Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгарыг 16 жил удирдсан, Европын холбоог эсэргүүцэгч Орбан сонгуульд ялагдлаа

Унгарчууд ням гарагт /2026.04.12/ ач холбогдол өндөр парламентын сонгуульд саналаа өгцгөөлөө. Тус сонгуулиар Унгарыг 16 жил удирдсан, Европын холбоог эсэргүүцэгч Виктор Орбан ялагдал хүлээж, сөрөг хүчний удирдагч Петер Мажар үнэмлэхүй ялалт байгуулав. Орбан ялагдсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

Мажар ялалт байгуулсныхаа дараа “Унгар улс хүний эрхийг төлөөлсөн хүчирхэг холбоотон болно. Учир нь манай улс Европт харьяатай. Унгарын ард түмэн хүртэх ёстой Европын холбооны санхүүжилтыг бид авчирна” гэжээ.

ар ялалт байгуулсныхаа дараа “Унгар улс хүний эрхийг төлөөлсөн хүчирхэг холбоотон болно. Учир нь манай улс Европт харьяатай. Унгарын ард түмэн хүртэх ёстой Европын холбооны санхүүжилтыг бид авчирна” гэжээ.

62 настай Орбан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Францын Үндэсний хөдөлгөөн намын Марин Ле Пен, Германы “AfD” намын Алис Вайдел гэх мэт консерватив үзэлтэй улстөрчдөөс дэмжлэг аваад байсан юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс хүртэл Унгар руу аялж, Орбаныг дэмжиж кампанит ажил хийсэн. Гэвч тэр ийнхүү ялагдал хүлээлээ.  

Зургийн эх сурвалж: Politico

Хүйтэн дайны үед коммунизмыг эсрэг үзэлтэй залуусын удирдагч байсан Орбан Европын холбоонд хамгийн удаан хугацаанд төрийн эрхийг барьсан хүн юм. Дэмжигчид нь түүнийг эх оронч баатар гэж тодорхойлдог. Харин шүүмжлэгчид нь түүнийг Унгарыг авторитар зам руу түлхдэг гэж буруутгадаг юм.

Виктор Орбан гэж хэн бэ

1963 онд Будапешт хотын баруун талд оршдог нэгэн тосгонд төрсөн тэрбээр хуульч мэргэжилтэй. Мөн тэр Оксфордын их сургуульд богино хугацаанд улс төрийн философи хэсэг хугацаанд судалж, хагас мэргэжлийн хөлбөмбөг тоглож байсан юм. Орбан 1998 онд ердөө 35 насандаа анх удаа ерөнхий сайд болсон. Унгар түүний удирдлага дор НАТО-д элссэн боловч Орбан 2002 онд дахин сонгогдож чадаагүй байна.

Найм гаруй жилийн турш сөрөг хүчин хийсний дараа тэр 2010 онд үнэмлэхүй ялалт байгуулж дахин төрийн эрхэнд гарсан. Тэр хугацаанаас хойш Унгарыг удирдсан тэрбээр үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны цагаачдын хямралын үеэр үндэсний өвөрмөц байдал, Христийн шашинт өв соёлоо хамгаална хэмээн цагаачдыг хүлээн аваагүй. Цагаачдын ихэнх нь Ойрх Дорнод болон Хойд Африкаас ирсэн Исламын шашинтай хүмүүс байсан билээ. Мөн түүний засгийн газар ЛГБТ+ хүмүүсийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах болсон. Мөн тэр Украинд өгөх Европын холбооны тусламжид саад учруулж, ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг эсэргүүцэж ирсэн.

Цагаачлалын эсрэг хатуу байр суурь, Унгарын төрөлтийн түвшнийг сэргээх хүчин чармайлтыг нь Трамп зэрэг бусад консерватив удирдагчид магтдаг юм.

Петер Мажар гэж хэн бэ

Зургийн эх сурвалж: CBC

1981 онд Будапешт хотноо төрсөн тэрбээр мөн хуульч мэргэжилтэй. Тэр олон улсын хуулийн чиглэлд мэргэшиж, үндэстэн дамнасан компаниудыг Унгарт хөрөнгө оруулахад туслан ажиллаж байжээ. 2024 он хүртэл тэр Орбаны “Fidesz” намын гишүүн байсан юм. Тэр жил хүүхдийн хүчирхийллийг хэргийг нуун дарагдуулахад тусалсан хүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Каталин Новак өршөөсөн дуулиан дэгдсэн. Новак Fidesz намын улстөрч байсан юм. Уг явдлын дараа Мажар Орбан болон түүний холбоотнуудыг шүүмжилж, сөрөг хүчний “Tisza” намд элссэн.

Түүний удирдлага дор “Tisza” нам өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон Европын парламентын сонгуульд Унгарт оноосон суудлын 30 хувийг авсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Унгарыг хуульчид удирддаг. Eрөнхийлөгч нь бас хуульч хүн байсан

Зочин
Зочин

Humuusee eruopee baraadna l gesen baina.

Зочин
Зочин

Унгар нохойн замаар орлоо доо

Зочинзочигз
Зочинзочигз

Европын холбоог эсэргүүцээгүй тэр холбооны гишүүн улс шүү дээ харин Украйнд төсөвийн мөнгөөс зээл олгохыг эсэргүүцэж байсан мөнгө өөрийн ашгийн үүднээс орос газ авна гэсэн түүнийг нь Украйн хаасан бөгөад ингэад үгэтэй газ ев холбооноос авахгуй л гэж эсэргүүцсэн хүн

Холбоотой мэдээ

Back to top button