Танилц: ХХОАТ-ыг нэг хувь болговол таны цалингаас ийм мөнгө хэмнэгдэнэ
Эдийн засагч Р.Шинэгэрэл хувь хүний орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгож бууруулах нийтийн өргөдөл санаачилж иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Улмаар тус өргөдлийг 100,860 иргэн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-аар хэлэлцэх болсон. Улмаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлсэн байна.
Одоогийн хэрэгжиж буй хуулиар бол бид ХХОАТ-ын 10 хувийн татвар төлдөг. Монголд олон төрлийн өндөр татвар цалин орлогоос суутгадаг ч эргээд ирэх нийгмийн үр өгөөж бүрхэг. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсын дундаж цалин 2.482.00 төгрөг байгаа юм. Үүнээс бид ХХОАТ-т 248.200₮ төлнө. Мөн НДШ, ЭМД зэрэг татваруудаа төлснөөр гар дээр авах цалин иргэдийн амьдралд хүрэлцэхгүй байгаа юм.

Зургийн эвлүүлэг ашиглав
Харин уул уурхай, олборлолтын салбарын ажилчдын дундаж цалин ₮5.2 сая байна. Үүнээс ХХОАТ 520.000 суутгана. Нэг ёсондоо их цалин авсан ч их татвар төлнө. Тэгэхээр цалин өндөр байлаа гээд давуу тал болохгүй юм. Угтаа өндөр цалин авсан ч гар дээр авах бодит орлого нэмэгдэхгүй гэсэн үг. Учир нь иргэн та орлогынхоо хэмжээгээр татвар төлж байгаа.
Хэрэвзээ тус хууль батлагдвал иргэдийн гар дээр авах цалингийн хэмжээ нэмэгдэж амьдралын чанар дээшилнэ. Нөгөө талдаа улсын төсвийн орлого бүрдүүлэлт багасах нь ойлгомжтой. Учир нь ХХОАТ улсын төсвийг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүдийн нэг байдаг.
Тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ бааз тэлнэ.
Мөн иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1% bolgochihvol irgeded mash ih dem bolno shuu
ene bol ard irgedee bodson zow shiidver bh shig
цалин бага байхад 10% их л дарамттай санагддаг
ulsiin orlogo bagasval daraa ni oor tatvar nemegdeh vii
татвар буурах нь сайн ч улсын төсөвт яаж нөлөөлөхийг бодох хэрэгтэй
100 төгрөгөөс 90төгрөгийг хулгайч авч байна. Тэхээр ямар олиг байхав
Хулгай хийхээ больчихвол зөрүүгээ нөхөөл явчихнадаа
heregjuulbel humuusiin amidrald nileen nuluu ugnu
татвар багасах нь сайхан ч үйлчилгээ сайжрах ёстой шүү
1 huvi bolgohoor business hiih sonirhol nemegdeh bh
ene bol songuuliin umnuh show bish baigaasai
татвар бага байвал хүмүүс ил тод орлогоо мэдүүлнэ дээ
иргэдийн худалдан авах чадвар өсөхөд эдийн засагт эерэг
tatvar bagasahaar tsalin nemegdsen shig medremj turdug
батлагдвал олон хүний хүлээлт биелэх нь дээ
МАН-ай намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Бид бүх шатны сонгуульд бүх төрлийн таварыг бууруулж огт авахгүй болгоно гэсэн уриатай орсон ......................ОДОО АЛАН....................ККК ХАХАХАХАХАХ
ХХОАТатвар 1% болговол амьдралд маш их нэмэртэй. Олон хүн ам баярлана даа. Уурхайд ажиллаад гайгүй цалин авсаны хэрэг гарахгүй л бна.
ХАОАТ г 1% болговол үнэхээр их баярлах бна. Нийт иргэдийн цхлин 9 % р нэмэгдэнэ шүү дээ..
Татвар багасахад эргээд наймаачид өргөн хэрэглээний барааны үнийг өсгөнө. Одоо мах 30к гараад явчихлаа. Татвар багаснгуут дахиад л нэмнэ. Улсын төсөв бүрдүүлэлт удааширна. Хөгжил хойш татагдана. Ерөөсөө л авилгыг л устгах ёстой. Тэгж байж л бүх юм зөв голдиролдоо орно.
бууруулж өгвөл би бас дэмжинэ
yrn bol bagasgasnn dr ydj 5% bolgoh hergte irged ediin zasgaa demjine bvh baraan noat orson bga hoat bagsla gd idj uuhgv bol ulsad ymarch nologv irgedd mash ih ach tustai erged hudaldan awalt ch saijirna
Нийгмийн даатгал шимтгэлээ бас багасгах хэрэгтэй
Үнэ ханшаа нэг түвшинд барьж бай. Тэр нь илүү тустай. Хугайчуудаа цаазла гэж булт олноороо хүсэж хүлээж гүйцэтгэгч гарч ирэхийг хүлээж байна
Хурдан 1 хувь болгохгүй бол элгээрээ хэвтэх энэ Монголчууд
Төсөл санаачилсан өргөн барьсан гишүүд ажлын хэсэг.н хүмүүст баяр хүргэе. Энэ хууль батлагдсанаар ард иргэдийн амьдрал сайжирч мэдэгдэхүйц ахиц гарнаа .та бүхэн хичээгээрэй бид бүхэн дэмжиж туслана.