Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайнаас хэн алдаж, хэн хожив

АНУ, Иран нар гал зогсоож, бямба гарагт /2026.04.11/ Пакистаны нийслэл Исламабадад хэлэлцэх төлөвтэй байгаа. Гэвч Израил Ливанд цохилт өгч гал зогсоох тохиролцоог зөрчлөө гэж Иран мэдэгдээд байгаа юм. Мөн АНУ тохиролцоог зөрчсөн тул хэлэлцэх үндэслэл алга гэж Техран мэдэгдсэн. Үүний улмаас хэлэлцэх өдрөөс өмнө гал зогсоох тохиролцоо нуран унах эрсдэл нэмэгдээд байгаа юм. Гэхдээ ямартай ч гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь том амжилт.

Дайнд ялагч гэж байдаггүй. Гэхдээ аливаа зэвсэгт мөргөлдөөн дэлхий геополитикийг өөрчилж, холбоотон орнууд, эрчим хүчний зах зээлд нөлөөлдөг. Энэ дайны үр дүнд олон улс дахь хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

Иран: Исламын дэглэм нь хүчтэй цохилтод өртсөн ч тогтож үлдлээ

Иран энэ мөргөлдөөний төвд байлаа. Хоёрдугаар сарын 28-наас хойш АНУ болон Израил Ираны цэргийн объектууд, эрчим хүчний дэд бүтцэд хүчтэй агаарын цохилт өгсөн. АНУ-д төвтэй “HRANA” хүний эрхийн байгууллага мэдээлснээр Иранд 3.6 мянга гаруй хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн иранчуудын дунд Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэи болон улс төр, цэргийн олон өндөр албан тушаалтнууд багтаж байна. Мөн АНУ охидын сургуульд цохилт өгсний улмаас х165 хүн амь үрэгдсэний ихэнх нь хүүхдүүд байсан юм. Удирдлагуудаа алдсан ч Ираны улс төрийн тогтолцоо үндсэндээ хэвээр үлджээ.

“Eurasia Group”-ийн ерөнхийлөгч, улс төрийн шинжээч Ян Бреммер “DW”-д "Дэглэмийг өөрчлөхөд чиглэсэн ямар нэгэн хөдөлгөөн алга. Ираны ард түмнийг чөлөөлөх гэсэн оролдлого харагдахгүй байна. Мөргөлдөөний эхэн үед Ерөнхийлөгч Трамп үүнийг гол зорилгоо гэж хэлж байсан юм" хэмээсэн юм

Зургийн эх сурвалж: Anadolu Ajansi

АНУ, Израилын хариуд Ираны Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийг хааж, зөвхөн цөөн хэдэн улсын хөлгийг л нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамждаг. Иран Ормузыг хааснаар дэлхийн газрын тосны, байгалийн хий, хуванцар, бордоо, гели, хөнгөн цагааны нийлүүлэлт тасалдаж бүх зүйл хамарсан хямрал үүссэн.

Техраны энэ стратеги нь үр дүнгээ өгсөн юм. Иран бүрэн ялагдал хүлээлгүйгээр гал зогсоох хэлэлцээрт хүрч чадлаа. Засгийн газар нь энэхүү тохиролцооны АНУ-ын цэргийн хүчийг хүчийг сөрөн зогсож чадсаны нотолгоо гэж тайлбарлаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны гаргасан 10 заалттай төлөвлөгөөг хэлэлцээрийн үндэс болгохоо хүлээн зөвшөөрсөн. Ираны дэглэм амьд үлдэж, Ормузын хоолойг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж болохоо харлаа.

АНУ: Цэргийн ажиллагаа амжилттай явагдсан ч дотоодын улс төр хэцүүдсэн

Ерөнхийлөгч Трамп дайнд бүрэн гүйцэд ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Гэвч олон шинжээчид үүнтэй санал нийлэхгүй байна. Ян Бреммер “DW”-д "АНУ зарим зорилгодоо хүрсэн. Ираны цэргийн хүчин чадал, баллистик пуужин болон тэнгисийн цэргийн чадамжид учирсан хохирлыг харвал ихээхэн сулруулж чадсан байна" гэжээ. Ираны цөмийн хөтөлбөр ихээхэн хохирол амссан. Үүнээс харвал цэргийн хувьд АНУ ялалт байгуулсан гэж хэлж болно. Гэхдээ стратегийн хувьд АНУ ялагдал хүлээлээ. Учир нь Ираны Исламын дэглэм тэсэж үлдэн, урьд өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай болсон юм. Мөн Ираны баяжуулсан ураны нөөцийг АНУ, Израил хоёр яаж ч чадаагүй билээ.

