Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: АНУ цэргээр довтолбол хариу барихад бэлэн

Ираны парламентын спикер Мохаммад Бакер Калибаф ням гарагт /2026.03.29/ мэдэгдэл хийхдээ, АНУ хэлэлцээ явуулж байна гэх мессеж илгээхийн зэрэгцээ явган цэргээр довтлох санаатай байна гэжээ. Хэрвээ АНУ цэргээр довтолбол Техран хариу барихад бэлэн гэдгийг тэр хэмж хэлсэн юм.

Мохаммад ингэж хэлсний дараа Пакистаны засгийн газар Ираны дайныг дуусгах хэлэлцээг ойрын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна гэжээ. Бүс нутгийн гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа Пакистаны Гадаад хэргийн сайд Исхак Дар хэлэхдээ, Ираны дайныг бүр мөсөн дуусгах боломжит аргуудыг илрүүлсэн хэмээсэн байна. Тэр “Мөргөлдөөнд урт хугацааны шийдэл олохын тулд хоёр талын хооронд утга учир бүхий хэлэлцээг ирэх өдрүүдэд Пакистан улс зохион байгуулахдаа баяртай байх болно” гэжээ.

Талуудын хооронд зуучлах гэсэн Пакистаны хүчин чармайлтад АНУ, Израил, Ираны тавьж буй максималист шаардлага саад болно гэж шинжээчид үзэж байна. АНУ-аас тавьсан шаардлагуудад: Баяжуулсан ураны нөөцөө хаях, уран баяжуулах хөтөлбөрөө зогсоох, пуужин үйлдвэрлэлээ хязгаарлах, Ойрх Дорнод дахь террорист бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох гэх мэт зүйлс багтаж буй.

Харин Иран дайныг бүрэн зогсоож, АНУ болон Израил учруулсан хохиролдоо нөхөн төлбөр өгөхийг шаарджээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв зөв айх ичих юм байхгүй шүү алалцаал дуус найзаа.

Зочин
Зочин

Иран ч арчуулжээ...

Холбоотой мэдээ

Back to top button