Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тосны хямрал: Агаарын тээврийн компаниуд нислэгээ цөөлж, түлшээ хэмнэж эхэллээ

Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй онгоцны түлшний хомсдол нисэхийн компаниудад хүндээр тусаж байна. Компаниуд нислэгээ цөөлж, нэмэлт түлш тээвэрлэн зарим тохиолдолд түлшээ цэнэглэхийн тулд түр газардах тоогоо нэмэх болжээ. Онгоцны түлшний үнэ өндөр байсан үед Ираны хямрал нөхцөл байдлыг дордуулж, агаарын тээврийн салбарт том дарамт болж байна.

АНУ, Израилын цохилтын хариуд Иран Ормузын хоолойг хааснаар дэлхийн далайгаар тээвэрлэдэг онгоцны түлшний 21 орчим хувь тасарсан гэж "Kpler" фирм мэдээлжээ. Үүнээс болж Азийн агаарын тээврийн компаниудын зардал нэмэгдэж, Европ компаниуд нөхцөл байдал хүндрэхэд бэлтгэж эхлэв.

Өмнөх газрын тосны хямралууд голчлон үнэд нөлөөлдөг байсан бол энэ удаагийнх түлшний бодит нийлүүлэлтийг хязгаарлаж байна. Үүнээс болж засгийн газрууд, агаарын тээврийн компаниуд болон нисэх онгоцны буудлууд түлшний хэрэглээгээ хязгаарлахаас өөр аргагүй болов.

Европын хамгийн том агаарын тээврийн компани болох "Ryanair" нислэгийн чиглэлүүдээ цөөлөх талаар авч үзэж байгаагаа мэдэгдлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Майкл О'Лири "Sky News" сувагт өгсөн ярилцлагадаа, хэрэв Ираны дайн үргэлжилбэл онгоцны түлшний хангамж эрсдэлд орж болзошгүй гэжээ. Тэр "Бид тавдугаар сарын эхэн үе хүртэл ямар нэгэн тасалдал гарна гэж бодохгүй байна. Гэхдээ дайн үргэлжилбэл тав болон зургаадугаар сард Европ даяар хангамжийн тасалдал үүсэх эрсдэлтэй байна" гэсэн байна.

"Lufthansa" компани мөн хамгийн муу нөхцөл байдалд бэлтгэж байгаа талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч "Bloomberg" агентлагт хэлжээ. Тус компани хямралын үед авах арга хэмжээ төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Нөхцөл байдал даамжирвал 40 хүртэлх тооны онгоцоо нисгэхгүй зогсоож магадгүй юм.

Зургийн эх сурвалж: Airport Technology

"Scandinavian Airlines" компанийн төлөөлөгч онгоцны түлшний үнэ огцом өссөний улмаас мянга орчим нислэгийг цуцлахаар болсон тухай "The Wall Street Journal" сонин мэдээлжээ.

"Endau Analytics" нисэхийн зөвлөх компанийг үндэслэгч Шукор Юсоф "Агаарын тээврийн компаниуд ирээдүйд юу болох талаар маш их санаа зовж байна. Дайн хэзээ дуусахыг, мөн Персийн булангаас ирдэг нийлүүлэлт хэзээ сэргэхийг хэн ч мэдэхгүй байна" гэжээ. АНУ дотоодын нөөц ихтэй тул харьцангуй тайван байгаа бол Ази, Европ, Африк тивийн орнууд хамгийн их эрсдэлд ороод байна.

Азийн орнуудаас Вьетнам, Мьянмар, Пакистан зэрэг бага орлоготой, импортоос хамааралтай зах зээл онгоцны түлшний хямрал хамгийн хүнд тусаж буй. Учир нь БНХАУ, Тайланд онгоцны түлшний экспортоо зогсоож, Өмнөд Солонгос экспортын хэмжээгээ өнгөрсөн жилийн түвшинд барихаар шийдсэн юм.

Нийлүүлэлтийн асуудлын улмаас "AirAsia X" компани Вьетнам руу нисэхээсээ өмнө Малайзад бууж түлш нэмж аваад нислэгээ үргэлжлүүлэх болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Бо Лингам "Вьетнамд онгоцны түлш өгөхгүй байгаа хэрэг биш, харин хэмжээг нь хязгаарлаж байна" гэсэн юм.

Түлш хомстох үед компаниуд онгоцнуудаа илүү их түлштэй нисгэж, холын нислэгт түлш цэнэглэх зорилгоор газарддаг тоог ихэсгэж эсвэл ачааны хэмжээгээ багасгах зэргээр хариу арга хэмжээ авдаг.

