Улс төрийн халуун сэдэв

Бага хурал | Я.Содбаатар: Намын даргын тэргүүлж байгаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.Түүний хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн билээ.


Нэмэлт: 17:00 цаг

-Н.Учралыг Бага хурлын гишүүдийн олонхиор Ерөнхий сайдад дэмжлээ-

Монгол Ардын Намын бага хурлын III хуралдаанаар Н.Учралыг 99.7-иар Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ.

Өнөөдрийн хуралд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй бөгөөд Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжих асуудлаар санал хураах үед тэрбээр ирж, саналаа өгсөн байна. Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.

Хурлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар,

Бага хурлаар хоёр асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, хоёрт нь УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлд чиглэл өгөх тухай тогтоолыг баталлаа.МАН-ын дарга Н.Учралыг Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Бага хурлын шийдвэр гарсан учраас Ерөнхий сайдад Н.Учралыг нэр дэвшүүлж байгаа процесс цааш хууль тогтоомжийн дагуу шийдэгдэнэ.

Дэлхий дахинд үүсээд байгаа эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлээр УИХ дахь МАН-ын бүлэг, төр засаг ард түмнийг хохирол багатай даван туулах чиглэлээр цогц хөтөлбөр гаргаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг сахиж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах, намын даргын тэргүүлж байгаа Засгийн газрыг бодлого үйл ажиллагааг дэмжиж, ажиллахыг үүрэг болгосон тогтоолыг мөн баталлаа" гэв.

Бага хурлаар хэлэлцэх асуудал дууссан тул, ийнхүү өндөрлөлөө.


Нэмэлт: 15:45 цаг

-УИХ-ын дарга хэн байх асуудлыг УЗ-аар хэлэлцээгүй тул санал гаргасангүй-

МАН-ын Бага хурал Ерөнхий сайдад Н.Учралыг дэмжих саналын томьёоллоор санал хураалт авч дууслаа. Бага хурлын үеэр МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг өөрийн танхимдаа ажиллахыг урьсан юм.

Түүнчлэн Бага хурлын үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдорж УИХ-ын даргын асуудлаа ярихыг сануулсан бөгөөд хариуд нь ЕНБД Я.Содбаатар Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй асуудлыг Бага хурал дээр хэлэлцэх боломжгүй гэсэнд "Онцгой нөхцөл" гэв. Мөн Ц.Нямдоржийн зүгээс УИХ-ын даргын суудлаа цөөнхийн талдаа өгөх асуудлыг Бага хурлын үеэр илэрхийлжээ.


Нэмэлт: 15:00 цаг

-Н.Учралыг Ерөнхий сайдад дэвшихийг дэмжих эсэхээр нууц санал хураалт эхэллээ-

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Ерөнхий сайдад МАН-ын дарга Н.Учралыг дэвшүүлэх саналыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсны дараа тэрбээр Бага хурлын гишүүдэд хандаж үг хэлсэн юм.

Бага хурлын гишүүдийн зүгээс энэ удаагийн Засгийн газрыг нам доторх хагаралын үед бусад намуудтай хамтран байгуулах саналыг илэрхийлж, нөгөө талд хоёр ч Засгийн газрыг огцруулахад хүрсэн нь намын нэр хүндтэй холбоотой учир ЕНБД Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлжээ. МАН-ын гишүүн Ц.Нямдоржийн уг шүүмжлэлийг Бага хурлын зарим гишүүд дэмжсэн бөгөөд шинээр байгуулагдах Засгийн газарт хуучин сайд нараас багтаахгүй байх нь 2028 он хүртэл тогтвортой ажиллахад чухал нөлөөтэй хэмээх саналыг илэрхийлжээ.

Бага хурлын гишүүд саналаа хэлсний дараа МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжих эсэхээр нууц санал хураалтыг эхлүүлээд байна.


Нэмэлт: 12:10 цаг

-Бага хурлын эхэнд Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ-

Яг одоо МАН-ын ээлжит Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааныг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, орлогч даргаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг нар хөтлөж, 597 гишүүнтэйгээр эхлүүллээ.

Хуралдааны эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг танилцуулж, тэрбээр Бага хурлын гишүүдийн өмнө үг хэлж байна.

Түүний ажлын туршлага, намтарын хувьд,

Тэрбээр, Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.

  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
  • 2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд
  • 2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга

Сонгуульт ажил

  • 2009 онд МАН-д элссэн.
  • 2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,
  • 2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,
  • 2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч
  • 2023-2025 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

Эхлэл: 10:15 цаг

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж, дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулна. Бага хуралд оролцохоор ирж буй гишүүдийн зүгээс дараах байр сууриудыг илэрхийлсэн юм.

