НийгмийнНийгэм мэдээ

Иргэд цалингаа 30 хүртэлх хоногийн хоцрогдолтой авч байна, Ерөнхий сайд аа

Засгийн газраас ойрын өдрүүдэд төрийг хүнд суртлаас чөлөөлөх, бизнес, хувийн хэвшлийг дэмжих, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр тун ч олон шийдвэр гаргав. Тун нь даанч таарсангүй. Захын нэг жишээ нь, ААН-үүд төрд үйлчилгээ үзүүлсэн орлогоо гурав хоногт авна гэх. Гэтэл иргэд ажил гүйцэтгэсэн төлбөр бүү хэл цалин хөлсөө авч чадахгүй сар дамнаж байна, Ерөнхий сайд аа. Тухайлбал:

Авто зам арчлалтын 800 гаруй ажилтан хоёрдугаар сараас хойш цалингаа аваагүй

"АЗЗА" гэж орон нутагт 20 гаруй салбартай, улсын хөгжлийн гүүр болсон авто замын сүлжээний засвар, арчлалтын хариуцдаг том байгууллага бий. Гэтэл тус байгууллагын 800 гаруй хүн цагаан сараас хойш цалингаа авч чадахгүй байгаа аж. Ингэхдээ зарим салбар хоёрдугаар сарын цалинг нь гуравдугаар сард олгожээ. “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК жил бүр харьяа яамтай гэрээ байгуулдаг. Гэтэл 2026 оны гэрээгээ одоог хүртэл байгуулаагүй, санхүүжилт нь зогсонги байдалд оржээ. Үүнд улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас гадна улстөржиж, төр засаг тогтворгүй байгаатай холбоотой гэж салбарынхан нь үзэж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр цалингаа тавьж чадахгүй гурил, будаа зэрэг зүйлсээр орлуулан аргацаах тохиолдол ч гарчээ. Арга ч үгүй биз үнийн өсөлт ийм өндөр, баяр наадам олонтой энэ улсад цалингаа сар дамнуулж авна гэдэг тэвчээр сорьсон хэрэг. Зөвхөн энэ жил ч биш жилийн жилд цалингаа цагтаа тавьдаггүй, үүнээс болж олон хүн ажлаасаа гардаг талаар орон нутаг дахь АЗЗА-ын ажилтан хэлсэн юм.

Багш нар цалингаа цагтаа, бүтэн авч чаддаггүй

Цалин цагтаа буудаггүй асуудал боловсролын салбарт ч гарч байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн ЕБС-ийн нэгэн багшаас тодруулахад "Сүүлийн үед хэд хоногоор хойшилж буух болсон. Дээрээс нь багш нарын цалинг нэмсэн гээд байгаа болов ч нэмэгдэл тооцохдоо хуучин шатлалаар бодож, НДШ зэрэг татвар суутгалаа шинэчилсэн цалингаас авдаг. Гүйцэтгэлийн үнэлгээгээр улиралд 450 мянган төгрөг л авч байна" гэсэн юм. Мөн Хөвсгөл аймаг дахь цэцэрлэгийн багш "Нэг, хоёрдугаар сарын нэмэгдлээ өгч чадаагүй, энэ сард нөхөж олгоно байх" гэсэн юм.

Эрүүл мэндийн салбарт ч мөн цалингийн хүлээгдэл байна

Нөхцөл байдлыг тодруулахаар хамгийн эхэнд холбогдсон хүн маань "Уг нь цалин сар бүрийн 5-нд ордог. Зээл төлөх өдрөө тэгээд тааруулчихсан юм. Одоогоор ороогүй л байна" гэх хариу өгөв. Мөн нэгэн Сум дунд эмнэлгийн нярав "Цалин ер нь хүлээгдэлтэй. Төсөв хүрэхгүй илүү цаг, нэмэгдлээ цагтаа өгч чадахгүй байгаа. Цомхотгол хийх ч юм яригдаж байна" хэмээсэн юм. Өөр нэг эмнэлэг “Санхүүжилт орж ирэхгүй, сарын сүүлийн өдөр цалингаа тавьж байна” гэв. Түүнчлэн эрүүл мэндийн салбарынхан Засгийн газрын төрийн албан хаагчдыг амралтын өдөр ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдөр нь зайнаас ажиллах шийдвэр хэрэгжих боломж бага гэдгийг хэлж байв. Гэтэл иргэд, үйлчлүүлэгчид тэгж ойлгохгүй, төрийн албан хаагчдад бухимдлаа гаргадаг гэсэн юм.

