ЭРҮҮЛ МЭНД

"Аутизм ба Боловсрол" ОУ-ын конференц Улаанбаатар хотноо болж байна

Монгол дахь тэргүүлэх аутизмын дэмжлэгийн байгууллага болох "Асах гэрэл
баясал" төв нь Дэлхийн Аутизмыг Таниулах өдөртэй давхцуулан "Аутизм ба
Боловсрол" олон улсын хурлыг зохион байгуулахаа мэдэгдэж байна.

Энэхүү арга хэмжээнд олон улсын мэргэжилтнүүд, их дээд сургуулиуд, төрийн бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийн байгууллагууд оролцон Монголд
магистрын түвшний Хэрэглээний зан үйлийн шинжилгээ (ABA) мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх асуудлыг хэлэлцэнэ.

Хуралд олон улсын илтгэгчид мөн ирэх бөгөөд АНУ-д төвтэй Мэргэшсэн Зан Үйл Судлаачдын Холбоо,  (BACB)-ны Олон улсын хөгжлийн захирал Нейл Мартин "Хэрэглээний зан үйлийн шинжилгээ (ABA): Шинжлэх ухаан ба эерэг хандлага" сэдвээр илтгэл тавина.

Мөн Монголд ABA-ийн магистрын хөтөлбөр нээх боломжийг хэлэлцэх юм. 1985 оноос ASHA-ын гишүүн, 2004 оноос BACB сертификаттай мэргэжилтэн Лина Слим "Хамгийн чухал нь харилцаа" сэдвээр илтгэл тавих бол BCBA-D — Олон Улсын Зан Үйл Судлаач (IBAO, АНУ)  "Оношилгооноос цааш: Аутизмыг эрт илрүүлэх, нийгмийн харилцааны чадварыг хөгжүүлэх болон зан үйлийн сайн сайхан байдлыг дэмжихэд ABA-г ашиглах нь" сэдвээр Смита Авасха илтгэл мөн хэлэлцүүлэх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button