Ж.Бат-Эрдэнэ:

МАН-д ард түмэн олонх болгох итгэл хүлээлгэсэн. Тийм болохоор эрх барьж байгаа намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой гэсэн процессоор л шийдэгдэж байгаа. Тэгэхээр ард түмний хүлээлгэсэн итгэлийг дааж, хэн нэгний араар орж нуугдалгүй гал, ус хамаагүй ямар ч намын намын дарга нь хамгийн том хариуцлагаа аваад явах нь чухал. Хамтарсан Засгийн газар байна гэж харж байна.

Б.Бат-Эрдэнэ:

МАН-ын бага хурал бага хуралдаасай. Байнга хуралдаж, Ерөнхий сайд тодруулаад баймааргүй байна. Энэ удаад хамтарсан Засгийн газар байхгуулах байх гэж харж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дангаараа явах боломжгүйгээр зохион байгуулалт хийсэн шүү дээ. Хамтрахаас өөр арга байхгүй. Хэнтэй хамтрахаа Ерөнхий сайд нь өөрөө шийдээд явах байх.

С.Мөнхчулуун:

Орон нутгаас ирж байгаа болохоор хараахан мэдээлэлгүй байна. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах байх гэж бодож байна.

Н.Энхбаяр:

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраа хамтрахаар тусгаад өгчихсөн. Хэрэв парламентат ёсын дагуу ажилласан бол Засгийн газар тогтвортой ажиллах байсан. Зөрчил хаа ч байдаг. Нэг нам дотор, намуудын хооронд ч байдаг. Үүнийгээ парламент руу яаж халдаахгүй байх вэ гэдэг олон улсын жишиг бий. Тухайлбал Японы сонгуулийг хэлье л дээ. Такаэчигийн бүрдүүлсэн кабинет сонгуульд оролцож, дүнгээ тавиулдаг. Засгийн эрх ард түмний мэдэлд гэдгийг энд харж байгаа юм. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын багаас ч байж байсан учраас Н.Учрал дарга одоо өөрөө Засгийн газрыг тэргүүлж, багаа бүрдүүлээд явах нь зөв. Холыг харъя гэвэл шинэ Засгийн газар хамтрах байх.

Ц.Сандаг-Очир:

Үлдэж байгаа хугацаанд Засгийн газар нь тогтвортой байгаасай гэж бодож байна. Засгийн газар огцрохоор л эдийн засаг, улс орны асуудал хүндэрдэг. Тэгэхээр цаашид засаглалын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахын тулд яамдуудын тоог цөөрүүлэх шаардлагатай. Эв нэгдлийг хангаж ажиллах нь намын удирдлагуудаас л хамаарна. Удирдлагууд эв нэгдэлтэй байж чадвал бүлэг, Засгийн газрын гишүүд нь эв нэгдлийг хангаад ажиллах ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулах нь зөв гэж харж байна. 64 гишүүнээр ирц бүрдэж байгаа үед дангаараа хэцүү юм билээ.

С.Зулпхар:

Ерөнхий сайдад 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад бүрэн эрхийг нь өгчихсөн шүү дээ. Яг одоо бол бидний дотоод улс төр нэг их чухал биш. Израил, Ираны дайнаас болж газрын тосны зах зээлд дэлхийн хоёр дахь хямрал болж байна. Тиймээс ийм хүнд нөхцөл байдалтай үед хямралаас гарах бодлогуудыг хэрэгжүүлэх ёстой. Ямар ч байсан хариуцлагатай байх хэрэгтэй.

З.Баянсэлэнгэ:

Өнөөдөр Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Нийгмийн сорилттой цаг үед Бага хурлаар асуудлаа даруй шийдвэрлээд явах нь зөв. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гээд намын дүрэмдээ заачихсан. Өмнө нь Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн Засгийн газраа унагаасан тэр улс төрийн нөхцлөөс хойш ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гэж нам дүрэмдээ заасан юм. Тэгэхээр энэ дүрмээрээ явах байх.

Н.Наранбаатар:

Урд тулсан асуудлууд зөндөө байна. Тийм болохоор хамтарсан Засгийн газар байгуулахаас өөр аргагүй байх. Ерөнхий сайд нь өөрөө дангаараа явах уу, аль намтай хамтрах вэ гэдгээ мэдээж өөрөө шийдээд явна. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх олон хуулийн төсөл хүлээгдэж байна. Тэгэхээр энэ хүлээгдэж байгаа асуудлаа хурдан шийдвэрлэхийн тулд эвээ олоод, хамтраад явах нь зүйтэй л гэж харж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гуцөө
Гуцөө

Ямбий нүүртийг холдуул. Царай нь хүртэл муухай! Он гараад ард иргэд октябрийн эргэлт гаргаж цүнхчин-улаа хамгаалагчийн кабинет унана!!