Азийн бүс нутаг Европыг бодвол түлшний нөөц багатай, Ормузын хоолойн нийлүүлэлтээс илүү хамааралтай тул хямралд эрт өртөж байгаа юм. Вьетнамын иргэний нисэхийн газрын мэдээлснээр "Vietnam Airlines" түлшээ хэмнэхийн тулд дотоодын 23 нислэгээ цуцалжээ. Мьянмарт мөн ижил шалтгаанаар гуравдугаар сард зарим нислэгийг цуцалсан байна.

"Air India" компани Янгоноос Дели рүү буцах замдаа Калькуттад бууж түлш авах болжээ. Мөн Номхон далайн өмнөд хэсэгт орших Таитийн нисэх буудал олон улсын нислэгүүдэд зөвхөн шаардлагатай хэмжээний түлш өгнө гэж хязгаарлалт тогтоосон юм.

Пакистан нисгэгчдээ гаднын орнуудад байхдаа авч болох хэмжээгээрээ түлш нөөцөлж ирэхийг зөвлөх болжээ. Түлш чадах чинээгээрээ тээвэрлэх нь онгоцны жинг нэмэгдүүлж, улмаар түлшний зарцуулалтыг ихэсгэдэг сөрөг талтай тул зардлыг өсгөдөг.

Нислэгийн эрэлт буурна

Ираны дайн эхэлснээс хойш онгоцны түлшний үнэ хоёр дахин өссөн тул компаниуд нислэгийн тоогоо цөөлж, зарим нь тасалбарын үнэ болон түлшний нэмэгдлээ өсгөжээ. Жишээлбэл "Batik Air Malaysia" дотоодын нислэгийнхээ 36 хувийг цуцалсан байна. “Emirates” болон “Qatar Airways” зэрэг томоохон компаниуд ч ердийн хүчин чадлаасаа бага түвшинд ажиллаж байна.

Шинжээчдийн тооцоолсноор хямрал эхэлснээс Ази-Номхон далай өдөрт үйлдвэрлэдэг байсан онгоцны түлшний хэмжээ 400 мянган баррелиэр буурав. “Energy Aspects” фирмийн газрын тосны бүтээгдэхүүн судлаач Алекс Яап “Уг үйлдвэрлэлийг оруулах амар арга байхгүй. Азийн үйлдвэрлэгчдэд ирж буй газрын тосны хэмжээ буурснаар энэ асуудал даамжирна” гэжээ.

“Cirium Asia” агентлагийн Азийн мэдээ хариуцсан редактор Эллис Тэйлор “Нислэгийн тоог цөөлөх мөчлөгийн эхлэлийг л бид үзэж байна. Газрын тосны улмаас үүсэж болзошгүй эдийн засгийн өсөлтийн удаашрал энэ жилийн хоёрдугаар сард нислэгийн эрэлтийг бууруулж магадгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, Business Insider

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene bol zugeer neg une osolt bish shuu bugd deer n noloolno doo

Зочин
Зочин

нисэх ч үнэтэй болно доо одоо аялах бүр ч хэцүү болох нь

Зочин
Зочин

delhiin asuudal manaid hurtel ingej noloolj bga n uneheer aimaar

Зочин
Зочин

шатахууны хямрал гэдэг чинь ийм том гинжин уршигтай юм байна

Зочин
Зочин

nisleg tsuuruud ehelsenees harahad baidal denduu hunderch bn

Зочин
Зочин

үнэ өсөөд байхаар хүмүүсийн амьдрал улам л хүндэрнэ дээ

Зочин
Зочин

airlinesuud hurtel iim baidald orj baigaa ni uneheer notstoi

Зочин
Зочин

түлшгүй болбол бүх юм зогсох нь тодорхой шүү

Зочин
Зочин

нислэг цөөрнө гэдэг аялал жуулчлалд бас муугаар нөлөөлнө

Зочин
Зочин

uneheer delhiin hemjeenii asuudal bolchihjee

Зочин
Зочин

шатахууны үнэ өсөхөөр эцэст нь жирийн иргэд л хохирдог

Зочин
Зочин

oil crisis iin ur dagavar ni ih urt hugatsaand medregdene

Зочин
Зочин

ene baidal hezee hevendee oroh bol gej bodogdoh yum

Зочин
Зочин

fuel hомсдол гэдэг чинь яг бодит асуудал болчихжээ

Зочин
Зочин

төр засгууд эртхэн арга хэмжээ авахгүй бол улам дордоно

Зочин
Зочин

flight ticket une tengert hadah ni dee

Холбоотой мэдээ

Back to top button