Top StoriesНийгмийнУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн баг болон Л.Оюун-Эрдэнийн толхилцооноос юу тод харагдав

Бүлгээрээ "Илүү дутуу үг үл хэлж, намын бодлогоор парламентын үйл ажиллагаанд оролцоно" гэсэн бичигт гарын үсэг зурахыг УИХ-ын гишүүддээ МАН тулгав. Үүнийхээ дараа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэхээр дэд хорооны хуралдаан зарлаад, ёс зүйг хуульчлах агуулгаарх Ерөнхийлөгчийн хуулийн төслийг байнгын хороонд дэмжүүлэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн мэтгэлцээний уур амьсгалаас МАН-ын дотоод нөхцөл байдлыг харахад,

  • Нам доторх цөөнхийн бүлэг нь Засгийн газарт хамтарсан ч тодорхой байр сууриудаа хэвээр хадгалах юм байна.
  • Л.Оюун-Эрдэнийг АН, ХҮН намтай хамтарсан учраас Ерөнхийлөгчийн инстутиц танхимыг нь унагасан, түүний багийнхан намын гишүүнчлэлтэй юм байна.
  • Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн хуулийн төслийг парламентаар явуулахгүй гэдэг дээрээ хатуу зогсох ч санал хураалт дээр гишүүд айдастай, зугтсан, болгоомжилсон хэвээр байгаа.
  • Хуулийн төслийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга тайлбарласан нь буруугаар эргэж, Ерөнхийлөгчийн багийнхны "түрэмгий" байдал цаашдаа олон нийтэд ихээр шүүмжлэгдэх нөхцөл үүсгэхээр байна.
  • Ерөнхийлөгч, Парламент гэсэн ард түмнээс сонгогддог хоёр инстутиц энэ мэтээр эрх мэдлийн мөргөлдөөн үүсгэсээр байх хандлагыг харж болохоор байв.

Харин Ардчилсан намаас Ч.Лодойсамбуу гишүүн сэтгүүлч суурьтай тул шүүмжлэлт байр сууринаасаа ухарсангүй, айж эмээсэнгүй. Ерөнхийлөгчийн эсрэг сөрөг хүчнээс цор ганц үгээ хэлсэн гишүүн болов. ТББХ-нд байдаг Ө.Шижир тэргүүтэй АН-ын гишүүд зориуд зугатсан нь АН-ынхны нэг хэсэг Ерөнхийлөгчийн "шууд" халаасанд байгааг харуулсан үйлдэл болов.

Цөөнгүй гишүүд уг хуулийн төсөл парламентын дархлааг сулруулж мэдэх, ерөнхийлөгч өөрөө төрийн эрх мэдэл буюу иргэдийн төлөөллийн эрхэнд халдаж байна гэх зэргээр шүүмжилсэн ч дэмжиж кноп дарсан.

Бүр зарим нь илтэд эсэргүүцсэнийхээ дараа байнгын хорооны санал хураалтад аль ч талд нь ороогүй зэрэг нь олон зүйлд хариулт болохоор байлаа.

Түүнчлэн парламентын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох хуулийг танилцуулсан ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өөрөө МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт дүр зураг.

Ерөнхийлөгч өөрөө нам бус гэх авч өнөөдөр МАН дотор түүний эрх мэдлийг аялдагчид хийгээд түүнээс эмээгсэд олон хэвээр байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр ТББХ-ны дарга нь сайд болчихсон тул МАН-ын бүлгийн дарга нь хуралдааныг удирдаж, хуулийн төслийг ерөнхийд нь дэмжээд, сайжруулъя гэдэг саналаа ил тодорхой илэрхийлснийхээ дараа санал хураав.

Ингээд, чуулганы нэгдсэн хуралдаан руу уг хуулийн төслийг шууд хэлэлцэх эсэхээр бус үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн байнгын хорооны саналын томьёоллоор оруулж ирэхээр болсон юм. Хэлэлцэх эсэхийг дэмжихээр бус шууд үзэл баримтлалын хүрээнд дэмжих гэсэн нь дэмжихгүй байх сонголтыг нэг ёсондоо гишүүдэд олгоогүй харагдана.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nuursnii hulgaich Khurelsukh
Nuursnii hulgaich Khurelsukh

Impeach Khurelsukh

Зочин
Зочин

HAMAG GAI ZOVLONGIIN UNDES BOL HENTIIN HUDALCH HORON MUU SANAAT OYUERDENE BILEE

Зочин
Зочин

Жагсаалтаар сонгогдсон гишүүдэд яг тохирно. Харин сонгуулиар сонгогдсон бол 50%үйлчилнэ.