улстөрч
улстөрч

ганхуягиЙН ШОРОНГИЙН ЗАХИДЛЫН ДАГУУ хууль бус мөнг тарааж санал худалдан авсан, төрийн эрхийг хууль бусаар улс төрийн МАН татан буугдах ёстой_ өнгөрсөн бүх сонгууль хүчингүй болно ...........

Зочин
Зочин

Энэ жайжгий нүүрт сүүлийн 20 жил утсан хүүхэлдэй хийж төрөөр тоглож байна. Ардын нам нам шиг нам байя гэвэл энийг зайлуулж Хүүкийн савраас намаа салга.

Зочин
Зочин

Тогтвортой ажиллуулна ч гэх шиг. Чи мэддэг юмуу Содбаатар гуай. Монголын ард түмэн болон парламeнт мэддэг зүйл шүү

Намын гишүүн
Намын гишүүн

70-д оныхноос нэг мөр салахгүй бол Түгжилдэх үйл явц бол тасрахгүй дээ.Манай хэд ч хөнгөн араандаа хийчихсэн хурдалж яваадаа.4-с дээш сонгогдож өөрсдийн амьдрал нь дээшилсэнээс Ард олных бүүр дордсон. ОЭ,АБ 2-гүй нам хол явахгүй дээ.Учралд одоо энэ 2-гоо түшихгүй бол нөгөө агаа нар чинь 7-10 сар болгоод л Түгжилдэнэ шүү дээ

Дүлзэн
Дүлзэн

МАН ыг ЖДҮ чин Содбаатар Засгийн газрыг ЖДҮ чин Учрал удирдах юм байна.

Дүлзэн
Дүлзэн

Жүжгийн найруулга нэг л үзсэн юм шиг Хүүкийн түүхийг давтаад байна даа. Сайн дураараа огцроод Рио Тинтогийн савар гарч ирээд ард иргэд нь өрөвдөөд л Ерөнхийлөгчөөр сонгоод л амар сайхандаа жаргаад л

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Gutsooo
Gutsooo

Yambii shambii sodbaatar s#a hor nairuulj barsanguide

Зочин
Зочин

энэ солийсон содбаатар гөлтргийг зайлуулж байж учрал ажил хийнэ

Зочин
Зочин

Ene nuhur shiiddeg um bhdaa zasag bh bhguig

Бодит байдал
Бодит байдал

Содбаатар аа ,сэрж үз!.Засаг огцрох эсэх нь чиний мэддэг ажил биш болсон байна.

Зочин
Зочин

Энэ зайлаасай

Зочин
Зочин

ЗАНДКА МИНЬ ХӨӨРХИЙ МИНЬ САЙН ҮЗЛЭЭ РИО ТИНТОГИЙН ХОР ОРЛОО ГЭЖ УЛНЫ МАНИУС ХАРЖ БАЙНА МОНГОЛЫН ЗАСАГ ТӨРД ГАДНЫ НӨЛӨӨ ИХ ОРВОЛ УТГАА АЛДАНА.ҮМХИЙРСЭН АЛНЫ АЛЧУУР РИОГ ХӨӨЖ ГАРГАЯАА ТЭР БАЯЛАГ БАЙЖ Л БАЙГ ИДДА ГЭЖ ДАВАРЦАН ХӨӨШ РИОГ АЛЬ БОЛОХООР ДАРАМТАЛЖ ИХ МӨНГӨ НЭХЭЭД БАЙ ТЭГВЭЛ НААД ЛАЛАРУУД ЧИНЬ МОНГОЛЫН ӨМНӨ ТОЛГОЙГОО БӨХИЙЛГӨНӨ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Занданшатар сайд аа ЗГТ -т ороод хэрэггүйээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

1, 2 жил болоод ЗГ - солиод байхаар Монгол улс минь яаж хөгжинөө . 4 , 6 жил болоод яаж хөгжүүлж байгаа үр дүнг нь хараад солимоор юм. Хэцүү ч юмаа даа улс төр гэдэг ... Гадны нөлөө байдаг юм уу а / т - ний татварын мөнгө идээд байдаг юм уу ? 2 - 4 нам хоорондоо хэрэлдээд солигдоод л байх юм. Улны бид нар ч мэдэх юмгүй хэцүү юм даа. Эсвэл аль ч намгүй баймаар юм. Хамгийн гол нь улсаа хөгжүүлж , ард түмнээ бодмоор байнаа ...

Холбоотой мэдээ

Back to top button