Дайнаас АНУ ч гэсэн хохирол амссан. Ираны цохилтын улмаас олон тэрбум долларын үнэтэй радарын систем, нисэх онгоцнууд устсан байна. Иран зөвхөн Америкийн баазууд бус хөрш орнуудынхаа чухал дэд бүтцүүдэд цохилт өгсөн. Үүнээс болж АНУ-ын Персийн булангийн холбоотнуудаа хамгаалагч гэх нэр хүнд нь ихээхэн унав. Мөн Вашингтон холбоотнуудтайгаа зөвлөлдөлгүйгээр дайн эхлүүлсэн нь Европ болон НАТО-той харилцах харилцаанд сэв суулгасан. Олон улсын тавцанд аль хэдийн унаад буй АНУ-ын нэр хүнд дайны улмаас цаашлаад дордов.

Израил: Тактикийн хувьд амжилт олсон ч урт хугацааны эрсдэлтэй тулгарлаа

Израил АНУ-тай хамтран Ираны цэргийн хүчин чадлыг сулрууллаа. Тус улс хилийн чанадад цохилт өгч чадахаа харуулсан. Гэхдээ АНУ-тай адилаар Ираны Исламын дэглэмийг өөрчилж чадаагүй тул стратегийн хувьд ялагдал хүлээв. Одоо Исламын дэглэм Израилын эсрэг бүүр хатуу байр суурьтай болсон.

Энэ дайн мөн Израилын сул талыг ч бас илчлэв. Ираны харвасан пуужин дронууд Израилын агаарын довтолгооноос хамгаалах системийг туйлд нь хүргэсэн. Зарим пуужин хамгаалалтыг нэвтэрч, улмаар 30 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Зургийн эх сурвалж: The Guardian

Лондоны Эдийн засгийн сургуулийн Фаваз Гергес “DW”-д хэлэхдээ Израил энэ дайны өмнөх үетэйгээ харьцуулахад илүү сул дорой болж магадгүй гэжээ. Түүний үзэж буйгаар Иранд хийсэн дайн нь Израилын дипломат харилцаанд хохирол учруулна. Ялангуяа хөрш зэргэлдээ орнууд буюу Персийн булангийн орнууд Израилтай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолгүй болох магадлалтай.

Израилын амссан хамгийн том хохирол нь америкчуудын үзэл бодол өөрчлөгдсөн явдал байлаа. Газын зурвасын дайны улмаас Израилыг дэмжигчдийн тоо АНУ-д их хэмжээгээр буурсан. Энэ бууралт ихэнхдээ Ардчилсан намыг дэмждэг америкчууд дунд ажиглагдаж байсан юм. Тэгвэл дайны улмаас Бүгд найрамдах намыг дэмждэг америкчууд ч Израилын талаар сөрөг бодолтой болов. АНУ бол дэлхийн тавцан дээр Израилыг хамгаалдаг хамгийн нөлөө бүхий улс. Америкчуудын үзэл бодол Израилын эсрэг болсон нь тэдний хувьд хамгийн том алдагдал юм.

БНХАУ: Урт хугацаанд энэ дайн ашигтай

БНХАУ улс урт хугацаандаа энэ мөргөлдөөнөөс ашиг хүртэх төлөвтэй байна. АНУ Ормузын хоолойн тээвэрлэлтийг хамгаалахын тулд цэргийн нөөцөө Ойрх Дорнод руу шилжүүлсэн. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Вашингтоны нөлөөг сулруулж байна. Тус бүсэд Вашингтон, Бээжин нар нөлөөллөө тогтоохоор ширүүн өрсөлддөг.

Ян "АНУ Азид хандуулах анхаарлаа багасгаснаас гадна холбоотнууд нь Вашингтоныг найдвартай бус гэж үзэх болсон. Дайн БНХАУ-ыг харьцангуй тогтвортой тоглогч мэт харагдуулж байна" гэжээ.

