Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын “KakaoBank” олон улс дахь тэлэлтийнхээ хүрээнд Монголын зах зээлд нэвтэрнэ

Өмнөд Солонгосын “KakaoBank” Индонез болон Тайландад амжилттай нэвтэрсэн туршлага дээрээ үндэслэн дараагийн алхмаараа Монгол Улсын зах зээлд хөл тавина гэж тус банкны гүйцэтгэх захирал Юн Хо Ён өнөөдөр /2026.04.08/ мэдэгдлээ.

Тэрбээр Сөүл хотод хэвлэлийн бага хурал хийхдээ үеэр энэ шийдвэрийг маш ач холбогдолтой гэж онцолсон юм. Энэхүү алхмаараа Өмнөд Солонгост хэдийн батлагдсан санхүүгийн хүртээмжтэй загварыг хилийн чанадад нэвтрүүлнэ гэж тэр хэлсэн байна.

Тодруулбал Юн Хо Ён "Солонгост туршигдсан KakaoBank-ын санхүүгийн хүртээмжтэй загварыг дэлхийн тавцанд гаргахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид Индонез болон Тайландад гаргасан амжилтаа дэлхийн бусад зах зээлд тэлэх суурь болгон ашиглах болно" гэжээ.

Өмнөд Солонгосын хамгийн том интернэт банк болох KakaoBank өөрийн "KakaoBank Score" нэртэй зээлийн үнэлгээний системийг Монголын санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ систем нь зээлийн үнэлгээг сайжруулахын тулд санхүүгийн бус өгөгдлийг ашигладаг юм.

Тус банк Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн зах зээлд нэвтрээд буй. Жишээлбэл Индонезийн “Superbank”-т “KakaoBank” хөрөнгө оруулж, 2025 оны арванхоёрдугаар сард тус банк Индонезийн хөрөнгийн биржид бүртгэгджээ. Одоо тус банк Индонезийн хамгийн хурдацтай хөгжиж буй дижитал банк болсон байна. Энэ нь “KakaoBank”-ын гадаад дахь анхны хөрөнгө оруулалт байсан аж.

Мөн Тайландад KakaoBank "SCB X Public Company Limited"-тэй хамтран "Bank X" компани үүсгэн байгуулж, ирэх оны эхний хагаст цахим банкны үйлчилгээ нээхээр төлөвлөж байна.

Юн Хо Ён Солонгост амьдарч буй гадаад иргэдийн санхүүгийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцолж, тэдэнд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхээ мэдэгдсэн юм. Тэр"Дэлхийн зах зээлд тэлэх ажил алс холын орноос биш, харин бидний эргэн тойронд байгаа гадаад хэрэглэгчдээс эхэлнэ. Өмнөд Солонгост удаан хугацаагаар оршин сууж буй хүмүүс, жуулчид болон хилийн чанад дахь солонгосчууд зэрэг 20 сая гаруй хүн боломжит үйлчлүүлэгч юм" гэжээ.

Тус банк энэ жилд багтаж гадаад иргэдэд зориулсан харилцах данс болон дебит картын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн хэлний бэрхшээлийг арилгахын тулд гар утасны аппликейшн дээрээ хиймэл оюун ухаанд суурилсан шууд орчуулгын хэрэгслийг ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.

Тэрбээр банкны аппликейшнийг хиймэл оюун ухаантай санхүүгийн туслах болгон өөрчлөхөө мэдэгджээ. Ингэснээр хэрэглэгчид төвөгтэй цэс ашиглахын оронд зүгээр л ярилцах замаар үйлчилгээ авах боломжтой болно гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хулгайч
Хулгайч

Монгол дахь хүүгээр зээл өгнө. Гэхдээ шаардлага нь манайх шиг формалдаад танил талаараа шийдэхгүй тул Какоа Банана нэвтэрч үл чадна..

зочин
зочин

Солонгос тийм ч найдвартай улс биш япончууд нь дээр.

Swindler koreans
Swindler koreans

Solongosiin companiud mongoliig hed heden udaa luiwardsan. Bur solongosiin tomoohon companiudn mongoliiig luiwardsandaa.

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Ашгүй дээ.....энэ хүүлэгч банкуудыг ичээх хэрэгтэй

Иргэн
Иргэн

Монгол банкууд бол ард түмнээ ядууруулдаг,гадаад банкийг хүлээх л үлдэж байх шиг байна.

Хорчин
Хорчин

ЭНЭ БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА АМЖИЛТТАЙ ЯВУУЛАХ ГОЛ ЗАРЧИМ НЬ ОДОО ЭНЭ МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ГАДААД ЭЗЭНТЭЙ АРИЛЖААНЫ БАНКУУДЫН МОНОПОЛЬ ЭРХИЙГ НАМ ЦОХИХ ХЭРЭГТЭЙ.ГОЛ НЬ ЗЭЭЛИЙН ХҮҮ ШҮҮ НАДААС МАШ САЙН ЗӨВЛӨЛГӨӨ АВААРАЙ.ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭР Л ГОЁ ТОГЛОЛТ ХИЙГЭЭД МОНГОЛ БАНКИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ НЬ ДАМПУУРУУЛАХ НЬ ЧУХАЛ.МӨНГӨНИЙ БОДЛОГО МОНГОЛД МАШ БУРУУ ХАРИЛЦАГЧИДАД АШИГГҮЙ БАНКАНД АШИГТАЙ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАЖ МАШ УДЛАА ЛАЛАРУУД ОДОО МӨНГӨ ХИЙЖ ГАРШСАН МОНГОЛД МЭРЭГШСЭН БАНКИР БАЙХГҮЙ ЭНЭ Л АСУУДАЛ.МОНГОЛ БАНКНЫ БОДЛОГО БОЛ МАШ СУЛ ҮЛБЭГЭР ДОРОЙ УЛС ТӨРЧДИЙН УРТ ГАРАА ДҮРЧИХСЭН МӨНГӨ УГААДАГ Л ИЙМ ГАЗАР БОЛЖ ХУВИРСАН.ПЕТЕР МОРРУ БИЛ ҮҮ? НЭГ АМЕРИК НӨХӨР ХААН БАНКНЫ МЕНЕЖМЭНТИЙГ МАШ ЧАДВАРЛАГ ХИЙЖ БОГИНО ХУГАЦААНД БАНКНЫ ЭРГЭЛИЙН ХӨРӨНГИЙГ ЗУЗААТГАСАН.ГЭХДЭЭ ЭНЭ БОДЛОГО НЬ ХАРИЛЦАГЧДАД МАШ ХОРЛОНТОЙ ТИЙМ БОДЛОГО БАЙСАН ТҮМНИЙ ХАРААЛ ИДЭЭД АМЕРИК УЛСДАА ОЧООД УДАХГҮЙ ЧАДАРСАН. ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ПЯЗДА ГЭЖ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛТЭЙ ЯДАРСАН ХӨГШИД ИӨЛЖ БАЙГАА ШҮҮ АЛНУУДАА БЯЦАРСАН ТЭМБҮҮНДЭЭ БАРИГДСАН ТӨМСӨГНҮҮДЭЭ УУР ХҮРЧИХДЭЭ АЛНЫ ҮС ПЯЗДА ГЭЖ ТҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button