НИЙГЭМНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна

Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж буйтай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байна. Иймд ой, хээрийн гал түймрээс урьдчилсан сэргийлэхийг Онцгой байдлын газраас уриаллаа.

Одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байгаа аж. Харин Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.

Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай дунд зэргийн хуурайшилттай гарчээ. Мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгууд дунд зэргийн байгаа юм. Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button