Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэх үеэр АН бүлгээрээ чуулганд суухгүй байхаар тогтжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ажлын нэг хоногийн завсарлага авсан.

Ингэснээр товын дагуу энэ пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийг хэлэлцүүлэх юм. Өчигдөр АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг үзэх баримтлалын хувьд дэмжихгүй гэсэн улс төрийн хоёр одтой шийдвэр гаргаад буй. Энэ нь бүлгийн олонх уг шийдвэрийг дагана гэдгээ илэрхийлсэн гэсэн үг бөгөөд хэрвээ гурван одтой шийдвэр рүү шилжвэл УИХ дахь АН-ын бүлгийн 43 гишүүн 100 хувийн шийдвэрт нэгдлээ гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүдийн зүгээс ч мөн багагүй шүүмжлэл хүртээд байгаа уг хуулийн төсөл нь чуулганы хуралдаанд 50 хувийн санал авбал унана. Өөрөөр хэлбэл АН-ын бүлгийн олонх дээр МАН-ын бүлгийн 30, ХҮН нам зэргээр нэмэгдсээр 65 гишүүн уг хуулийг дэмжихгүй тохиолдолд хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болох юм.

Энэ хуулийг хэлэлцүүлэх үеэр танхимд эсэргүүцсэн гишүүд олон байсан тул УИХ-ын дарга С.Бямбацогт анх удаа парлемант даргалсан даруйдаа Ерөнхийлөгчийн хуулийг унагаасан нэр зүүх байсан тул "зориуд" гэмээр хойшлуулж, баасан гарагийн хуралдаан руу шилжүүлсэн.

Яг одоогийн нөхцөл байдлаас харвал Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх үүргийн хязгаарлалтаас давж, УИХ-ын бүрэн эрхэд халдсан хууль санаачилсан гэж АН-ын гишүүдийн зүгээс үзэж, улмаар нэгэнт хууль зөрчиж санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлбэл парламент өөрөө Үндсэн хууль зөрчсөн нөхцөл үүснэ гэж үзжээ.

Иймээс АН-ын зүгээс УИХ дахь бүлгийн гишүүддээ пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байх тал дээр олонхиор санал нэгдсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 онд УИХ-ын тухай болон Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байх үед ерөнхийлөгч статусын хувьд хууль санаачлах эрхээс татгалзаж байсан бөгөөд үүнийг нь 2019 оны Үндсэн хуулийн "33.4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно" гэсэн заалтаар хязгаар тогтоосон байдлаар тусгаж өгсөн билээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй ч Үндсэн хуулийн бусад заалтуудтай зөрчилдсөн хууль санаачилж болохгүй гэж хязгаарласан буюу УИХ-ын тухай хуулийн "4.1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно." гэсэн заалттай зөрчилдөж болохгүй гэсэн үг юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Тараад зайлцгаа

Зочин
Зочин

тэнэгүүд

Зочин
Зочин

Чуулгандаа суухгүй байна гэдэг зөв шийдэл үү

Зочин
Зочин

Parlament deer iim boycott hiih ni zuv uu buruu uu

Зочин
Зочин

Хуулийг нь хэлэлцэхгүй зугтаах шиг л санагдаж байна

Зочин
Зочин

Uls tur gej ene l dee

Зочин
Зочин

АН зөв зүйл дээр эсэргүүцэж байвал дэмжинэ

Зочин
Зочин

Үндсэн хуультай зөрчилдөнө гэвэл анхаарах ёстой

Зочин
Зочин

Ymar ih ulsturjih yum be

Зочин
Зочин

Zugeer l sanal uguud shiideh yostoi bish uu

Зочин
Зочин

Иргэдийн өмнөөс сууж байгаа хүмүүс ийм байж болохгүй

Зочин
Зочин

Хууль санаачлах эрхийн асуудал үнэхээр маргаантай юм байна

Зочин
Зочин

Uls turd negniigee unagah gej l baidag bololtoi

Зочин
Зочин

Irtsgui baih ni asuudal shuu

Зочин
Зочин

Хэн нь үнэн ярьж байгааг ойлгоход хэцүү болжээ

Иргэн
Иргэн

ЭНЭ ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТАРААГААД БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ЯВУУЛЖ ТУС БОЛООЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

Зочин
Зочин

Суугаад эсрэг знопоо дарахгүй бол МАН-н Хүрэлсүхийн талынхан тоогоор илүүрхээд л баталчихншдээ. Та нар улс орны чухал асуудалд ийм хариуцлагагүй хандаж болохгүй

Зочин
Зочин

Үндсэн хууль зөрчсөн тул хэлэлцэхгүй гээд кнопоо дарчихаар яагаад байгаа юм. Зарим чинь Хүүкт уравчихсан болохоор хуралд суухаас айгаад байгаа юмуу

Зочин
Зочин

Ийм их хурал байснаас тарсан нь дээр.

Зочинтийм
Зочинтийм

Ерөнхийлөгчийн хууль санаачилах эрхийн талаар ҮХ - д үнэхээр ийм хязгаарлалт байдаг юм бол УИХ хэлэлцээд эхлэсэн нь хүртэл ҮХ - ийн зөрчил болно . Ийм тохиолдолд АН - ын бүлэг чуулганд суухгүй байх нь ЗӨВ шийдвэр . Чухамхүү ахиад л ҮХ - ийн зөрчил мөн үү - биш үү гэдгийг тогтооход мөнөөх ЦЭЦ - д нөлөөлөх хүчтэй алдарт Гавьяат хуульчид : Нарангэрэл , Ламжав , Лүндээжанцан зэргийн айлдвар үнэд хүрлээ дээ ...

Холбоотой мэдээ

Back to top button