Бээжин мөргөлдөөний туршид талууд тэвчээртэй байхыг уриалж, гал зогсоон хэлэлцэх болсныг сайшаан хүлээн авсан. БНХАУ өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ олон улсад хариуцлагатай тоглогч гэдгээ харуулж чадлаа.

ОХУ: Дайнаас хамгийн их ашиг тус хүртсэн

Энэ дайн ОХУ-д улсад хэд хэдэн байдлаар тус боллоо. Жишээлбэл азрын тосны үнэ их хэмжээгээр өсөж нь Москвагийн экспортын орлогыг нэмэгдүүлсэн. Мөргөлдөөн эхлэхээс өмнөхөн ОХУ Украины дайны улмаас төсвийн дарамтанд ороод байсан юм. Улс орнууд орнууд газрын тосны өөр эх үүсвэр хайж байсан тул АНУ ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг түр зуур сулруулжээ.

Зургийн эх сурвалж: NPR

Гал зогсоосноос хойш газрын тосны үнэ буурсан дайны өмнөх үеэс 20-30 орчим хувиар өндөр хэвээр байна. Мөн дэлхий нийтийн анхаарал Украины эсрэг дайнаас хөндийрсөн нь Москвагийн хувьд ихээхэн ашигтай юм. Ян "АНУ цэргийн хүчин чадлынхаа ихэнхийг Персийн буланд төвлөрүүлсэн. Энэ нь Украинд хэрэгцээтэй байгаа зэвсгийн системүүд олдохгүй болно гэсэн үг" гэжээ.

Персийн булангийн орнууд: Дайн руу хүчээр татагдаж, их хэмжээний хохирол амссан

Персийн булангийн орнууд өөрсдийн хүсээгүй, эхлэх гэж байгааг нь огт мэдээгүй дайнд хүчээр татагдан оролцсон. Ираны дайн тэдгээр орнуудын эдийн засагт маш том цохилт болсон юм. Тэдний гол экспорт болох газрын тос, хий, түлшний тээвэрлэлт Ормузын хоолойн улмаас зогссон. Дайнаас өмнө Персийн булангийн орнууд тогтворгүй Ойрх Дорнод дахь аюулгүй бүс гэгддэг байсан. Одоо энэ имиж нь ихээхэн хохирол хүлээгээд байна. Энэ дайнаас юу ч хожоогүй, зөвхөн алдагдал хүлээв.

Тэдгээр орнуудын хувьд энэ дайнаас гарсан хамгийн муу үр дагавар нь Ормузын хоолой одоо Ираны бүрэн хяналтад орсон явдал юм. Иран Персийн булан руу орж, гарч буй бүх хөлөг онгоцыг хянаж, татвар авахаа мэдэгдсэн. Персийн булангийн орнууд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй явдал гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжилбэл бүс нутагт зөрчилдөөн үүсэж, хурцадмал байдал тогтоно.

Эх сурвалж: DW

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

orosd ashigtai bolson gedeg ni oilgomjtoi l bn

Зочин
Зочин

дайнд жинхэнэ ялсан тал гэж ер нь байдаггүй юм байна

Зочин
Зочин

ene bol bugd hohiroh jishee l haragdaj bn

Зочин
Зочин

Иран тэсэж үлдсэн нь өөрөө том зүйл юм аа

Зочин
Зочин

amerik tactikiin huvid hojson ch strategiin huvid asuudaltai yum bn

Зочин
Зочин

энэ дайн дэлхийн эдийн засагт хамгийн их нөлөөлсөн юм шиг

Зочин
Зочин

hen hojiv gedgees iluu hen ih hohiroh ve gedeg l asuudal

Зочин
Зочин

Хятад харин нам жим байж ашиг хүртэж байгаа нь сонин

Зочин
Зочин

ormuziin hooloi deerh hyanaltiig Iran avsan ni tom asuudal

Зочин
Зочин

ene dain udaan urgeljilbel bur ih asuudal uusne

Зочин
Зочин

америкийн нэр хүнд унасан гэдэг үнэн байж магадгүй

Зочин
Зочин

neg dainii nuluu ymar olon salbart hurch baigaa ni haragdaj bn

Зочин
Зочин

ene bol zugeer ehlel ch baij magadgui sanagdaj bn

Зочин
Зочин

израил ч гэсэн бүрэн зорилгодоо хүрээгүй юм байна

Холбоотой мэдээ

Back to top button