Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ болон Канадын сансрын нисгэгчид “Артемис 2”-оор дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа

“Артемис 2” даалгавраар сарыг тойрон ниссэн АНУ болон Канадын дөрвөн сансрын нисгэгч дэлхий нийтийн анхаарлыг татаж чадлаа. АНУ-ын тариф болон Ираны дайны улмаас үүсээд байсан хурцадмал нөхцөл байдалд дунд “Артемис 2” дэлхий нийтэд анхаарлаа өөр зүйлд хандуулж, хүн төрөлхтний гаргасан технологийн дэвшлээр бахархах боломж гаргаж өгөв.

НАСА-гийн Рийд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын сансрын агентлагийн Жереми Хансэн нар Orion хөлгөөр сан руу нисэхдээ өндөр чанартай зураг авч, дэлхий рүү илгээж байсан нь олон сая хүний хүртээл болсон. Мөн Orion дээр суурилуулсан GoPro камерны бичлэг хөлгийн нислэгийг шууд дамжуулсан билээ.

Зургийн эх сурвалж: NASA

Олон тэрбум ам.долларын төсөвтэй “Артемис” төсөл нь БНХАУ-аас өмнө буюу 2028 он гэхэд сансрын нисгэгчдийг саран дээр буулгах зорилготой. Саран дээр дахин хүн буулгахаас гадна “Артемис” төслөөр ирэх арван жилийн хугацаанд Ангараг руу нисэхэд ашиглах боломжтой бааз саран дээр барихаар зоьж байгаа юм.

“Артемис” хөтөлбөрийн “Артемис 2” даалгавар өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Google-ийн хайлтыг урсгалыг давамгайлжээ. Сар руу ниссэн сансрын нисгэгчдийн нэг болох Виктор Гловер “Та бүхэн энэ дээрээс үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Бас энэ дээрээс бид бүгдээрээ хомо сапиенс гэдэг нь харагдлаа. Хаанаас гаралтай, ямар гадаад үзэмжтэйгээс үл хамаарч бид бүгд хүн билээ” гэж хэлсэн нь олны сэтгэлд хүрсэн.

Зургийн эх сурвалж: NASA
Нисгэгчид нар хиртэхийг ажиглахдаа авсан зураг. Эх сурвалж: NASA

“Daily Telegraph” сонины редактор Бен Инглиш “Артемис 2” хөтөлбөрийн ач холбогдлын талаар бичихдээ "Дэлхий дээр үндсэндээ там шиг байгаа энэ үед тэнгэр өөд харж, Улаан өндөгний баяраар нэгийг бодохдоо хүн төрөлхтөн агуу их зүйлс хийх чадвартай хэвээр байгааг ухаарах нь сайхан зүйл юм" гэжээ.

НАСА-гийн захирал асан Билл Нельсон “Артемис 2-ын тухай мэдээ дэлгэрч байна. Артемис 2 нь дэлхий дахин зөрчилдөөнөө ардаа тавьж, дэмжиж болох зүйл юм” хэмээсэн байна. Orion хөлөг Улаанбаатарын цагаар бямба гарагт Номхон далайд буух төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой гоё харагдаж байна

Зочин
Зочин

Сайхан, Orion хөлөг Улаанбаатарын цагаар бямба гарагт Номхон далайд буух төлөвтэй байгаа юм гэж юу гэснийг ойлгосонгүй

Зочин
Зочин

Ийм сайхан дэлхийд хөгжлөөр хоцорч гуйлга гуйж амьдрах гэж

Маш гоё сэтгэгдэлтэй байна баярлалаа дахин дахин
Маш гоё сэтгэгдэлтэй байна баярлалаа дахин дахин

Дэнсмаа

Маш гоё сэтгэгдэлтэй байна баярлалаа дахин дахин
Маш гоё сэтгэгдэлтэй байна баярлалаа дахин дахин

Имал хаг байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button