АНУ Ирантай тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.04.15/ хэлэхдээ Ирантай хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрэх талаар өөдрөг үзэлтэй байгаа гэжээ. Хэрэв Иран эсэргүүцсээр байвал эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж, Ираны газрын тосыг худалдаж авдаг орнуудад хоёрдогч хориг тавьж болно гэсэн байна. Сонирхолтой нь Трамп Израилтай хамтран эхлүүлсэн дайны улмаас дэлхийн газрын тосны салбарт үүсээд байсан донсолгоог тогтворжуулахын тулд Иранд тавьсан газрын тосны хоригоо сулласан байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр АНУ, Иран нар Пакистаны нийслэлд хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй. Одоо хоёр орны албан тушаалтнууд ирэх амралтын өдрүүдэд дахин хэлэлцэх талаар авч үзэж байна. АНУ, Иран хооронд хэлэлцээг зуучилж буй Пакистан улсын армийн дарга маршал Асим Мунир мөргөлдөөн дахин эхлэхээс сэргийлэхийн тулд лхагва гарагт Техранд айлчилжээ. Ираны нэгэн томоохон эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Мунир Техран, Вашингтон нарын саналын зөрчилдөөнийг багасгахаар ажиллана гэсэн байна.
АНУ болон Ираны хэрэгжүүлж буй хэврэгхэн гал зогсоох тохиролцоо ирэх долоо хоногийн мягмар гарагт /2026.04.21/ дуусна. Ийм учраас талууд дайныг дуусгах зөвшилцөлд хурдан хүрч эсвэл гал зогсоох тохиролцоог сунгах шаардлагатай юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.