Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий даяар өссөн хуванцарын үнэ бүх талбарт нөлөөлнө

АНУ, Израил нар Ирантай хийж буй дайны улмаас хуванцар бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж шинжээчид анхааруулж байна.

Хуванцар бүтээгдэхүүнийг газрын тосоор хийдэг. Брент маркийн газрын тосны үнэ хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш 50-60 гаруй хувиар өссөн байгаа. Тус маркийн газрын тос нь дэлхийн жишиг үнэ болдог юм. Мягмар гарагийн байдлаар Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 107 ам.доллар орчмоор арилжиж байв. Үүний улмаас нэг удаагийн хэрэгсэл, ус ундааны сав хогийн уут зэрэг бүтээгдэхүүний үнэ ойрын долоо хоногт хуванцар бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн түрүүнд өсөж магадгүй гэж Сиракузын их сургуулийн профессор Патрик Пенфилд хэлжээ.

Хуванцар бүтээгдэхүүнийг баглаа боодлоос эхлээд үйлдвэрлэл хүртэл бүх шатанд ашигладаг. Тиймээс эцсийн үнэ өсөхөд яг юу нөлөөлснийг тодорхойлоход хэцүү байдаг аж. Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн эдийн засгийн профессор Жозеф Фоуди CNN агентлагт хэлэхдээ “Хүмүүс дэлгүүрт ороод үнэ нэмэгдсэнийг хараад толгой сэгсэрдэг. Гэвч үнэ ингэж нэмэгдсэн ерөнхий инфляцын нөлөө эсвэл түрээсийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой юу мэдэхгүй боломжгүй. Ямартай ч их мөнгө төлөөд бараагаа авдаг” гэжээ.

Зургийн эх сурвалж: Flexi Pack

Пенфилд хэлснээр баглаа боодлын зардал өссөнөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёроос дөрвөн сарын дараа нэмэгдэж магадгүй гэж хэлэв. Тэр хүртэл компаниуд нөөцөд байгаа баглаа боодлоо ашиглан үнийг тогтвортой барих боломжтой. Харин автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт үнийн өөрчлөлт жилийн хугацаанд мэдрэгдэх болно гэж тэр нэмж хэлсэн юм.

Польш улсад төвтэй "DST-Pack" баглаа боодлын компанийн гүйцэтгэх захирал Станислав Крикун үйлдвэр дээрээ үнийн өсөлтийг аль хэдийн мэдэрч эхэлсэн гэжээ. Тэр "Хятад дахь хуванцар нийлүүлэгчид саяхнаас үнээ 15 орчим хувиар нэмсэн. Түүхий эдийн зардал өссөн болон зах зээлийн ерөнхий тодорхойгүй байдалтай холбон үнэ нэмж байгаа гэж тайлбарласан" гэсэн байна.

Хуванцрын үнийн өсөлтийн нөлөө шууд мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ энэ түр зуурын саатал арилмагц үнийн өсөлтийн нөлөө хаа сайгүй, бүх зүйлд мэдрэгдэнэ.

Хуванцарын үнэ яагаад өсөж байна вэ?

Үнийн өсөлтийн гол шалтгаан нь газрын тос болон байгалийн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой. АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас Ормузын хоолой дахь тээвэрлэлт бараг зогссон. Тус хоолойгоор нь дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Ийм учраас Ормузын хоолой дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал болон химийн бодисын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой.

Дайн эхлэхээс өмнө Брент маркийн газрын тос 75 ам.доллар байсан. Дайны улмаас тус маркийн газрын тос гуравдугаар сарын 18-нд 119 ам.доллар хүрээд одоо бага зэрэг буураад буй. Харин Ази, Европ дахь байгалийн хийн үнэ мөн хугацаанд 60 гаруй хувиар нэмэгдсэн юм.

“Center for International Environmental Law ” байгууллага мэдээлснээр дэлхийн нийт хуванцрын 99 гаруй хувийг чулуужмал түлшнээс гаргаж авдаг байна. Газрын тос гэх мэт чулуужмал түлшний үнэ өсөхөд үйлдвэрлэлийн зардал төдийгүй түүхий эдийн үнэ ч өснө. Дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг түүхий эд болох полиэтилен (PE) болон полипропилен зэрэг материалууд үүнд багтана.

