Нийслэл

Ү.Оюунзул “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар эргэн томилогджээ

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргаар эргүүлэн томилогджээ. Тэрбээр 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар 2021 оноос “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байв. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Улмаар Гэрлэх ёслолын ордны захирлаар 2025 оны хоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаад дахин дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргаар эргүүлэн томилогдоод байна.

Тэрбээр Монгол Улсын их сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Монгол Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институтын захирлаар ажиллаж байсан нэгэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол

Дахин дахин дарга болно гэдэг нь хуц, ухна боллоо гэсэн үг үү

How I recovered my investment
How I recovered my investment

Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.

Zochin
Zochin

tsuutai huuhendee

Зочин
Зочин

Иргэдийн хурлын төлөөлөгчдөө төр, төрийн өмчит компанид ажиллуулдаг байж яавч болохгүй, еше дарга шүү !!!

Зочин
Зочин

Өөр хүн байдаггүй юмуу. Дарвалзсан хэл аманцар мөягийн авгай л байдаг юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button