НийгмийнНийгэм мэдээ
Ноолуур 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар ноолуурын үнэ бүс нутгийн онцлогоос шалтгаалан 165-207 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн өндөр ханш Дорнодод буюу ноолуур кг тутам нь 204-207 мянган төгрөг хүрчээ. Харин Дорноговь аймагт нэг кг ноолуур 165-170 мянган төгрөг байна.
Ноолуурын үнийг аймаг, аймгаар авч үзвэл:
- Дорнод аймаг 204-207 мянган төгрөг
- Хэнтий аймаг 198-204 мянган төгрөг
- Сүхбаатар аймаг 197-203 мянган төгрөг
- Төв аймаг 190-194 мянган төгрөг
- Орхон аймаг 185-190 мянган төгрөг
- Булган аймаг 190-193 мянган төгрөг
- Хөвсгөл аймаг 196-198 мянган төгрөг
- Дундговь аймаг 178-180 мянган төгрөг
- Архангай аймаг 180-185 мянган төгрөг
- Дорноговь аймаг- 165-170 мянган төгрөг
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын бүх ноолуур гадаад руу гардаг. Монголд ноолуур нэрийдлээр нейлонон хувцаснуудыг хийж зардаг