УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бүрэн эрхээ давж хууль өргөн барьсан Ерөнхийлөгчийн статус хөндөгдөхөд хүрлээ

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт маргааш болох товтой. Олон намын суудал бүхий парламенттай, ардчилсан улсын хувьд парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй уг хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэх нь түүхэн сорилт болоод байна. Нөгөө талаар Ерөнхийлөгч эрх хэмжээгээ хэтрүүлж хууль өргөн барьсан гэх асуудал хөндөгдөж буй. Үндсэн хуульд түүний бүрэн эрхийг хэрхэн тусгасан, тэр хаана нь "давж алхсан" болохыг тодруулан хүргэе.


Эхлээд Ерөнхийлөгч УИХ-ын талаар хууль санаачлах эрхтэй юу гэдгийг нягталъя. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх 12 бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн байна. Үүнд УИХ-тай холбогдох бүрэн эрхийг дараах байдлаар тусгажээ.

  • УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
  • Гадаад УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
  • ...Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

Эндээс харвал Ерөнхийлөгч зохих хүрээнд УИХ-тай зөвшилцөх эрхтэй бөгөөд түүний хориг, зарлиг зэрэг шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж эцэслэн шийддэг байх нь. Түүнчлэн Үндсэн хуулийн 33.4-т "Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно" гэж хуулийн хүрээ тогтоожээ. Товчхондоо, Ерөнхийлөгч УИХ-ын талаар хууль санаачлах бүрэн эрхгүй аж.

Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын ардчилалд нөлөөлж болохуйц агуулгатай хууль санаачлаад, боловсруулаад, өргөн мэдүүлчихээд сууж буй. Нэмээд хуулийн төслөө парламентын босго давуулахаар УИХ, Засгийн газарт тараан байршуулсан өөрийн хүмүүсээр зүтгүүлж байна. Төрийн тэргүүн намаас ангид байх ёстой ч тэр МАН-ын дотоод асуудал, албан тушаалын томилгоонд хамгийн нөлөөтэй хүн байсаар. Үүгээр ч зогсохгүй УИХ дахь АН-н гишүүдийг өөртөө татаж, өөрийн санаачилсан хуулийн талаар дэмжсэн байр суурь илэрхийлүүлж эхэлснийг улс төрийн хүрээнд "Ерөнхийлөгчийн жигүүрийн 13" гэж нэрлээд буй.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн албан ёсны нэр нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Нэршлээс нь харсан ч, Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан зэрэг шалтгаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга нь ч парламентын өөрөө удирдах ёс, парламентын ардчилалд харшилж байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ хальсан агуулга бүхий хууль санаачлан өргөн барьсан тохиолдолд яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний гаргалгаа ч мөн Үндсэн хуульд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 35.2-т "Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл ҮХЦ-ийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна" хэмээн заажээ.

Ингэснээр УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгахаар хууль боловсруулан Төрийн тэргүүн өөрөө эрх хэмжээгээ хэтрүүлсэн, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүслээ.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн санаачилсан тус хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ ёс зүй гэх хэмжих боломжгүй нэгжээр УИХ-ын гишүүдийг хайрцаглан улс төрийн зорилгоор ашиглах, парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй, гэмт хэрэг холбогдсон агуулгын тухайд Үндсэн хуульд тусгасантай давцсан зэрэг шүүмжлэлд өртөж, УИХ-ын гишүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад буй. Мөн АН, ХҮН, Үндэсний эвсэл зэрэг улс төрийн намууд хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүний хөөрцөглөх нь дэндээд орохгүй юм бхгүй болсон. Е засаглалтай орны е шиг л бодоод андуураад..Одоо гэртээ харь.

Зочин
Зочин

2019 оны Үндсэн хуулийн нэмэлтээр eрөнхийлөгч УИХ-н үйл ажиллагаа, дэгтэй холбоотой хууль санаачлахыг хориглоно гээд цагаан дээр хараар бичсэн. Үйл ажиллагаа гэдэг бол бүх хүрээг хамардаг. Гэтэл Хүрэлсүх бүр зан ааш, хурлын ирцтэй нь хүртэл холбоотой хууль оруулж байна. Энийг анхнаас нь ҮХ зөрчсөн гээд буцаахгүй их хурлын Тамгын газар маш чадваргүй, Өлзийсайхан гэх жалжгар шар авгайд их учир байнаа

Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол ноцтой асуудал

Зочин
Зочин

Хүрэлсүх зайлвал энэ төрийн нуруу нэг амсхийх байгаа. Элбэгдоржоос ч овилгогүй төр самарсан, авилгад холбогдсон хүн байж. Хажуу хавиргаа байнга түгжилддэг, хагалан бутаргадаг, өнөөдөр нь ярисанаа бултан маргааш нь хулхиддаг, өс хонзогнуур тун олиггүй эр байна шүү

Зочин
Зочин

Үндсэн хууль зөрчсөн эсэхийг маш нягтлах хэрэгтэй

Зочин
Зочин

ene bol zugeer neg huuli bish shuu

Зочин
Зочин

Парламентын дархлаа хамгаалагдах ёстой

Зочин
Зочин

parlamentiin darhlaa sulrah vii

Зочин
Зочин

unen bol mash tom asuudal shuu

Зочин
Зочин

Гэхдээ гишүүдэд хариуцлага хэрэгтэй нь үнэн

Зочин
Зочин

Энэ бол эрх мэдлийн тэнцвэрийн асуудал

Зочин
Зочин

erh medliin tentsver aldagdah vii

Зочин
Зочин

Иргэдэд ашигтай шийдэл гарах ёстой

Иргэнин ЗочинИргэнзочин
Иргэнин ЗочинИргэнзочин

Билэг тэмдэгийн ерөнхиййлөгчийг бүх ард түмнээр сонгуулж хөрөнгө мөнгө,цаг хугацаа үрж байх хэрэггүй.Үндсэн хуулиа өөрчлөөд парламентаас сонгоод эрх хэмжээг нь хязгаарлаад явбал парламентийн дархлаанд тустай.

Зочин
Зочин

Хамгийн зөв хууль. Ард түмэн талархан дэмжиж байна. Ёстой шударга, эх оронч ерөнхийлөгч. Хулгайч дээрэмчидтэй Ерөнхийлөгч маань ёстой нүцгэн гараараа үзэж байна даа.

Зочин
Зочин

Энэ хуулийг батлах хэрэгтэй. Ес зүйтэй гишүүнд харин ч хамгаалалт болно. Ес зүйгүй нь зайл цаашаа....

Zochin
Zochin

Erunhiilugch ard tumnii ev negdliin beleg temdeg

Зочин
Зочин

gishuud hariutslagatai baih yostoi gedegtei sanal neg

Зочин
Зочин

2 asuudliig holij bolohgui shuu

Дружба
Дружба

ерөнхийлөгч бол зүгээр л бэлэг тэмдэг ...

Зочин
Зочин

Хуулийг дэмжиж бна.

Зочин
Зочин

НЭГДГЭЭР ТОМ АХЫГ ХЭН СӨРӨӨД БАЙГААН БАТЛААЧ ТЭР ХУУЛИЙГ НЬ

Зочин
Зочин

УИХ гишүүд гэгч иргэдийн Эрх ашигийг төлөөлж хууль батлах..Үлгэр жишээ Ард нийтийн Нүүр царай Зөв үлгэр дуурайлал үзүүлж...үлгэр жишээ дайчин давшингүй залгамж зан чанар
алдагдаж ёс зүйгээрээ УЛНЫ БОЛСОН ХЭРЭГТЭН МЭТ БСОН ОЛОН ЗҮЙЛ БГААГААС АРД ИРГЭДИЙН ХҮСЭЛД ТУЛГУУРЛАЖ ГАРГАСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ УЧИР ЕӨК ӨРГӨН БАРИХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ХЭРЭГ...ТӨР БАРИХ ДЭЭД ЭРХ УИХ ЫГ ЁС ЗҮЙГҮЫ НӨХӨД ГУТААЖ БГАХ НЬ ҮНЭН ШҮҮ ДЭН.ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БЖ ХАРИЖЦЛАГАА ҮҮРНЭ ШҮҮ ДЭЭ.БАЛМАД НӨХӨД ТӨРД БХ ЁМГҮЙ

irgen
irgen

Хүрэлсүх Үндсэн хуулиар олгоогүй эрх эдэлж Үндсэн хууль зөрчсөн нь цагаан дээр хараар бичсэн хуулиар бүрэн нотлогдож байх тул түүнийг огцруулах нь зүйд нийцнэ.

Холбоотой мэдээ

Back to top button