Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

НАСА пүрэв гарагийн өглөө сар руу сансрын нисгэгчид хөөргөнө

Хүн төрөлхтөн хамгийн сүүлд 1972 онд Аполлон 17 даалгавраар саран дээр газардаж байсан. Тэгвэл НАСА-гийн Артемис 2 хөтөлбөрөөр Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн өглөө 06:24 минутад (орон нутгийн цагаар 18:24) Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвөөс дөрвөн сансрын нисгэгчийг сар руу нисгэхээр ажиллаж байна. Тодруулбал АНУ-ын сансрын нисгэгч Рийд Уайзман, Кристина Кох, Виктор Гловер болон Канадын сансрын нисгэгч Жереми Хансен сар руу нисэж, газардалгүй сарыг тойроод эргэн ирэх юм.

Нисгэгч нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.03.27/ Кеннедигийн сансрын төвд иржээ. Рийд сар руу нисэх гэж байгаа тухай ярихдаа “Манай улс болон дэлхий дахин ийм мөч дахин ирэхийг их удаан хүлээсэн гэж бодож байна. Виктор, Кристина, Жеремигийн өмнөөс хэлэхэд бид бүхэн сар руу нисэх гэж байгаадаа үнэхээр их баяртай байна” гэсэн юм.

Эх сурвалж: ABC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button