар нисэх товтой байсан ч Ираны дайны улмаас уулзалтаа хойшлуусан.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Энэ түүхэн айлчлалын бэлтгэл ажлыг эцэслэн боловсруулж байгаа. Би Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй энэхүү түүхэн үйл явдлаар хамт цаг өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна” гэж бичсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх айлчлалаар талууд хөдөө аж ахуй, нисэх онгоцны эд ангийн худалдаа дээр тохиролцоонд хүрэх төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Мөн хоёр улсын удирдагч Тайвань гэх мэт хурцадмал асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Өнгөрсөн жил ажлаа хүлээн авсныхаа дараа Трамп Тайваньд худалдах зэвсгийн хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн. Уг алхам нь Бээжингийн дургүйцлийг хүргэсэн юм. БНХАУ Тайванийг хэзээ нэгэн цагт нэгтгэнэ гэдгээ мэдэгдэж, уг зорилгоо биелүүлэхийн төлөө цэргийн хүч ашиглахаас буцахгүй хэмээсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button