НИЙГЭМНийслэл

ЦЕГ: “Маск зүүлгээд хүүхдүүд ухаан алдуулаад байна” гэх ХУУРАМЧ дуудлага мэдээлэл өгчээ

Олон нийтийн сүлжээнд хэд хоногийн өмнөөс “Гадуур амны хаалт үнэгүй тарааж байвал битгий аваарай, ухаан алдуулж унагаадаг хор цацсан байна” гэсэн постууд харагдах болсон.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “2026 оны 3-р сарын 26-ны өдөр БГД-ийн нутагт байх 113 сургууль дээр хүүхдүүд хор цацсан маск зүүгээд 2-3 хүүхэд ухаан алдсан байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад ийм зүйл болсон гэх асуудал тогтоогдоогүй тул сургуулийн удирдлага холбогдох албан тушаалтантай уулзахад дээрх асуудал болоогүй талаар мэдээлсэн. Дуудлага мэдээлэл өгсөн иргэнтэй холбогдохоор олон удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байна. Тухайн иргэн хуурамч мэдээлэл дуудлага өгчихөөд утсаа унтраан алга болжээ. Цагдаагийн байгууллагаас 34 удаа залгасан бөгөөд уг иргэнийг олж тогтоохоор ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Тиймээс иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд тархаж буй мэдээлэлд цензуртай хандаж албаны эх сурвалжаас тодруулсан мэдээ, мэдээлэлд итгэж байна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button