Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын ерөнхий сайд авлигын хэргийн шүүх хуралд мэдүүлэг өгөхийг хойшлуулах хүсэлт тавьжээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху удаан хугацаанд үргэлжилж буй авлигын хэргийн шүүх хуралд мэдүүлэг өгөхийг хойшлуулах хүсэлт тавьсан байна. Түүний өмгөөлөгч баасан гарагт /2026.04.10/ мэдэгдэл хийхдээ бүс нутагт үүсээд буй аюулгүй байдлын нөхцөл үргэлжилж байгаа тул хойшлуулах хүсэлт тавьж байна гэжээ. Нетаньяху өмнө нь Газын зурвас гэх мэт дайныг шалтаг болгон ашиглаж шүүх хурлаа хэд хэдэн удаа хойшлуулж байсан юм.

Энэ долоо хоногт Иран, АНУ нар гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Израил онц байдал зарласнаа цуцалжээ. Ийм учир түүний шүүх хурал ням гарагт /2026.04.12/ үргэлжлэх төлөвтэй байсан юм. Гэмт хэрэгт буруутгагдсан анхны Израилын Ерөнхий сайд болон Нетаньяху хахууль, залилан үйлдсэн, итгэл зөрчсөн хэрэг үйлдээгүй гэх байр суурь илэрхийлсэн. Түүнийг олон жилийн турш шалгасны эцэст 2020 онд шүүх хурал эхэлсэн юм. Гэвч Нетаньяхугийн шүүх хурал дайн гэх мэт шалтгааны улмаас олон жил хойшилж, хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button