Улс төрийн мэдээ

Г.Дамдинням: 800 сая ам.долларын өртөг бүхий гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан томоохон үйл явдал болж байна. Тухайлбал, Гангийн цогцолборыг бүтээн байгуулж ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай жилд бид ойролцоогоор 1 сая тонн ган хэрэглэж байгаа.

Гангийн үйлдвэр баригдсанаар цементийн үйлдвэрлэл мөн буурна. 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох аж үйлдвэрийн томоохон төсөл гараанаас гарч байна. Олон улсын хэмжээний томоохон компаниудад оролцох боломжийг нь нээлттэй зарлаж байна.

750 га газрыг Дархан-Уул аймагт Гангийн үйлдвэрт зориулан гаргах шийдвэрийг гаргасан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар энэ Засгийн газрын үед томоохон үйлдвэрүүдээ ашиглалтад оруулах дээр төвлөрч байна. Дараагийнх нь зэс хайлуулах үйлдвэр байх болно.

Энэ хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууныг импортлогчдод нийлүүлнэ. Дотоодын хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх тал дээр яамнаас ажиллаж байна. Дизель түлшин дээр зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнийн хэлбэлзэл үүсэх нөхцөл бий. 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатахууны нөөцийг бүрдүүлэх хүрээнд ажилллаж байна. Үнийн хувьд мэдээж тогтворгүй байна. Зах зээлийн нөхцөл байдлыг ажиглахад, гал зогсоох хэлэлцээртэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнэ 10 хувиар буурч байна. Гэхдээ нэг өдрийн үнийн бууралтаас шалтгаалсан нөлөөлөл нь одоо ирэхгүй. Үнэ дахиад өсөхийг хэлэх аргагүй. Газрын тосны бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай явж байгаа" гэв.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар

Зочин
Зочин

Дамдинням ч хүн шдээ. Унаж яваа мориныхоо махнаас зулгаамаар л байгаашдээ

Базар
Базар

10 гаруй жилийн өмнө Алтайн хүдэр ХХК гангийн үйлдвэрийн төсөл яриад байсан. Юу болсон бэ ...?!

Зочин
Зочин
Reply to  Базар

Хүрэлсүх ЕС болохдоо л гангийн үйлдвэр гэж хошгирч бсн,эд нар ээлжилж мянгуужиндаад л бх юм.Миний нас лав гүйцэхгүй бх аа.

Зочин
Зочин

Энэ төслийг нь гацаа

Бас нэг Нянбаа гарлаа..
Бас нэг Нянбаа гарлаа..

Эцэс төгсгөлгүй сонгуулийн худал шоу, чихэн дээрх цэцэг, шилний цаатах чихэр!!

Үзмэрч
Үзмэрч

Нямбаатар ач ходбогдолгүй болсон тул түгжэрлийн төслөө зогсоо, Одоо Дамдиннямын гангийн төслийг явуул. Манайд төрийн бодлого яг ингэж явдог. Ийм байхад улс орон хөгжих үү.

Иргэн
Иргэн

Энэ хүн олон төсөл зохиож их ч цавчаа хийж байна даа хөөрхий!!! Далдаг Дамдинням хэзээ дээлээ нөмрөөд сууж байх юм бол доо!!!

Зочин
Зочин

Цавчаа эхлэх үү.Хотын замын эсрэг болж бүтэхгүй юм бага яриарай Ураэчид минь

Энхбаяр
Энхбаяр

Үнэн бол сайхан мэдээ байна гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын барилга нь 20 жилдээ ашиглалтад орохгүй эд байж мэднэ нефть бол ойрын 5 жилдээ ашиглалтад орохгүй байх даа

Ариунаа
Ариунаа

60000.тонн хуурамч шатахуунаа арга хэмжээ авч нөөцийн саваа бэлтгэж болношдээ заавал шинэ сав төсөвлөх гээд байх юм.

Зочин
Зочин

Udahgu 2 terbum bolo shah bz

Холбоотой мэдээ

Back to top button