Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүн төрөлхтөн 53 жилийн дараа сарыг зорин нислээ

НАСА-гийн “Артемис 2” даалгавар Улаанбаатарын цагаар өнөө өглөө сарыг зорин нислээ. Тодруулбал НАСА-гийн Рийд Уайзман (хөлгийн удирдагч), Виктор Гловер (хөлгийн нисгэгч), Кристина Кох (даалгаврын мэргэжилтэн) болон Канадын сансрын агентлагийн Жереми Хансэн (даалгаврын мэргэжилтэн) Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвөөс хөөрөв.

Хүн төрөлхтөн хамгийн сүүлд 1972 оны арванхоёрдугаар сард Аполло 17 даалгавраар сар дээр газардаж байсан. Харин “Артемис 2” даалгаврын нисгэгчид саран дээр газардахгүй сарыг тойроод буцаж ирэх юм. Даалгавар нийтдээ арван хоног үргэлжилнэ. Нисгэгчид Orion сансрын хөлгөөр сар руу нисэж байгаа юм. НАСА-гийн мэдээлснээр нислэг ямар нэгэн томоохон асуудалгүй үргэлжилжээ. Гэхдээ хэдэн жижиг асуудал тулгарсны нэг нь хөөрснөөс 51 дэх минутад харилцааны асуудал түр хугацаанд тулгарсан байна.

Orion хөлөг даалгаврын эхний хоногоо дэлхийг тойрон өнгөрүүлнэ. Тус хугацаанд сансрын нисгэгчид Orion хөлгийг шалгаж, сар руу нисэхэд ямар нэгэн асуудалгүй эсэхийг шалгана. Хэрвээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу байвал хоёр дахь хоногоос сар руу нисэж эхлэх юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button