Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирантай тохиролцоонд хүрээгүй тул АНУ Ормузын хоолойг өөрсдөө хаана гэж Трамп мэдэгдлээ

АНУ болон Иран амралтын өдрүүдээр 21 цагийн турш хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.04.12/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолойг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хаана гэсэн байна. Хэлэлцээнд хүрээгүй явдал АНУ, Ираны хооронд тогтсон хэврэгхэн гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулсан. Үүн дээр нэмэгдээд АНУ-ын Тэнгисийн хүчин Ормузын хоолойг хаана гэсэн нь нөхцөл байдлыг дордууллаа. Гэхдээ хэлэлцээ нь бүтсэнгүй хэмээн Ираныг бөмбөгдөж эхлэхтэй харьцуулахад энэ нь нөхцөл байдлыг тийм ч их хурцатгахгүй юм.

Трамп өөрийн сошиал хаягаар дамжуулан энэ мэдэгдлээ хийсэн. Тэр мэдэгдлийнхээ гарчгийг Ормузын хоолойг хаана гэж өгсөн ч агуулга нь арай өөр байсан юм. Тодруулбал Иранд хууль бус төлбөр төлж Ормузын хоолойг туулж буй хөлгүүдийг зогсооно гэж Трамп бичсэн юм. Мөн олон улсын эзэмшил бүхий далайн хэсэгт явж буй Иранд төлбөр төлсөн хөлгүүдийн эсрэг арга хэмжээ авна. Үүнээс бусдаар АНУ Ормузын хоолойгоос Ираны бус боомт руу явж буй онгоцнуудын зорчих эрх чөлөөнд халдахгүй гэж Трамп мэдэгдсэн байна.

Ираны Хувьсгалт гвард үүнд хариу мэдэгдэл хийхдээ Ормузын хоолой руу ойртож буй цэргийн хөлгүүдийг гал зогсоох тохиролцоог зөрчиж байна гэж үзэж, хатуу арга хэмжээ авна хэмээжээ.

Трампын мэдэгдлийн дараа Брент маркийн газрын тосны фьючерс 7.54 хувиар өсөж, баррель нь 102.4 ам.долларт хүрэв. Мөн АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 8.88 хувиар нэмэгдэж, баррель нь 105.2 ам.доллар хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шившгээ дэлгэж байна даа хахаха.Саяхан л бараг дэлхийн бүх улсуудаас хормузын хоолойг нээхэд туслаач гээд л явж байсан нээж чадахгүй болхоороо хааж байна гэчихжээ хахахаУгаасаа Иран хаачихсан байгаа ш дээ Ирантай нэгдээд байгаа юм байх даа хахаха элэг элэг...

Холбоотой мэдээ

Back to top button