Нийгмийн

“Номин Холдинг” групп компани бүс нутгийн хөгжлийг дэмжин Батсүмбэр суманд бага сургууль байгуулах ажилд хамтран ажиллана

Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн бага сургууль байгуулах тухай гэрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Номин Холдинг ХХК, Төв аймгийн төлөөлөл гарын үсэг зурлаа.

“Номин Холдинг” групп компани нь бүхий л үйл ажиллагаагаараа дамжуулан бүс нутгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар ногдох орлогоосоо 1%-ийг Нийгмийн сайн сайхны төлөөх ажилд зарцуулах боломж бүрдсэнийг бид талархан хүлээн авч, “Багийн бага сургууль” санаачилгад нэгдэж байгаадаа баяртай байна” хэмээн Номин Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Наваан онцолсон юм.

Багийн бага сургууль санаачилга нь алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол хүргэх салбарын тэргүүлэх чиглэлтэй нийцсэн томоохон алхам гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа илэрхийлэв.

Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг хэлэхдээ "Энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутаг бүх талаар дэмжин ажиллана” гэв. Батсүмбэр сумын 500 гаруй өрхийн хүүхэд хичээлдээ явахдаа дор хаяж 7 километр замыг өдөр бүр туулдаг. Тус сургууль баригдсанаар бага ангийн хүүхдүүд гэртээ ойр чанартай боловсролын үйлчилгээнд хамрагдаж, жаргалтай суралцах боломж бүрдэх юм.

“Багийн бага сургууль” санаачилгад нэгдэж, хүүхдийн амьдралд бодит өөрчлөлт авчрахыг урьж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button