Бодит нөхцөл байдал иймэрхүү байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал шинэ баян цээж өвчинтэй гэдэг шиг л "Бүгдийг чөлөөлчихлөө, шийдчихлээ. Одоо асуудалгүй" хэмээн өглөө бүр мэдэгдэл хийж байна. Ерөөс гүйцэтгэх засаглалын тэргүүн популист амлалт өгөх биш, хийсэн ажлынхаа үр дүнг л ард түмэнд тайлагнах нь зүй.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Цалингаа цагтаа авахгүй байна гэдэг чинь арай л байна даа

Зочин
Зочин

Yg amidral deer bol oor bga shuu

Зочин
Зочин

Ийм байж яаж амьдрах юм бэ

Зочин
Зочин

Ajil hiij baij tsalingaa avahgui gedeg buruu shuu

Зочин
Зочин

Yg unen shuu hunii amidralaar togloj bn

Зочин
Зочин

Ajilchid buruutai bish shuu

Зочин
Зочин

Yg bodit baidal ene shuu dee

Зочин
Зочин

Tsalingaa hugatsaand ni uguh heregtei

Зочин
Зочин

Эмч багш нарын хөдөлмөрийг үнэлэхгүй байна

Зочин
Зочин

Цалин хоцорно гэдэг хамгийн том асуудал

Зочин
Зочин

Ийм байдал удаан үргэлжилж болохгүй

Зочин
Зочин

Ийм байдал удаан үргэлжилж болохгүй

Зочин
Зочин

Ajil hiisen hun tsalin avah yostoi

Зочин
Зочин

Ийм байдал удаан үргэлжилж болохгүй

Хорчин
Хорчин

БИТГИЙ ХУДЛАА ГУЦААД БАЙ ЮУН ГУЧ ХОНОГ ГУРВАН САР АВААГҮЙ БАЙНА ЭНЭ УЧРАЛ БАЯН АЙЛЫН ЭРХ МАНГАР БАЦААН МӨНГӨНИЙ ГАЧААЛ, ӨР ШИРНИЙ ДАРАМТ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ХЭТЭРХИЙ АМЬДРАЛААС ТАСАРЦАН ГАР ШҮҮ БАТШУГАР САЙДТАН НЭГ КГ МАХЫГ 10600 ГЭСЭН ШҮҮ МАНЬ ОЧИЖ АВЬЯАА ХААНА БАЙНА БАТШУГАРАА

Иргэн
Иргэн

Төрийн албан хаагчид янз бүрийн зөвшөөрөл шинээр бий болгодог түүгээрээ авилга авдаг, бүр сүүлдээ ижил үйл ажиллагаа явуулдаг копануудын захиалгаар өрсөлдөгчид нь босог тавьдаг, шинэ журам гаргаж шахан гаргах гээд зүсэн зүйлийн муухай юм хийж бн даа ерөнхий сайд минь!!! МАН ерөнхий сайд Учирал та энэ олон жил бугшсан идээ бээрийг шахаж бага ч гэсэн өмхийгөөс нь салгахыг бодоорой!!! Агентлаг болгон дээр элдвийн юм сэдсэн авилагчид үүрэлсэн бн!!

Зочин
Зочин

Зарим хувийн байгууллагууд хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийлгүй ажиллуулж.ажиллуулчихаад цалингийн нь өгөхгүй гаргаад л яваад бгааг шалгах газар байна уу.тэр тусмаа хамгаалалт,харуулын ажил эрхэлдэг газрууд...барилга.өрөмдлөг,г м

Холбоотой мэдээ

Back to top button