УЛС ТӨР

Ерөнхий сайд Н.Учрал 12,100 компанийн хаагдсан дансыг нээхээр шийдвэрлэв

Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12,100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон  данснаас зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдсэнээр 12100 компанийн хэвийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэж тооцоолжээ. Эдийн засагт онцгой байдал үүссэн бол ийм арга хэмжээ авч болох Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн албан даалгавраа гаргасан юм байна. Зөвхөн УИХ хууль батлах эрхтэй тул татварын хуульд өөрчлөлт оруулна. Харин Засгийн газар хууль хэрэгжүүлэх өөрт байгаа эрх мэдлийнхээ хүрээнд энэ шийдвэрийг өөрчлөлт хүлээлгүй гаргалаа. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д хагас жилээ дүгнээд, төсвийн тодотголтой цуг татварын хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. 

Компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломж нээж байна.  Татварын өрөөс болж хаагдсан дансыг нээсэн нь зах зээл, эдийн засагт эерэг дохио өгч идэвхжүүлэх зорилго агуулжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа дэвшүүлж батлуулсан хувийн хэвшил, иргэндээ итгэж, төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгаа эхний шийдвэрээсээ хэрэгжүүлж эхэллээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө эдийн засгийн сайд байхдаа хаалгасан биз дээ. 2 нүүртэй поп банди

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Манай компани татвараа шударгаар төлж яваад,нэг муу үхэж байсан банзал хүүхэн нягтлангаас болоод дансаа хаалгасан шүү.Тэр муу шулмас дүүргийн татварын байцаагчтай бавалцдаг байсныг нь би яаж мэдэх юм тэгээд хүүр чинь,орон андуурч татвараа төлөөд ээ чааваас зөрүү нь 574 мянган к .Энэ ч яах вэ?бавалцдаг байцаагчийхаа найзтай нь охолдож,байгаад баригдаад гөнөөх манайхыг ганц хянасан болоод данс пиздис.Ингэж л хохирсон шүү Учралаа манайх энэ өршөөлд орж байгаа гэж найдьяа.Энэ банзал шулмасаа халж чадахгүй өрөвдөөд одоо жирэмсэн,алцайчихаад л надаас хүүхэд олцон мэт,байцаагчийн хүүхэд үү?найзых нь хүүхэд үү?аймаар бга бз

Холбоотой мэдээ

Back to top button