Н.Учралын 30 жилийг "товчилсон" хоёр жил

Монголчууд 40 хүрсэн эр дөрөө дарсан ат гэж ярьдаг даа. Тэгвэл өдгөө 40 шүргэж буй нэгэн эр Монгол төрийн алтан жолоог залахаар, хамтран зүтгэх танхимын бүрэлдэхүүнээ өчигдөрхөн парламентаар соёрхон батлуулаад байна. Энэ хүн бол 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал. Тэрбээр анх 2016 онд 29 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдон төрийн түшээ болж байсан бол яг 10 жилийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд заларлаа. Тэр энэ хүрэхдээ салбарын сайд, намын дарга, УИХ-ын дарга гэхчлэн зарим улстөрчийн насаараа сүсэлж хүлээсэн албан тушаалуудыг "гишгэлэв". Ялангуяа, сүүлийн хоёр жилд маш хурдтай дэвшсэн бөгөөд өсөлтийн хурд нь жилээс сар, сараас хоногоор тоологдом нарийвчлалтай болжээ.
Мэдээж түүний улс төрийн карьерт жин дарах үзүүлэлт бол гурвантаа сонгогдсон УИХ-ын гишүүн. Ерөөс түүний сүүлийн 10 жилийн өсөлтийг тоймлон харвал 2024 хүртэл маш тогтвортойгоор, алхам алхмаар тууштай урагшилжээ. Эхлээд гишүүн болсон, чамгүй сайн ажилласан тул дахин сонгогдсон. Хоёр дахь удаагаа парламентад сууж байгаа гишүүний хувьд байнгын хороо ахалж, цаашлаад ЦХХХ-ны сайдаар томилогдсон. 2024 онд УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт өрсөлдөж, гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй.
Сайтар элдсэн сур шиг чамбайрч асан эдгээр он жилүүд дунд хүндээр өвдөж, хагас жил гаруйн хугацаанд үхэл амьдралтай тэмцсэнийг нь дурдахгүй өнгөрч болохгүй.
Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 2-нд 37 насныхаа төрсөн өдрөөр "Эргэн ирсэн минь" номынхоо нээлтийг хийж байв. Гэхдээ энэ зөвхөн номын нэр төдий байсангүй, асар богино хугацаанд, маш хүчтэй эргэн ирэлтийг хийж үзүүлэв.
Энэ үеэс түүний карьерын өсөлтийн огноо жилээр биш сараар, өгсөх тусмаа өдөр хоногоор хэмжигдэх болно.
2024 оны долоодугаар сарын 10-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХЭГ-ын даргаар томилогдсон байдаг. Хэдийгээр тэр өмнө нь сайд хийж байсан ч ХЭГ-ын дарга гэдэг бол аль нэг салбарын сайдаас тэс ондоо, тэр хэрээр Засгийн дотоодод ойр ажил. Жил хүрэхгүйн дараа засаг солигдоход Г.Занданшатар түүнийг улсын эдийн засаг хөгжлийг асуудлыг эмхлүүлэхээр Тэргүүн шадар сайдаар хань татсан.
Тавхан сарын дараа Н.Учрал олон намын суудалтай, 126 гишүүнтэй парламентыг даргалах болов. Яг энэ үйл явдлаас таван өдрийн өмнөө тэр 105 жилийн түүхтэй МАН-ын даргаар сонгогдоод байсан билээ. Харин дөрвөн сарын дараа тэр суудлаа сэлгэн Ерөнхий сайд болов оо. Ийнхүү улс төрийн ч, төрт ёсны ч эрх мэдэл түүний гарт төвлөрлөө.
Ямартаа л сөрөг хүчний төлөөлөл Л.Мөнхбаясгалан гишүүн "Та зарим улстөрчийн 30 жилийн карьерыг хоёр жилийн дотор тууллаа" гэж чуулганы индрээс хэлэх билээ.
Одоо түүнийг өөрийнхөө хэлсэнчлэн хурдтай ажиллаж, улс орныхоо түүхийг өөрийн карьер шигээ тасралтгүй, үсрэнгүй хөгжүүлж чадах эсэхийг харах үлдлээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдтай өсөхөөс илүү тогтвортой ажиллах нь чухал баймаар
30 жилийг 2 жилд туулсан гэдэг чинь үнэхээр хурдтай карьер байна даа
Энэ богино настай хүн юм болов уу. Их л яараад байгаа.Эрүүл мэнд нь дийлэхгүй байх оо. Уучлаарай би муу ёрлоогүй шүү. Манай эцэг өвгөд яаруу хүнийг юундаа яарсан юм, үхэх гээгүй л бол гэж ярьж ирсэн.
ene bol zugeer az bish system dotroo demjlegtei hunii zam shig haragdaj baina
Ийм хурдтай өсөхөөр туршлага нь гүйцэх үү гэдэг л асуулт байна
hudlaa bish l yum bn gehdee iim hurdan devshih ni ergelzeetei sanagdaj bn
ulstord iim hurdtai usuh ni sain uu muu yu gedgiig tsag l haruulna daa
Залуу хүн ийм өндөр албан тушаалд хүрч байгаа нь нэг талаараа сайн
zarim ni nasaaraa huleedeg suudal shuu dee ene bol aimar hurdtai yavj bn
Жирийн мөрөөрөө шударга ард түмэн бол одоогийн монголын нийгэмд 9-10 үеэрээ хүлээгээд ч хүрэхгүй суудал. Асар баян хүн мөнгө заль мэх арын хаалгаар л хүрэх суудал.
ene hunii araas hen baigaag humuus l ih yariad bdag daa
Өвчнөөсөө босоод эргэн ирсэн гэдэг нь хүний хувьд хүчтэй харагдаж байна
uls turiin karier iim hurdtai yavdag bolson ni ooroo systemiin asuudal bh
Зүгээр нэг аз биш олон зүйл давхацсан байх
Сайхан түүх бичиж чадвал л жинхэнэ үнэ цэнэ нь харагдана
ene hunii amжилt bolon ersdel 2 zeregtsen yavj bn daa
Юу ч хүлээгээд нэмэргүй новш
Өөрийнхөөрөө бай
Үтэр түргэн үхтүгэй!
Улс төрийн хөөсрөл. Хагарна даа. Яг л санхүүгийн зах зээл шиг.
Хүрэлсүхийг ааваа гээд л
Сүүлийн хоёр жилд үнэхээр огцом гарч ирсэн нь үнэн
Одоо хийж чадах эсэх нь л хамгийн чухал шүү дээ
Хэт эрт хувь хувьсгал бүх юмаа гүйцээх ч карeeр нь эрт дуусахын шинж эсвэл нас богинотой хүн бас тийм тал ажиглагддаг. Баярцогт Сайханбилэг нар 23 наснаасаа төрд зайдлаад л эр хүний ид 40, 50 насандаа гэртээ сууж өнгөрөөлөө