Говь-Алтай, Өмнөговийн баруун, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их түвшинд байна
Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОБЕГ-аас ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэхийг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Нэн их хуурайшилттай: Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Ховд, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Архангай, Хөвсгөлийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Төв аймаг болон Дорнодын баруун болон өмнөд хэгээр хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.