НийгмийнНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Хичээлийн хоцрогдол арилгана гэж 6.7 сая төгрөг залилжээ

Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах сургалт өгнө гэх нэрийдлээр иргэдээс нийт 6.7 сая төгрөг залилжээ. Тодруулбал иргэн Б нь “Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах нэг сарын хугацаатай сургалт өгнө” гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6 сая 754 мянган төгрөг залилж, хохирол учруулжээ.

Уг хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Иргэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн этгээд, байгууллагын үйл ажиллагааг бодит эсэхийг сайтар нягталж, гэрээ, баримтгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button