НийгмийнНийгэм мэдээ

Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг анхааруулав

Энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны байдлаар төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орсонтой холбоотойгоор хуурайшилтын төвшин өмнөх өдрөөс бага зэрэг багассан байна. Одоогийн байдлаар:

Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.

Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дундговийн нутаг, Ховд, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Архангай, Хөвсгөлийн зүүн, Төв, Дорнодын баруун хэсгээр хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Завханы нутаг, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button