Дэл
Дэл

Оюукаа ялагдаж сураагүй байна даа ийм амьтан улстөрд хол явахгүй

Зочин
Зочин

Наараг ёс зүйн зөрчил гаргасан гэж золиосонд гаргаж (ганц чаддаг нуруунд нь гутга) пуу паа гэж сүр болгож Хэрээ тархи угаалтын кино жагсаал үймээн. Олон жил харсан, бараг чадна шүү

Зочин
Зочин

Дийлэх нь л муу Нара харагдах юмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нара гэхдээ үнэхээр төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах хүн биш. Бүдүүлэг авгайг гишүүнээс нь эгүүлэн татах хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэхээр сэжигиин авгай

Зочин
Зочин

Хувьсгалт нам биш дээ . Ямар хүн ерөнхийлөгч болчихсон юм бэ

Зочин
Зочин

Зоригтой, шуурхай ажиллаач ээ Хамгийн ёс зүйгүй дураараа авирлагчид гишүүн болчихсон бгаад бна. Хэрэв гишүүд дүгнэлт хийж хуулиа баталж өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол ард түмэн нeпалдаж тараахад бэлэн бгаа шүү. Хаан шиг аашлахаа больцгоо.

Зочин
Зочин

Энэ боловсролгүй, тэнэг дээр нь их мөнгөний амтанд орсон хутгуур Оюун-эрдэнийг маш хурдан гишүүнээс эргүүлэн татах ёстой. МАН АН 2- хооронд гүйж бгаа зөвхөн мөнгөний төлөө их эргүү нөхөр.

Зочин
Зочин

Оюунэрдэнийг гишүүнээс нь татах нь зөв шалга

Зочин
Зочин

Нэгэнт Монголдоо хэнч биш болсон хулгайч Данх улсаа яаж хорлох вэ гэдэг зам үлдсэн. Ганц чаддаг сурсан арга нь троллуудаараа дамжуулан зохиомол дайсан бүтээж худал мэдээлэл түгээж боловсролгуй иргэдийг турхирч талцуулах болно. Дахиж төрийн өндөр албан тушаалд очно гэсэн сэрүүн зүүднээс сэрээгүй яваа тэнэг

Зочин
Зочин

danh t1 blaa

Зочин
Зочин

Хүрэлсүхиийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж дахин сонгогдохыг Оюук эсэргүүцсэн учир л огцорсон. Гэхдээ яахав, унаж босч үзэж байж л чанга улс төрч болно. Оюук яалтачгүй нөлөөтэй том улс төрч болсон байна лээ. Байнга ярихгүй хааяа нэг жинтэй дуугардаг имиж барьж яваа нь ч зөв

Зочин
Зочин
Reply to  Зочин

ОЭ ҮХСЭН БАЛДУУШНЫХАН ЧАНГА УЛС ТӨРЧ БОЛХОВДЭЭ ХҮРЭЛСҮХ ӨӨРИИГ НЬ ЁӨК БАЙХ ХЭДЭН ЖИЛИИН ХУГЦААНД ДУРААРАА ДАЛДАГНАЖ ДАРВАЛЗАЖ ТОЛГОЙД НЬ ГАРСАН ХЭДЭН БӨӨСНҮҮДЭЭ ТҮРИИНДЭЭ ХӨӨЖ ОРУУЛАХАА МЭДЭХТЭЙГЭЭ БАЙЛГҮЙДЭЭ КҮҮХ ОДОО ДИИЛДЭХГҮЙЭЭ

Хулгайч
Хулгайч
Reply to  Зочин

Уурын зуухны галч хүн Мие овогтоос мундаг байх уу?

Зочин
Зочин
Reply to  Хулгайч

Өсөхийн өлөн яахаас ч буцахгүй!!!

Холбоотой мэдээ

Back to top button