Ойрх Дорнод бол хуванцрын түүхий эдийн гол нийлүүлэгч юм. “S&P Global Energy”  мэдээлснээр Ойрх Дорнодын улсууд дэлхийн полиэтилен болон полипропиленийн экспортын дөрөвний нэгийг нийлүүлдэг байна.

“Independent Commodity Intelligence” байгууллагын полиэтилений асуудал эрхэлсэн дарга Харрисон Жакоби "Ойрх Дорнодын полиэтилен үйлдвэрлэлийн хүчин чадлын 84 орчим хувь нь усан замаар экспорт хийдэг тул энэ хоолойноос хамааралтай байдаг" гэж хэлжээ.

“Plastic Exchange” фирм мэдээлснээр сүүлийн 30 хоногийн  хугацаанд хуванцар үйлдвэрлэдэг давирхайн хоёр оронтой тоогоор нэмэгдсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Майкл Грийнберг "Хуванцрын салбарт 25 жил ажиллахдаа полиэтиленийн үнэ нэг сарын дотор ингэж их өсөхийг харж байгаагүй" хэмээсэн юм.

Хуванцарыг орлуулах өөр сонголт бараг үгүй

Хуванцар нь өдөр тутмын баглаа боодол, барилга, автомашин, зүү тариур, дусал гэх мэт нийгмийн бүх л салбарт өргөн хэрэглэгддэг түүхий эд. Хуванцрыг цаас эсвэл шилээр солих нь зардал ихтэй, үйлдвэрийн бүх процессыг өөрчлөх шаардлагатай тул хугацаа их шаардагддаг.

Зургийн эх сурвалж: Health Magazine

Ойрын хугацаанд хуванцрыг орлох зүйл бараг байхгүй гэж Нью-Йоркийн их сургуулийн профессор Фоуди хэлжээ. Баглаа боодлын компаниуд одоогийн загваруудаа өөрчилж, нимгэн хуванцар ашиглах замаар зардлаа хэмнэхийг оролдох байх гэж Пенфилд нэмж хэлсэн байна.

Ираны дайны улмаас хогийн уут гэх мэт бараг бүхэлдээ хуванцраар үйлдвэрлэгддэг барааны үнэ бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү огцом өсөх магадлалтай. Харин автомашин шиг олон төрлийн эд ангиас бүрддэг бүтээгдэхүүний үнэ харьцангуй бага нэмэгдэх байх.

Гэхдээ газрын тосны үнэ гурваас дөрвөн сарын турш өндөр байвал хэрэглэгчид ирэх нэгээс хоёр жил ихэнх барааг худалдан авахыг тулд илүү өндөр үнэ төлнө гэж Фоуди хэлжээ.

“Plastic Exchange” фирмийн Грийнберг "Дайн маргааш дууссан ч хуванцар нийлүүлэлтийн сүлжээ хэвийн болоход нэлээд хугацаа шаардагдана" гэсэн байна.

Эх сурвалж: CNN, Trading Economics, CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуванцарын үнэ өснө гэдэг чинь эцэстээ бүх барааны үнэ нэмэгдэнэ гэсэн үг

Зочин
Зочин

Газрын тос өсөхөөр ийм олон зүйлд нөлөөлдөг гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Дэлгүүр орохоор яагаад юм болгон үнэтэй болсны шалтгаан нь энэ юм байна

Зочин
Зочин

Plastic une usuhuur hunii amidrald шууд нөлөөлнө дөө

Зочин
Зочин

Эхлээд уут сав дараа нь хүнсний үнэ нэмэгдэх нь тодорхой

Зочин
Зочин

Oil price usuhuur bugd dagaj usdug gedeg unen shuu

Зочин
Зочин

Хэдэн сарын дараа хүнсний үнэ өсөх нь бараг тодорхой болчихлоо

Зочин
Зочин

Baglaa boodliin zardal usuh ni hamgiin tom nuluu uzulne

Зочин
Зочин

Нэг удаагийн хэрэглээний зүйлс хамгийн түрүүнд үнэтэй болох нь

Зочин
Зочин

Yunii une usuh bol gej bodoj bsan chin bur bugd l nemeh yum bn

Зочин
Зочин

Хуванцаргүй амьдрал гэж бараг байхгүй болсон цаг шүү

Зочин
Зочин

Alternative material oldohgui bol hetsuu yum baina daa

Зочин
Зочин

Үнэ нэмэгдэхийг зогсоох ямар ч арга алга юм шиг

Холбоотой мэдээ

Back to top button